Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Дэлхийн аваргын D хэсэг

GD Star Rating
loading...
1. Герман

Хүн ам : 82,4 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 6,3 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 16
Хамгийн том амжилт : 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга
Багийн ханш : 292,5 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Гомез, 27,5 сая

Багийн од : Мирослав Клозэ. Уг нь энэ байранд Баллак л байх ёстой. Харамсалтай нь тэр гэмтлийн улмаас тэмцээнийг өнжих болсон. Ер нь бол герман тоглогчдоос Баллак Лаам 2-ыг л дэлхийн төвшнийх гэдэг. Гэхдээ одоогийн форм, багт гүйцэтгэх үүргийг харвал Швайнштайгер нь од болох учиртай мэт. Гэвч дэлхийн аваргыг мэргэн буучийг орхиж төвдсөнгүй ээ. Тэр өмнөх шигээ дахиад нэг сайн дайралт хийж чадвал Роналдогийн рекордыг эвдэх боломжтой. 8 жилийн өмнө Саудын Арабыг 8-0-оор булшлахад түүний мөргөдөг алтан толгой, сальто үсрэлтийг дэлхий даяар биширч байсан билээ.

Дасгалжуулагч : Иоахим Лөв. 2004 онд Клиннсманн шигшээд ирүүтээ түүнийг туслахаараа татаж авсан байдаг. Тэр цагаас хойш шигшээтэй ажиллаж ирсэн гэхээр тэр одоо гарын арван хуруу шигээ мэдэх учиртай. Тэр аль Клинсигийн үеэс л Германы нууцлаг дасгалжуулагч байсан. Клинси тоглогчдыг сэтгэхүйгээр нь сэргээдэг байсан бол жинхэнэ нарийн тактик, солилцоог чухамдаа Лөв л мэддэг байлаа. Оны эхээр холбооны босс Цванцигертай таарамж муудсанаас тэмцээний дараа ажлаа өгөх нь бараг л тодорхой болоод байгаа.

Ахлагч : Филипп Лаам. Саяхан болтол тэр дэлхийн хэмжээний нэгэн хамгаалагч байлаа. Гэтэл одоо тэр үүн дээрээ нэмэгдээд хөлбөмбөгийн их гүрнүүдийн нэгнийх нь ахлагч гэдгээрээ илүү их анхаарлыг өөр дээрээ татах боллоо. Тэр магадгүй тэмцээний дараа Баллак ирсэн ч туузаа зүүсэн хэвээр үлдэж ч мэднэ. Төрөлхөөс барууны хамгаалагч маань олон жил шигшээдээ ч клубтээ ч зүүнд тоглож дасаад байсан ч одоо шигшээ клуб аль алинд нь баруун талд хүч суларсан тул эргээд баруундаа тоглодог болоод байгаа. Германы ХХолбоо 6,3 сая хөлбөмбөг тоглогчдыг эгнээндээ нэгтгэдэг. Үүгээрээ тэд ФИФА-д дэлхийд тэргүүлдэг. Хажууд нь Аргентин гэхэд л ердөө 0,3 сая тоглогчийг бүртгэсэн байх жишээтэй. Энэ 6 сая хүн дотроос оройд нь заларна гэдэг асар их нэр төрийн хэрэг билээ.

Онцлох тоглогч : Энэ ёстой хэцүү байна. Гарамгай найруулагч болж мэдэх Өзил, энэ жилээс тэсрэлт хийсэн Мюллер юм уу Бадштубер эсвэл Кроос ч байж болох. Эсвэл бүр одоогийн багийн хамгийн хурц од Швайни ч юм уу хаалган дээр хэн зогсох вэ гэж өнө удаан яригдсаны эцэст ирсэн Нойер ч байж болно. Гэхдээ өөр нэгэн тоглогчийг онцлох нь хамгийн зөв болов уу. Энэ бол Сами Хэдира. Дээрх бүх нэрнүүдээс илүү энэ нэрийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. 2 жилийн өмнө Штуттгарт Бундэслигт түрүүлэх үед л энэ нэр тодорч эхэлсэн. Гэхдээ дэлхий даяар одоо л түүний нэрийг сонсох цаг ирлээ. Баллакын үгүйд орлох учиртай хүн нь уг нь Фрингс. Лөв түүнд таагүй ханддаг тул тэр шигшээд багтаагүй. Тэгэхээр энэ байрлалд хамгийн тохиромжтой хүн нь одоо яах аргагүй Хэдира болоод байна. Швайни түүнтэй хамтрахад асуудал алга, сайхан ойлголцож байна гэдгээ мэдэгдээд байгаа.

Шилмэл гараа : 4-2-3-1.

———————— Neuer —————————
— Lahm — Mertesacker — Friedrich — Jansen –
———- Schweinsteiger ——- Khedira ———-
—— Kroos ———– Özil ————- Подолски ——
————————– Klose —————————–

Тэмцээний таамаг : Маш их залуужсан баг. Тэр чинээгээр туршлага нимгэн. Гэхдээ нимгэн гэхээр бас ч дутагдалтай мэт. Мюллер Бадштубер нар Аваргуудын лигийн финалд хүрчихсэн байдаг. Хэсгээсээ зүгээр чигээрээ гарна гэхэд бас амаргүй. Хамгийн хэцүү хэсэгт орсон. Гэхдээ л том багийн зангаргаар яаж ийгээд гарна. Харин Серби тэдний дээр гарч мэдэх юм шүү. Хэсгээсээ хэдээр гарах нь хамаагүй, гарсан хойноо нэг давах ч асуудал биш. Тэрнээс цааш л хүнд болно доо. Гэхдээ «Хөлбөмбөгийн машинууд»-ыг тооцооноос хэзээ ч хасч болдоггүй гэдгийг мартах ёсгүй.

2. Австрали

Хүн ам : 19,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 435,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : 2006 онд хэсгээсээ гарсан
Багийн ханш : 66 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Кэхилл, 16 сая

Багийн од : Аймшигтай мөргөх чадвартай Тим Кэхиллийг хэлмээр байвч Харри Кьюиллийг дурьдахгүй өнгөрч эс чадав. Олон удаагийн гэмтэл бэртэл л түүнийг алсан даа. Тэгээгүйсэн бол дэлхийн нэгэн том од болох чадвар түүнд бүрэн байсан юм. Ер бусын техник, хүчирхэг зүүн хөл, гоолдох мэдрэмж. Энэ бол түүний өвч бүрэн зэвсэг. Английн Лидсээс том хөлбөмбөгчин болох гараагаа эхэлж, тэндээсээ Ливерпүүлд очоод 5 жилийг үдсэн. Сүүлийн 2 жил Галатасарайд тоглож байгаа. Энэ жил ердөө 17-хон тоглолт хийсэн ч 9 гоол хийчихсэн. Дэлхийн аваргаар тэр дахин нэг тэсэрч чадах болов уу?

Дасгалжуулагч : Пим Фэрбеек. Хиддинк Адвокаат нарыг Солонгост туслахаар дагалдаж байсан. Тэднээс ихийг сурсан нь лавтай. Гуус хаана байна, тэр газар нь холланд дасгалжуулагчаар өвчилдөг нь моод болоод байгаа. Өмнөд Солонгосын шигшээгийн босс ч болж үзсэн. Дараа нь Австралийн босс боллоо. Гэхдээ түүний дасгалжуулагчийн авьяас сайнгүй гэдэг нь олон удаа харагдаад байгаа. Австралийн шигшээ өөрийнхөө энерциэр эрхээ авсан гэвэл бараг л буруудахгүй. Энэ байдлыг нь холбоо анзаарч, тэмцээний дараа ажлаа буцааж авахаар шийдсэн. Тэр ирэх намраас Мароккогийн шигшээд техникийн захирлаар ажиллах болно. Энэ нь түүний 18 дахь томилолт ажгуу.

Ахлагч : Лукас Нэйлл. Кьюиллын эсрэг тэсрэг байр суурь. Хоюулаа Галатасарайд тоглодог, хоюулаа шигшээгийн нүүр царай гэдгээрээ адилхан ч бусад юмаараа шал өөр. Кьюилл асар тайван, тэр үргэлж адгадаг. Кьюилл гэмтэмхий, тэр хүдэр. Нэйлл олон жил Английн багууд болон Туркт тоглохдоо бараг л гэмтэж үзээгүй гэхэд болно. Мөн тэр очсон баг болгондоо лидерийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Онцлох тоглогч : Жош Кеннеди. Австралийн довтолгооны олон жилийн нүүр царай байсан Марк Видукагийн албан ёсны залгамжлагч. Түүнийг урт үстэй болохоор «Есүс» гэж хочилдог. Фэрбеек түүнээс гадна хүмүүсийн тэр бүр мэдэхгүй 2 довтлогчийг багтаа авсан тул гоол хийх үүрэг одоо түүн дээр л ирээд байгаа. Японы лигт 10 тоглохдоо 8 гоол хийсэн гэхээр найдвар бас ч гэж бий.

Шилмэл гараа : 4-2-3-1.

——————————- Schwarzer —————–
— Wilkshire — Neill — Moore — Chipperfield —
——————- Grella ——– Culina ————-
——— – Emerton —— Cahill ——– Kewell ——
————————– Kennedy ————————

Тэмцээний таамаг : Австралийн давуу тал бол туршлага болон бие бялдрын байдал. Гэхдээ энэ нь дэлхийн аваргаар хэсгээсээ төвөггүй гарна гэсэн үг биш ээ. Хамгаалалт нь хөгширч яваа, болхи хөдөлгөөнтэй. Өгдөөний мэдээгээр 2 од тоглогч нь бэлтгэлдээ оролцоогүй байна. Тэгвэл хэн орлох вэ? Эсвэл Базелд тоглоод 13 гоол хийсэн зүүний 34 настай хамгаалагч нь жагсаалаас гарвал яах вэ? Энэ мэтчилэн олон асуудал тэднийг зовоож байгаа. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Хариулт нь тэд гэртээ эрт харина.

3. Серби

Хүн ам : 10,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 132,2 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 10
Хамгийн том амжилт : 1930, 1962 онд 4-р байр
Багийн ханш : 188,5 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Видич, 35 сая

Багийн од : Неманья Видич. Оросын лигт цойлж байхад нь Сэр Алекс Фэргюсон татаж авсан. Манчестер Юнайтедад ирээд тэр жинхэнэ од болох гараагаа эхэлсэн юм. Рио Фэрдинандын хамтаар дэлхийн хамгийн шилдэг хамгаалалтын хослолын нэгийг бүрэлдүүлж байгаа. Тэр Станковичын хамтаар баг доторхи жинтэй үгний эзэн.

Дасгалжуулагч : Радомир Антич. Сербийн түүхэн дэх хамгийн том дасгалжуулагч. 1996 онд Атлетико Мадридыг гайхалтай довтолгоотой баг болгон удирдсаар Испаний лигт давхар цохилт хийсэн. Мөн Барселона, Реал Мадрид багуудыг удирдаж байлаа. Түүнийг дэг журмыг 1-рт тавьдаг гэдгээр нь бүгд мэднэ. Шигшээд олон жил үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг тэр ирснээр цэгцэлсэн гэдэг.

Ахлагч : Деян Станкович. 1999 онд хүүхэд байхдаа Итали руу одсон. Тэр цагаас хойш Италид олон ч жилийг үдэж байна даа. Лациогийн хүчирхэг тоглогчдын тоосонд дарагдалгүй гарааны эрхийг олж авч байлаа. 2003 оноос Интерт ирснээр багийн нэг гол тоглогч болсон. Энэ жил Моуриньо түүнийг гол хөзрийн модныхоо нэгээр ашигласан. Гараанд гаргах буюу чухал сэлгээгээр ашигладаг байв. Түүний онцлог гэвэл төвийн бүсэд хаана ч тоглож чадна, мөн алсын цохилт нь осолтой.

Онцлох тоглогч : Милош Красич. Түүнийг У21-ийн багт байхаас нь л том тоглогч болно хэмээн мэргэжилтнүүд онцолж байлаа. Олон ч баг сонирхож байсан. Гэвч ЦСКА бусдаас өрсөж чадсан. Орост шагнал гээчийг хамж өгсний дотор 2005 оны УЕФА капын цом багтана. Гэхдээ түүнийг хүмүүс энэ жилийн Аваргуудын лигээс хойш л илүүтэй таних болсон билээ.

Шилмэл гараа : 4-4-2.

————————— Stojkovic ——————-
— Ivanovo — Subotic — Vidic — Kolarov —–
— Krasic — Stankovic — Milijas — Jovanovich —
—————– Pantelic ——- Zigic —————–

Тэмцээний таамаг : Хэсэг дотроо Германы хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэдний дээр гараад нэгээр гарсан байхыг ч үгүйсгэхгүй. Хамгаалалтын эгнээ бол дэлхийд гэж яригдана. Төвдөө бас эвгүй. Довтолгоондоо Германы лигийг нэвт шувт мэдэх Пантелич, Валенсиг орхисны дараа хуучин формоо олсон Зигич нарыг зогсоосон гэхээр хэзээ ч гоол оруулж мэднэ. Хаалгач л хамгийн сул байрлал байна даа. Францын өмнө орж, хэсгээ тэргүүлсэн гэдэг нь нэгийг хэлээд л байгаа. Тэд магадгүй энэ дэлхийн аваргын нэг нээлт болох ч юм бил үү. Шөвгийн 8 хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй ээ.

4. Гана

Хүн ам : 23,8 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 27,5 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1
Хамгийн том амжилт : 2006 онд хэсгээсээ гарсан
Багийн ханш : 58,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Мунтари, 13 сая

Багийн од : Суллей Мунтари. Түүний тоглолтод тэр өдрийн түүний ааш нөлөөлдөг. Хэрэв тэр хөлбөмбөг тогломоор санагдвал бөмбөгийг бусаддаа ганган бэлдэж өгдөг, мөн динамик тоглолтоороо ч гайхагддаг. Харин дургүй нь хүрсэн үед ямар ч сайн дасгалжуулагч түүнийг хурдан хөдөлгөж чадахгүй. Иймдээ ч тэр Аваргуудын лигийн финалд гараанд зогсож чадаагүй. Саяхан бас Ражевачтай толхилцоод авсан. Эссиен дэлхийн аваргыг өнжихөөр болсны дараа түүнд баг оройлох үүрэг ногдсон. Тэр үүнийг чадах болов уу? Би лав эргэлзэж байна.

Дасгалжуулагч : Милован Ражевач. Гана дахь серби мэргэжилтнүүдийн замналыг үргэлжлүүлж яваа. Сүүлийн 6 жилд 3 дахь нь гээд бод доо. Энд ирэхдээ тэр хэн ч биш байлаа. Харин Ганын шигшээг ахлах болсны дараа түүнийг бүгд мэддэг болсон юм. Африк тивээс эрхээ авсан анхны баг болоод зогсохгүй тивийн аваргын финалд хүрсэн билээ. Түүнийг гэхдээ довтолгоотой хөлбөмбөг үзүүлдэггүй гэж шүүмжилдэг.

Ахлагч : Стефен Аппиа. Нэгэн цагт дэлхийн шилдэг цэвэрлэгчдийн нэгт тооцогдож байлаа. Бараг том баг болгон л түүн рүү чичирч байсан цаг. Гэвч хүнд бэртэл авсан нь түүний карриерыг балласан юм. Залгуулаад Фэнэрбахчетэй гэрээн дээрээ муудалцсан нь түүнийг 2 жил ажилгүй байлгав. Боатенг Германы бус Ганын талд шийдвэрээ гаргаснаар түүнд нэгэн том өрсөлдөгч гарч ирэв.

Онцлох тоглогч : Кевин-Принц Боатенг. Тэмцээний өмнөхөн Ганын иргэн болсон. Германы У21-ийн тоглогч байсан тэр Холландтай хийсэн тест тоглолтод оролцоогүй. Дэлхийн аваргаар тэр шигшээгийн гол мотор болж мэдэх юм. Германтай тоглоход тэр талбайд гарвал бэртэж мэднэ.

Шилмэл гараа : 4-1-3-2.

———————– Kingston ——————
— Inkoom — Mensah — Vorsah — Sarpei –
————————- Annan ——————–
— Asamoah ——– Boatеng ——- Muntari —
—————— Gyan —— Amoah ————

Тэмцээний таамаг : Герман даяар Баллакаар харуусаж байгаа. Гэвч Ганад Эссиен дутагдаж байгаа нь юутай ч харьцуулах аргагүй юм. Баллакыг орлох тоглогч бий бол Ганад үгүй. Эссиен байсан бол тэднийг хэсгээс нь бараг гаргачихмаар байлаа. Одоо бол тэд хэсгээсээ гарч чадахгүй ээ.

GD Star Rating
loading...
Дэлхийн аваргын D хэсэг, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Alia says:

    neeree serbiin hamgaalalt delhiin yum bna shd aimaar aimaar German Serbi 2 garnoo naidvartai

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    alia batsan odoo l medjamu

    GD Star Rating
    loading...
  3. storm says:

    neleen orsoldoon bolno doo Germany araam zaaj 1-eer garlaa gehed 2-oor uldsen 3 bagiin alinch garch medeh l yum sonirholtoi ch yum boloh n dee

    GD Star Rating
    loading...
  4. naran says:

    ñåðáèéí õàìãàëàëò ¿íýõýýð ñàéí, ÷åëñèãèéí áðàíèñëàâ èâàíîâè÷, ìàí þ âèäè÷, ñóáîòè÷ ãýýä ë. õàãàñ õàìãààëàã÷èä áîë àþóë òàðèíà äàà. êðàñè÷ áîë ¿íýõýýð áóæèãíóóëíà. 14 ñàÿ ¸âðîãîîð Þâå ä î÷èõîîð áîëæ áàéõ øèã áàéíà äà. çà òýãýýä ñòàíêîâè÷ æèãè÷, çåíèòèéí ëàçîâè÷ ãýýä ë . Äýìæèíý äýý

    GD Star Rating
    loading...
  5. oolo says:

    ИГРОКИ

    №1 Владимир Стойкович

    №2 Антонио Рукавина

    №3 Александр Коларов

    №4 Гойко Качар

    №5 Неманья Видич

    №6 Бранислав Иванович

    №7 Зоран Тошич

    №8 Данко Лазович

    №9 Марко Пантелич

    №10 Деян Станкович

    №11 Ненад Милияш

    №12 Боян Исаилович

    №13 Александр Лукович

    №14 Милан Йованович

    №15 Никола Жигич

    №16 Иван Обрадович

    №17 Милош Красич

    №18 Милош Нинкович

    №19 Радосав Петрович

    №20 Невен Суботич

    №21 Драган Мрджа

    №22 Здравко Кузманович

    №23 Анджелко Джуричич

    ТРЕНЕР

    Радомир Антич

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: