loading...
Дэлхий нийтийг даяарчилж чадсан цорын ганц спорт бол мэдээж хэрэг хөлбөмбөг. Африкийн элсэн цөлд ч бай, Антарктидийн мөсөн тивд ч бай, Америкийн шил толь болсон хотуудад ч бай ялгаагүй алаг бөмбөг эргэлдэж, сая сая хүмүүс энэ спортыг сонирхон хичээллэдэг билээ. Тийм ч учраас дөрвөн жилд ганц удаа зохиогддог хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх хүн нэг ч байхгүй бизээ. Таван тивийн хөлбөмбөг сонирхдог төдийгүй сонирхдоггүй ч хүнийг сар гаран цэнхэр дэлгэцийнх нь өмнө ”уяж” чаддаг ДАШТ-ий талаарх зарим мэдээллийг та бүхэнд багахан ч болов мэдээлэл өгөхөөр шийдлээ. Энэ жилийн тэмцээний хувьд ”Хар тивд” анх удаа зохиогдож байгаагаараа урьд өмнөх дэлхийн аваргуудаас онцлогтой юм.
Сахиус : Бяцхан Закуми
Өмнөд Африкийн дэлхийн аваргын маскот буюу сахиус нь Закуми хэмээх бяцхан Ирвэс. Түүний нэрний эхний ”За” нь Өмнөд Африкийн товчлол бол ”Куми” гэдэг нь Африкийн ихэнхи хэлэнд арвын тоог бэлгэддэг юм байна. Закуми 1994 оны 6 сарын 16-нд ”мэндэлсэн” бөгөөд түүний төрсөн 1994 он бол Өмнөд Африкт анх удаа арьс өнгөний үзлийг халж хар арьст ерөнхийлөгчтэй болсон жил юм. Харин 6 сарын 16-нд Өмнөд Африкийн шигшээ хэсгийн 2 дахь тоглолтоо хийх бөгөөд Өмнөд Африкийн ”Залуучуудын өдөр” ажээ. ”Закумигийн тоглолт бол шударга” гэсэн уриатай энэ бяцхан ирвэс хүн төрөлхтний их баяр наадмын үеэр биднийг хөгжөөж, ДАШТ-ийг улам сонирхолтой болгох нь дамжиггүй.
Бөмбөг
ДАШТ бүрийн бөмбөг тухайн зохион байгуулж байгаа улс орныхоо онцлогыг шингээсэн байдаг. Тухайлбал Францад зохиогдсобн 1998 оны дэлхийн аваргын бөмбөг ”Гурван өнгөтнүүд” буюу Tricolore гэж байхад 1986 онд Испанид зохиогдсон Мундуалд Танго хэмээх бөмбөгөөр тоглогчид ”наадаж” байлаа. Харин энэ жилийн хувьд уламжлал ёсоор ФИФА-гийн хамтрагч Адидасын үйлдвэрлэсэн Jabulani хэмээх бөмбөгөөр таван тивийн шилдгүүд өрсөлдөнө. Зулу хэлээр энэ нь ”Магтан дуулах” гэсэн утгатай үг бөгөөд 2009 оны клубын ДАШТ-д анх туршилтын журмаар ашиглаж үзсэн байна. Өнгөний хувьд ерөнхийдөө бөмбөгний стандарт болсон цагаан өнгөн дээр дөрвөн гурвалжинг дүрсэлсэн. Бөмбөгөнд нийт 11 өнгийг ашигласан нь талбай дээрхи тоглогчдийг бэлгэдэж байгаа.
Маргаан будлиан
ДАШТ-ийг охион байгуулах хорооноос нийт 5 шинэ цэнгэлдэхийг (хуучин цэнгэлдэхүүдийн суурин дээр) босгосон. Энэхүү нүсэр барилгын ажилд нийт 70,000 орчим ажилчдыг хөлсөлсөн бөгөөд анх гэрээ хийхдээ ажилчид сар бүр 2500 ранд (313 ам.доллар) авахаар тусгасан байсан ч явцын дундаас цалин хөлстэй холбоотой элдэв маргаан будилиаан гарах болсон юм. Цалин хөлсний асуудлаас болж барилгын ажилчид ажил хаялт зарлаж ФИФА зохион байгуулах хороог ”бангадах” хүртэл үргэлжилсэн юм.
Мөн Өмнөд Африкийн засгийн газар ДАШТ-ий тоглолт болох хотуудаас ядуусыг нүүлгэж байгаа тухай мэдээлэл цацагдаж хүний эрхийн байгууллагуудын шүүмжэлэлд өртсөн. Ялангуяа Кэйптаун хотод хийгдэж байгаа N2 Gateway хэмээх төслийн хүрээнд нийт 20,000 орчим иргэдийг шилжүүлэн суурьшуулах болсон нь томоохон маргааныг дэгдээсэн ажээ. Засгийн газраас энэ үйл ажиллагаагаа ”хотыг илүү сайхан болгохын тулд” хийж байгаа хэмээн талбарласан ч дэлхийн олон хүмүүнлэгийн байгууллагууд үүнийг нь ”нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа явдал” хэмээн шүүмжилж байгaа юм. Дээрээс нь тэдгээр иргэд ч өөрсдийн амьдарч байсан газраасаа нүүхийг хүсэхгүй байгаа бөгөөд иргэдийг хамарсан жагсаал цуглаан хэд хэдэн удаа болсож ажээ.
Мэдээж хэрэг Африк тивд болж байгаа болохоор террорист халдлага, гэмт хэргийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн нэг сард Африкийн цомын үеэр Того улсын шигшээ багийнхан руу халдсан ч явдал ч энэ сэдвийг нилээд дэвэргээд байгаа. Гэхдээ зохион байгуулах хорооны дарга Данни Жордаан ”ДАШТ-ий үеэр цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах учир Анголд болсон эмгэнэлтэй явдал шиг зүйл болохгүй гэдгийг албан ёсоор амлаж байна” гэжээ.
Видео тоглоом
2010 оны 1 сард EA sports Өмнөд Африкийн ДАШТ-ий видео тоглоомыг гаргах гэж байгаагаа албан ёсоор зарласан. Тоглоомонд нийт ФИФА-д бүртгэлтэй 199 орны шигшээ баг (үүнд манай шигшээ ч багтана) багтсан бөгөөд зөвхөн PlayStation, Xbox консоль дээр л гарах юм байна. EA sports өөрсдийн FIFA 2010 тоглоомын дүрслэлээ илүү сайжруулж, гэймплэйг амар болгосон бөгөөд “Captain Your Country” буюу шигшээ багаа ахлан тоглож болох горим эргэн иржээ. Тоглоом албан ёсоор 4 сарын 8-нд нээлтээ хийсэн.
loading...




тун удахгүй манай онлайн сэтгүүлийн ДАШТ- зориулсан сайт ажилд орох болно
loading...
Fifa 2010 avch Mongolooroo Brazil saping hojii hehe
loading...
Spanig
loading...
timshu bi lav toglsn goe ym bnle gehde 1 l humuusiine tanihgui bsn chin ovogiine bichechdeg ym bnle Sukhbaatar Tserenjav Altankhuyag Selenge ntr geed tanihgu garuud bsn ovog in ym bnleshd hehe bi lav Mgloo delhiin avrga bolgson gehdee hetsuu bsn shuu ter dunda Braziltai toglhd uchir in mnai hediin Overage Hurd ntr in ayagu baga bolhoor joohn guiged l shamiraad gehdee dovtlogch Tserenjav geed bga toglogchoor nileen gooldsoon hehe bas ch gj goe l ym bnle manai ulsiin toriin duulalaas halit egshiglee l.
loading...
Teg hogshoon 10:0 eer shaagaarai. kkkk
loading...
saihan medeelel bna bayralloo. bi ene bombogii awsan shuu goy bombog bna lee
loading...
Delhiin avargiin togloltuudiig neteer yaaj shuud uzeh ve? Helj ugch tuslaach!!!! please!
loading...