Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Дэлхийн аваргын Е хэсэг

GD Star Rating
loading...

1. Холланд

Хүн ам : 16,2 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1,1 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 9
Хамгийн том амжилт : 1974, 1978 оны финалд хүрсэн
Багийн ханш : 255,6 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Роббен, 38 сая

Багийн од. Довтолгооны хэсэг нь тэр чигээрээ одод гэхэд болно. Шилэн хүн Мюнхенд ирээд гэмтэл гээчийг мэдэхгүй тоглосоор, уруудаж явсан багийг чирсээр улирлыг дуусгасан. Ван Перси гэмтээгүй байсан бол Арсенал тайтл өргөөд зогсож байсан байж мэднэ. Ван дер Ваарт, хөдөлмөрч шар 2 багийнхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээ гаргасан. Гэхдээ энэ удаад Шнайдерыг онцлоё доо. Реалаас явахгүй гэж сүүлийн өдрөө хүртэл мэдэгдэж байсан ч хүчээр шахуу Интерт ирсэн. Гэвч тэр шинэ багтаа дорхноо дасан зохицож, багт хамгийн ихээр дутагддаг байсан найруулагч болон стандартын мэргэжилтний үүргийг гайхамшигтай гүйцэтгэсэн билээ. Ямар ч нөхцөл байдлаас см-ын зөрүүгүй үхлийн пасс хаяж чаддаг нь түүний гол зэвсэг. Түүнээс гадна тоглолтын явцад их буу мэт хүчтэй буудаж чаддаг нь ямар ч хаалгачийг бажгадуулдаг. Зиданаас хойшхи 10 номертонгууд дунд тэр одоо толгой цохиж буй. Тоглолтыг уншихдаа гарамгай. Ямар сайндаа хэдий Милито 2 гоол хийж Интер аваргалсан ч олон олон хөлбөмбөгийн сайтууд түүнийг МОМ-оор нэрлэсэн байх вэ дээ. Энэ формоороо тэр дэлхийн аварга ч авч чадна.

Дасгалжуулагч. Бэрт ван Марвийк. Евро 2008-ын дараа Марко ван Бастены залгамжлагч болсон. Холланд ер нь тоглогчдынхоо ур чадварын энерциер явдаг баг. Гэхдээ энэ нь түүнийг муу дасгалжуулагч гэж хэлүүлэх ёсгүй. 2002 онд Файеноордыг УЕФА капын аварга болгож байлаа. Мөн сонгон шалгаруулалтад нэг хэсэгт орсон бүх багаа бяцлан дарсаар хөгшин тивээс хамгийн түрүүнд хар тив рүү зорих эрхээ авсан юм.

Ахлагч. Жиованни ван Бронкхорст. 11 жил Elftal-ын эгнээнд яваа. Эдвин ван дер Сар шигшээгээс явсны дараа түүнд ахлагчийн тууз ирсэн. Барселона, Арсенал зэрэг том багуудад алба хааж явсан тэр үхэхээс бусдыг үзсэн толгой.

Онцлох тоглогч. Маартен Штэкэлэнбург. Штам, Франк де Бур, ван Бронкхорст гэсэн дэлхийн шилдгүүдийн эгнээнд тооцогдох 3 байхад ар тал бат байдаг байсан. Яагаад гэхээр энэ 3 алдаа гаргасан ч ард нь ван дер Сар зогсож байдаг байлаа. 14 жилийн дараа түүнгүйгээр гэнэтхэн том тэмцээний босгон дээр зогсох болоход амаргүй санагдаж байна. Одоо тэгээд хаалган дээр хэн зогсох вэ? Орон гаран тоглолттой Аяксын Штэкэленбург уу? Тийм ээ. Үнэндээ өөр ямар ч сонголт алга даа. Түүний хэр тоглох нь багийн амжилтад асар их нөлөөтэй.

Шилмэл гараа. 4-2-3-1.

————————- Stekelenburg ————————–
— van der Wiel — Heitinga — Mathijsen — van Bronckhorst
—————— van Bommel ——– de Jong —————-
——- Robben ———- van der Vaart ——- Snеijder ———
——————————- van Persie —————————–

Тэмцээний таамаг. Холландын хэр тоглох нь Шнайдерын зүүний учгийг хэр татахаас ихээхэн шалтгаална. Хамгаалалт муутай баг хол явдаггүй гэж үү? Гол хамгаалагчаа тавиад туучихсан бараг л хамгаалагчгүй гэж хэлж болох Байерн Аваргуудын лигийн финалд үлдчихсэн шүү дээ. Хамгаалалтаас илүү хаалгач л хамгийн том толгойны өвчин болж байгаа. Довтолгоо нь хамгаалалт болоод дуусаг дээ. Довтолгоо гэснээс ван Нистелрой ингэхэд хаачаа вэ? Шигшээгийн босс хэлэхдээ түүнд гэмтлээ бүрэн илааршуулж, хуучин формдоо ороход цаг хугацаа хүрэлцсэнгүй гэсэн. Гэхдээ босс энэ удаад зөв шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна.

2. Дани

Хүн ам : 5,4 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 301 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 3
Хамгийн том амжилт : 1998 онд шөвгийн 8-д үлдсэн
Багийн ханш : 84,8 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Кяэр, 12 сая

Багийн од. Никлас Бэндтнер. Арсеналын бүтэлгүй шараас өөр илүү гаргаж нэрлэх хүн алга даа. Тэр шигшээгийнхээ хувцсыг өмсөхөөрөө төрөл арилжсан мэт болчихдог. Гэхдээ өнгөрөгч улиралд клубтээ ч гэсэн муугүй зохицож байгаагаа харуулаад байсан шүү. Ганц жишээ авахад л Аваргуудын лигт Портогийн эсрэг хэт трик хийсэн явдлыг хэлж болно. 2009 оны 9 сард тэр хөлбөмбөгөөс тэр бүү хэл энэ ертөнцөөс бүрмөсөн холдож болох байв. Бэлтгэл рүүгээ явж байхдаа машиныхаа удирдлагыг алдсанаар гудамж даван торон хашаа эвдээд мод мөргөж зогссон гэдэг. Хажууд нь хүн байсан бол үг дуугүй байсан гэх. Гэвч түүнийг дуртай Астон Мартин машин нь аварсан юм.

Дасгалжуулагч. Мортен Олсен. 60 гараад байгаа настай, ядарна барина гээчийг мэдэхгүй яваа эрхэм. 2000 онд ирээд 2 ч дэлхийн аваргыг өнжсөн. Гэвч холбоо түүнд итгэсээр л байлаа. Тэр энэ удаад Португал, Швед, Унгар зэрэг хүчтэй багуудтай нэг хэсэгт таарсан ч итгэл төгс нэгээр гарч, холбооныхоо итгэлийг дахин хөсөрдүүлээгүй юм. Холбоо ч үүнийг нь сайшааж, дэлхийн аварга эхлээ ч үгүй байхад Евро 2012 хүртэл түүний гэрээг сунгасан билээ.

Ахлагч. Ён Даль Томассон. Олон багууд дамжиж явсан ч Миланд хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Нэг хэсэг Шевченко, Инзаги тэр 3-ыг дэлхийн шилдэг довтолгооны гурвал гэдэг байлаа. Тэр одоо хэдийнэ 33 нас хүрсэн ч залуухан шигшээдээ маш их туршлагыг өгдөг. Энэ дэлхийн аварга түүний хувьд сүүлийн дэлхийн аварга, тиймээс тэр дахин нэг цойлохыг хүсч байгаа нь ойлгомжтой.

Онцлох тоглогч. Симон Кяэр. Палермо бараг л Аваргуудын лиг рүү үсрээд амжсан. Энэ бол түүний оролцоотой маш их холбоотой. Сери А-гийн нэгэн том нээлт болсон залуу. Ноднин улсынхаа шилдэг залуу тоглогч болсон. Түүний баатар нь хажууд нь зогсох Ливерпүүлийн Аггер.

Шилмэл гараа. 4-3-3.

————————- Sörensen ———————-
— L. Jacobsen — Agger — Kjaer — Kröldrup —
—— J. Poulsen —– C. Poulsen —– D. Jensen —
— Rommedahl ——- Bendtner —– Tomasson —

Тэмцээний таамаг. Бэндтнер өндөр том биеэ ашиглан толгойгоороо сайн тоглодог. Бусад нуруулаг скандинавчуудынхаа хамтаар стандартаас аюул их тарих магадлалтай. Үндсэн хаалгач Томас Сөрэнсен Английн лигийн цомд Стоук Челси 2 тоглоход тохойдуулсны улмаас тоглохгүй болсон. Холландтай адил 2-р хаалгач нь тоглох болсон ч улбар шаруудыг бодвол сонголт ихтэй. Тэд хэсгээсээ гарч чадна.

3. Япон

Хүн ам : 127,2 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 3
Хамгийн том амжилт : 2002 онд 8-д үлдсэн
Багийн ханш : 73 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Эндо, 6,5 сая

Багийн од. Шунсукэ Накамура. Европоор 8 жил хэрсэн түүний техник, тоглолтыг унших чадвар гайхалтай. Стандартын маш том мэргэжилтэн. Селтикт тэр одын статустай. Энэ жилээс Япондоо тоглож байгаа ч Шотландад түүний нэр цуурайтсан хэвээр. Тэр бол Хөх самурайнуудын билэг тэмдэг билээ.

Дасгалжуулагч. Такеши Окада. 1998 онд шигшээгийн босс байсан тэр нэг хэсэг төдий л танил бус багуудыг дасгалжуулж явсан ч 2007 онд хуучин суудалдаа эргэн ирсэн. Олон улсад хэн ч түүнийг танихгүй ч нутагтаа тактикийн мэргэжилтэн хэмээн үнэлэгддэг.

Ахлагч. Южи Наказава. Бараг 1,9 м өндөр энэ аварга эр Европт хэзээ ч тоглож үзээгүй. Гэхдээ шигшээдээ хэдийнэ 100-ийн босго даваад байгаа. 11 жил багтаа хүчин зүтгэж буй түүнийг Японы хамгаалалтаас салгах аргагүй.

Онцлох тоглогч. Кэйсукэ Хонда. Хонда гэхээр бүгд л хүчирхэг мотортой машин гэж боддог. Энэ залуу ч нэрэндээ таарсан мэт эцэж цуцахыг үл мэдэн гоол оруулахын төлөө зүтгэдэг довтлогч билээ. 2 жилийн өмнө нутгаасаа гарч Холландын Фэнлог дээд лигт үлдээхийн төлөө ирсэн ч чадаагүй. Гэвч тэр шантралгүй тэмцсээр буцаагаад багаа дээшлүүлж чадсанаар барахгүй өөрөө 16 гоол 14 пассаар 1-р дивизийн шилдэг тоглогч болсон билээ. Тэр зүүн хөлтэй, гоолдох чадвар сайтайгаараа ван дер Ваарттай зүйрлэгддэг ч 1,81 см хэрнээ толгойгоороо маш сайн тоглодог. Стандартаас тэр зүүн хөлөөрөө ямар ч аюултай нөхцлийг бий болгож чаддаг билээ. Түүний араас Арсенал, Ливерпүүл зэрэг том багууд чих тавьж байсан ч ЦСКА өнгөрсөн өвөл 6 саяар өөрийн болгож чадсан юм. Аваргуудын лигт Сэвильятай таарахад тэр шинэ багтаа дэбютээ хийв. Хариу тоглолтод москвачууд ямар тоглогчийг авснаа илүү сайн мэдсэн болов уу. Эхний гоолыг бэлдэж өгснөөс гадна дараагийн гоолыг дархан зүүн хөлөөрөө стандартаас хийснээр ЦСКА анх удаа шөвгийн 8-д үлдсэн билээ. Аваргуудын лигийн плэй оффт гоолдсон анхны япон тоглогч болсон нь энэ ээ. Түүнийг Наката, Накамура нарын дараах хурц од болно гэдэгт одоо бүгд эргэлзэхээ болсон. Хоч нь ч гэсэн үүнийг батлах мэт. Фэнлод очоод тэр Кайзер буюу эзэн хаан хэмээх хочтой болсон юм. Одоо байгаа Орос орон нь жинхэнэ Царь-уудын өлгий нутаг билээ.

Шилмэл гараа. 4-2-3-1.

———————— Nagasaki ——————–
—- Uchida — Neyagawa — Tulio — Nagatomo –
—————– Endo ——- Hasebe —————
—– Nakamura ——- Honda ——– Matsui ——-
————————- Okazaki ————————

Тэмцээний таамаг. Япон бол яг л жинхэнэ ази баг. Сахилга батыг дээд зэргээр чанга сахидаг, ядрахыг мэдэхгүй гүйж чаддаг, тоглогч тус бүр нь эрэмгий гэх мэт. Сул тал нь ч гэсэн бас бусадтайгаа адил. Толгойгоор тааруу, хаалганы урд алуурчны төрх дутагддаг, хамгаалагчид нь гэмтэмхий. Ингээд бодохоор Бэндтнер Это мэтийн том биетэй довтлогчид тэдэнд хүндрэл их авчирна. Тэгэхээр хэсгээсээ гарахгүй л гэж хэлэх гээд байна даа.

4. Камерун.

Хүн ам : 15,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 22 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 5
Хамгийн том амжилт : 1990 онд 8-д үлдсэн
Багийн ханш : 146,2 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Это, 40 сая

Багийн од. Самуэль Этог хэлэхгүй бол алдас болно. 2 өөг багтай дараалан Аваргуудын лигт түрүүлсэн тоглогчийг мэдэхгүй юм байна. Реал Мадрид, Барса зэрэгт том багуудад тоглож явсан тэр одоо өөр нэгэн гранд баг болох Интер Миланд байгаа. Это ямар ч үед яаж ийгээд гоол хийж чаддаг довтлогч. Мөн довтлогч гэхэд маш сайн хамгаалж чаддаг.

Дасгалжуулагч. Паул Ле Ген. 2003-2005 онд Лионыг удирдаад Лиг 1-ийн аварга болж байсан түүнд Камеруны шигшээ анхных нь шигшээ баг. Хэдий тэр Глазгод 6-хан сар болоод хөөгдөж байсан ч чадварлаг дасгалжуулагчийн нэгт үргэлж тооцогддог юм.

Ахлагч. Самуэль Это. 3 удаа хар тивийн шилдэг хөлбөмбөгч болсон. Энэ нь өөрөө түүнийг багт хэр нэр хүнд эзлэх вэ гэдгийг хэлээд өгнө. Дрогбагийн хамтаар хар тивийн хамгийн шилдэг довтлогчид тооцогддог.

Онцлох тоглогч. Сонг. Шигшээд тоглосон тоогоороо улсынхаа рекорд эзэмшдэг, дэлхийн аваргаар 2 улаан карт авч байсан Ригоберт Сонг биш, харин түүний ач Алексэндре Сонгийг онцолмоор байна. Тэр 2 жилийн өмнө Африкийн аваргаар хамгийн шилдэг залуу тоглогч гэж яригдаж байв. Тэр бусад хар тоглогчдоосоо ялгаатай нь тэдэн шиг сэтгэлийн хөөрөл багатай, ойворгон бус. Даруухан, чимээгүйхэн занг эрхэмлэдэг тэр төвийн бүсийн хаана ч тоглох чадвартай. Арсеналд голдуу 6 номер дээр тоглодог. Шигшээдээ ч мөн адил. Довтолгоог маш сайн дэмжиж тоглодог.

Шилмэл гараа. 4-3-3.

————————– Kameni —————
— M’Bia — Nkoulou —— R. Song — Assou-Ekotto
—– Makoun ——- A. Song ———– Enoh ———-
——- Webo (Idrissou) — Eto’o ——- Emana ——-

Тэмцээний таамаг. Шалькегийн 18 наст Матип, Нюрнбергийн 21 наст Чупо-Мотин, Кайзерслаутерны 21 наст Мандек нарыг дуудсанаас харахад туршлага их л нимгэн баг босч байгаа. Гэхдээ л өлсгөлөн арслангуудыг хэзээ ч басч болдоггүй. Их л гоё хэсэг байгаа даа. Данитай 2-р байрын төлөө маш ширүүн үзэх ч арай л дийлэхгүй болов уу.

GD Star Rating
loading...
Дэлхийн аваргын Е хэсэг, 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. mend-amar says:

    chi meddeggui ymuu 2 jil avarguudiin ligt turuulsen toglogchiig (g.pique bn 2008 ba 2009 ond)

    GD Star Rating
    loading...
  2. duloo says:

    Энэ жил Сербийн шигшээ баг аймар бүрэлдэхүүнтэй байгаа тэд энэ жил 8-д ч үлдэж магад

    GD Star Rating
    loading...
  3. erka says:

    dani hol ybaxgui yee?bi medej bna xarin arslanguud hol ybj magadgui shvv? holland bol bieyiin huchnii toglolt ih uzuuldeg bag.gexdee1-r garna gej xezee ch helj bolohgui.minii taamag 1-cameroon 2.holland 3.japan 4.dani

    GD Star Rating
    loading...
  4. Djorj. says:

    Netherland 1-r garahgui bol odoo yu bolnoo, gants bag maani bagamdaa

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    golland 1-eer cameroon 2-oor garah bolow uu cameroon bargal nutag deereen zorigtoi shiidmeg togloltuudiig uzuuleh baih

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    Holland Japan 2 garnoo japan sain bga,G,pique-n huvid ehnii udaa CL avarga avahdaa garaand 1 ch garaaguid bga yum barag CLt togloogui turuulsen hehe tiim bolhoor Eto bol hovorhon sda ! harin hamgiin azgui dovtlogch bol Ibra l bna da odoo Barca tuuniig Robinhogor Citytei solih talaar yariad ehelsen,zugeer intert bj bsan bol Snider ireel odoo CLt turuuleed uzchihsen bhgui unen azgui

    GD Star Rating
    loading...
  7. TJL says:

    Buruu medeelel oruulaad bh yum, Yoponii hamgiin tom amjilt ni shuvgiin 8d bish shuvgiin 16d shalgarsan.. ghde hesgeese 1eer garsniig ni magtuushtai, shuvgiin 16d turkeyd, Davalagiin murguj oruulsan goaloor 1:0 eer yalagdaj bsan yum.. Bas Manai Liverpooliin Daniel Agger-iig yagaad ontslohgui bna? Vidic shig hamgaalagch gej helku ch Denmark daa bol buka shd..

    GD Star Rating
    loading...
  8. please says:

    Delhiin avargiin togloltuudiig neteer yaaj shuud uzeh ve? Helj ugch tuslaach!!!! please!

    GD Star Rating
    loading...
  9. 95128870 says:

    Greece, USA, Italy, Ghana, Cameroun, France, Portugal, England, Brazil, Argentina, Spain, Germany, Russia, Croatia, Japan, Korea, Mexico iin shine jersey Jabulani ball hudaldaalj baina. 95128870, 96018288, 88302624, 325117..,
    Õºëáºìáºãèéí ÄÀØÒ-2010 Èòàëè Ãýðìàí Àíãëè Áðàçèë ªìíºä Ñîëîíãîñ ßïîí Ãàíà Êàìýð¿í Ãðýê Ïîðò¿ãàë Àðãýíòèí Õîëëàíä Àìýðèê Ôðàíö Ìýêñèê Èñïàíèé øèãøýý áàãèéí 12-ð ¿íäñýí øèíý ºìñãºë¿¿ä áîëîí Îðîñ Õîðâàò áàãèéí Àðñýíàë Áàðñýëîí Ðýàë Ìàäðèä ÀÖ Ìèëàí Þâýíò¿ñ ×ýëñè Ëèâýðï¿¿ëèéí 2009-2010 2010-2011 óëèðàëûí ºìñãºë¿¿ä ªÌ껀 ÀÔÐÈÊ 2010ûí àëáàí ¸ñíû ÆÀÁÓËÀÍÈ áºìáºã õóäàëäààëæ áàéíà Èõ Äýëã¿¿ðèéí ÷àíõ àðä 2-ð áàéð ÇÎËÀ áóòèê 95128870 96018288 88302624 3251170…………….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: