loading...
Үндэсний их баяр наадмын өмнө бөхчүүд нутаг усаараа нэг гал болон наадмын үндэсний бөхийн барилдааны бэлтгэл сургуулилтаа базаадаг уламжлалтай билээ.
Харин өмнөх жилүүдэд бөхчүүд зургадугаар сарын 15-20-ны хооронд өөр өөрсдийн галдаа гарч жигдэрдэг байсан бол энэ жилийн хувьд бөхчүүд галдаа эрт гаран бэлтгэлээ базааж байна.
Одоогоор Хөвсгөл, Өвөрхангай, Завханы бөхчүүд Сүүж амралтад, Ховдын бөхчүүд Хайртхаанд, Булганы бөхчүүд Бугын сангийн аж ахуйд тус тус бэлтгэлдээ гараад байгаа юм.
Ховд, Баянхонгор, Өвөрхангай аймгаас улсын цолд хүрэх хэд хэдэн залуу бөх бий гэж бөх сонирхогчид таамаглаж байгаагаас гадна Увс, Говь-Алтай, Өвөрхангайн бөхчүүд ойрын үед галдаа гарахаар зэхэж байна.
Дашрамд сонирхуулахад, энэ сарын 27-нд болох тамирчдын баяраар наадмын өмнөх сорилго барилдаан болох бөгөөд энэ үеэр БТСГ, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-тай хамтран зөвхөн бөхчүүдээс бүрдсэн урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Ийнхүү эр бяр, хүч чадлаараа нааддаг бөхчүүдийг дуу хуураар хэрхэн наадахыг нь үзэгч та бүхэн шимтэн үзэхнээ.
loading...




энэ жилийн наадамд Сумъяабазар аварга барилдах болов уу
loading...