loading...
1. Испани
Хүн ам : 47 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 477 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 12
Хамгийн том амжилт : 1950 онд 4-р байр
Багийн ханш : 650 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Чави, 65 сая
Багийн од : Чави. Тэр дэлхийн гарын 5 хуруунд багтахаар хамгийн шилдэг багуудын нэгнийх нь гол мотор. Төвөөс түүний хэмнэлээр л тоглолт явагддаг. Хүн бүр л Барселона гэхээр Месси Месси гэдэг. Тэр ч бас аргагүй байх л даа, түүний талаар бүгд маш сайн мэдэх хойно. Гэхдээ нэрэн дээрээ тийм боловч нидэр дээрээ Чави л юмны эзэн, сумны занги билээ. Бүхэлд нь хэлэхэд тэр бол багийн тархи. Шигшээд ч гэсэн энэ үг хамаатай. Тэр байж болох бүх цомыг авч үзсэн. Ганцхан буюу хамгийн том цом л түүнд дутагддаг. Энэ удаад тэр үүний төлөө маш хүчтэй дайралт хийх болно.
Дасгалжуулагч : Висэнте дел Боске. Хөгшин бурхи Луис Арагонес албанд анх ирэхдээ учиргүй их эсэргүүцэлтэй тулгарч байсантай харьцуулахад тэр анхнаасаа фэнүүд болон хэвлэлийнхний дунд сайн нэрийг зүүсэн. Учир нь урьдчилсан шатанд бүх тоглолтоо хожиж, гоолын зөрүү +23 гэсэн амжилт үзүүлсэн. Тэр Барсагийн тоглогчид дээр гол цөмөө босгож байгаа. Реал Мадридын тоглогчдоос Еврогоор 2 л хүн талбайд байсан бол одоо 5 болоод байгаа.
Ахлагч : Икер Касильяс. Андони Зубизаррета гэдэг мундаг хаалгач Испанид байдаг байлаа. 102 тоглолт шигшээдээ хийгээд байгаа Икер одоо 25 тоглолтын дараа шигшээгийн бүх үеийн рекордч болж чадна. Тэр өдгөө Буффон, Цэзар нарын хамтаар дэлхийн шилдэг хаалгачид тооцогддог.
Онцлох тоглогч : Хэнийг нь ч захаас аваад онцолж болно. Гэхдээ Давид Вильяг нэрлэе дээ. Евро 2008-ын мэргэн буучын гоолдох чадвар нь ер бусын. Шигшээдээ 55 тоглоод 37 гоол хийсэн гэж байгаа. Хэдий урьдчилсан шат болон тест тоглолтод олон тоглосон ч хамгаалалтын тактик өндөр хөгжсөн өнөө үед энэ нь тийм ч амархан биш. Валенсид 21 гоол хийсэн улирлыг үдсэний дараа энэ жилээс эцсийн эцэст нэг том багт тоглох болж байгаа. Жил бүр л түүнийг нэг том багт очно гэдэг ч бууриа бат сахисаар л байсан юм. Барса түүнд 40 саяыг төлсөн.
Шилмэл гараа : 4-1-3-2.
———————— Casillas —————————
— Capdevila — Pique — Puyol — Sergio Ramos –
———————— Xabi Alonso ——————-
———– Xavi ——– Iniesta ———- Silva ——–
—————– Villa ————– Torres ————-
Тэмцээний таамаг : Furia Roja шиг хүчтэй бүрэлдэхүүнтэй баг үгүй. Багийн тоглогчид нь нийлээд 650 саяар үнэлэгдэж байгаа нь бүх 32 баг дундаа топ үзүүлэлт. Ингэхээр л ямар хүчирхэг баг нь харагдаж байгаа. Арсенал бол дэлхийн клубүүд дундаа мундагт нь орно. Гэтэл энэ том багийн ахлагч энд банз халааж байна гэхээр өөр ч юу хэлэх вэ дээ. Хэдий тэд том тэмцээний одгүй гэгддэг ч 2 жилийн өмнө тивдээ аваргалсан. Энэ удаад дэлхийн аварга л зөвхөн тооцогдох учиртай. Бүр байг гэхэд дор хаяж хагас шигшээд хүрэхгүй бол дэндүү итгэл алдсан хэрэг болно. Түрүүлэх магадлал хамгийн өндөр баг.
2. Швейцар
Хүн ам : 7,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 232,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 8
Хамгийн том амжилт : 1934, 1938, 1954 онуудад 8-д үлдсэн
Багийн ханш : 104,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Бэналио, 10 сая
Багийн од : Гөхан Инлер. 4 жилийн өмнө Барнеттаг багийн одоор нэрлэж байсан бол энэ удаад түүнийг Инлер бут цохин гарч ирж байна. Сүүлийн 3 жилд Удинэзед гайхалтай өсөн дэвжсэн. Өнгөрсөн улиралд тийм гоц гойд байгаагүй ч нэгэн том багт очно гэдэг нь түүний хувьд зөвхөн цаг хугацааны асуудал. Багийн зүрх гэж хэлж болно. Товчоор хэлэхэд Оттмарын хөзрийн гол мод.
Дасгалжуулагч : Оттмар Хитцфелд. Бөөн итгэл найдвар тээн очсон ч гараа нь бүтэлгүйтэж өгч байлаа. Израилтай тэнцээд, Люксембургт талбайдаа хусуулаад л. Гэвч тэр цөхөрсөнгүй. Цагийн хүрд эргэхийн хэрээр яв явсаар бараг тэртээ гучаад оноос хойшхи хамгийн шилдэг багийг бий болгоод байгаа.
Ахлагч : Александр Фрай. Тэр одоо хэр нь хэзээ талбайд гарах вэ гэдэг мэдэгдээгүй л байна. Тэр хэрэв гэмтэл нь бүрэн илааршахгүй бол шигшээд түүнийг орлоно гэдэг бүтэшгүй. Инлерийг төвд хэн ч орлож чадахгүй бол довтолгоонд түүнийг орлох хүн үгүй. Дердиок л дөхөж очих ч түүнд том тэмцээний туршлага үгүй. Тэр хурдан эдгээд формоо хурдан олсон цагт энэ баг ч хатуу самар даа.
Онцлох тоглогч : Хакан Якин. Дэрдиок эсвэл Барнетта, аль эсвэл Бэналиог дурьдаж болох ч Якиныг хэлмээр санагдлаа. Тэр хэдийнэ гучийн босгыг хол давсан ч гайхалтай довтлогч хэвээр. Хитцфелд эхэндээ түүнийг хөгширсөн гэж үзээд тоохгүй байлаа. Түүнгүйгээр хэд хэдэн тест тоглолтыг хийв. Гэвч тэр тэмцсээр шигшээдээ эргэн баттай байр сууриа олсон юм. Тэр магадгүй гараанд гарахгүй байх, гэхдээ сэлгээний ганган тоглогч болно. Эсвэл Оттмар заримдаа 4-4-1-1 гэсэн схем сонгоод байдгийгаа хэрэгжүүлбэл Фрайгийн ард зогсох болно.
Шилмэл гараа : 4-4-2.
————————– Benaglio ——————
— Lichtsteiner — Senderos — Grichting — Ziegler –
—— Behrami —– Inler —— Huggel —– Barnetta —-
——————— Frei ———— Nkufo —————
Тэмцээний таамаг : Швейцарын баг шийдвэрлэх үед сэтгэл санаагаа дийлж чаддаггүй нь тогтсон уламжлал. Гэхдээ Оттмар үүнийг өөрчилж чадсан байгаа. Жигүүрийн “итали” хамгаалагчид нь маш хөдөлгөөнтэй, цэвэрлэгээнд зогсох Инлер Хуггелтай нийлээд ямар ч найруулагчийн учрыг олж чадна. Испаний дараа 2-оор гарна. Дахиад 8-д үлдэхийг ч үгүйсгэхгүй.
3. Чили
Хүн ам : 15,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 478,3 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 7
Хамгийн том амжилт : 1962 онд 3-р байр
Багийн ханш : 79 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Видал, 10 сая
Багийн од : Хумберто Суазо. Түүний урьдчилсан шатанд хийсэн 10 гоол нь Чилийг Өмнөд Африкт аваачихад жинтэй хувь нэмэр оруулсан. Энэ оны 1-р сард тэр анх удаа хөгширч яваа насандаа буюу гучийн босгон дээр буурал тивийг зорьсон. Испаний лигт ирэнгүүтээ харин амархан дассан. Реал Сарагосад тэр саяны хавар 6 гоол хийгээд амжсан шүү.
Дасгалжуулагч : Марсело Биелса. Тэр 1998-2004 онд улсынхаа шигшээг дасгалжуулж байлаа. 2002 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Аргентин 43 оноо авч, 42-15 гэсэн гоолын үзүүлэлттэй байхад хүн бүр л шагшин магтаж, бүх цаг үеийн шилдэг баг гэж байлаа. Гэвч хэсгээсээ ч гарч чадсангүй. Хачирхалтай нь тэр суудалдаа үлдсэн юм. 2004 онд олимпийн алт авч өгөөд ажлаа өгсөн билээ. 2007 оны 8 сараас тэр La Roja-г удирдаж эхэлсэн. Түүний нэг онцлог нь довтолгооныг дээд зэргээр эрхэмлэдэг. Куалид 32 гоол хийсэн нь Бразилаас ердөө ганц гоолоор дутуу юм.
Ахлагч : Клаудио Браво. Испанид Реал Сосьедад дээд лигт орохоор бэлтгэн буйд Браво талбай дээр эргэн ирэхээр зэхэн байна. Хэдий гэмтэл бэртэл түүнийг огоорч байгаа ч шигшээдээ яаж ийгээд тоглох гэнэ. Энэ хаалгач шугаман дээрээ бат зогсож тоглодог нь түүний онцлог.
Онцлох тоглогч : Карлос Кармона. Тэр Италийн 2-р лигт тоглодог. 2 жилийн өмнө түүнийг У23 багт байхад нь Биелса 1-р багт татаж авсан. Биелсагийн 4-3-3 формэйшнд тэр голд хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Довтолгооны 5 тоглогч байхад энэ бол амаргүй хэрэг билээ. Тэгэхээр тэр Биелсад ямар хэрэгтэй тоглогч гэдэг нь мэдэгдэнэ.
Шилмэл гараа : 4-3-3.
——————– Bravo ——————
—- Vidal — Ponce —- Jara — Beaus lour –
— Carmona ——- M. Fernandez ——- Millar –
— A. Sanchez —– Suazo —- Mark Gonzalez —
Тэмцээний таамаг : 2-р байрны төлөө Оттмар Биелса нарын дунд мундаг тулаан өрнөнө. Чилийг олон хүн нэгэн нууц фаворит хэмээж байгаа. Гэхдээ тэдний хэт их довтолгоо нь эргээд контр аттаканд өртөх ослыг ямагт дагуулж байгаа. 2-р байраар Оттмар гарах болно, учир нь Биелсагийн цэргүүд дайны утаа бараг үнэрлээгүй дээ.
Хүн ам : 7,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 61,3 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1(1982)
Хамгийн том амжилт : —-
Багийн ханш : 45,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Паласиос, 16 сая
Багийн од : Уилсон Паласиос. Хатуу ширүүн Английн лигт цэвэрлэгч хийдэг. Гэхдээ түүний тоглолтыг гадарлах хүмүүс түүний нэрийг сонсвол хамгаалалт гэхээсээ илүү довтолгоонд их ордог гэдгээр нь мэднэ. Тэр мөн бөмбөг таслахдаа гарамгай. Тэр ах дүү 2 Паласиостай. Нэг нь түүнийг дагалдаад Өмнөд Африк явж байгаа. Нөгөө нь буюу бага нь 2007 онд барьцааны этгээдүүдэд хэдий шаардсан мөнгийг нь өгсөн ч алуулсан юм. Тэр өнгөрсөн улиралд Тоттэнхамд 33 тоглолт хийсэн.
Дасгалжуулагч : Рэйналдо Руэда. 2003 онд У20-ын дэлхийн аварга Саудын Арабт болоход тэр Колумбын багийг дасгалжуулан хүрэл медал хүртэж байлаа. 2007 оноос шигшээд ирсэн тэр этгээд ааштай олон тоглогч нартай багийг нэгэн хэвд хатуу гараар барьж цутгасан гэдэг. Тэгэхээр энэ нь Хондурасын бүх үеийн хамгийн шилдэг баг гэсэн үг мөн үү?
Ахлагч : Амадо Гуевера. Италийн шилдэг хамгаалагч Каннаваро 124 шигшээгийн тоглолт хийснээрээ дэлхийд 24-т жагсдаг. Тэгвэл Чилийн ахлагч яг ижил. Багт түүний үг бол хууль. Сүүлийн долоон жил Америкийн лигт тоглож байгаа.
Онцлох тоглогч : Майнор Фигуероа. Англид талхныхаа мөнгийг олдог бас нэгэн тоглогч. 2 жилийн өмнө Виганд очсон. Латиксчуудын зээллэгээр 2 жил тоглохдоо итгэл алдаагүй тул тэр оныхоо сүүл рүү 3 жилээр гэрээгээ шинэчлэн сунгасан. Түүний нэрийг хүмүүс өнгөрсөн 12 сард Стоук ситигийн хаалганд 50 метрээс хийсэн гоолоор нь санах буй заа.
Шилмэл гараа : 4-4-2.
——————— Valladares ———————–
—- Mendoza — Chavez — Figueroa — Izaguirre –
— Palacios — Guevara — Turcios — de Leon —
—————- Pavon ——- Suazo —————–
Тэмцээний таамаг : Тэд маш хурдтай. Үзэгчдийн сэтгэлийг дорхноо өөр дээрээ татаж мэдэх баг. Гэхдээ бусад багууд нь илүү хүчтэй тул тэд хайртай фэнүүддээ эрт ээ гэгч нь баяртай гэж хэлэх болно. Гэхдээ иймэрхүү жижиг улсуудын хувьд эрт хасагдах нь гол биш, хүн төрөлхтний хамгийн том баяр наадамд тоосоо өргөнө гэдэг нь цэнгэлийн манлай билээ.
loading...





Шави, иньестагийн байрыг сольчихож. Фабрегас залуу байна шави ахаасаа сайн сурч авах хэрэгтэй тун удахгүй Фабрегасын цаг ирнээ,,,
loading...
Delhiin avargiin togloltuudiig neteer yaaj shuud uzeh ve? Helj ugch tuslaach!!!! please!
loading...
fabregas iluu gej bodxiimdaa daan ch garaand bxgui
loading...
Шави Сеск 2-н үүрэг байрлал яг адилхан учир аль нэг л заавал гараан гарах ёстой.
Яагаад Шави илүү вэ гэхээр 2 л зүйл хэлэхэд хангалттай
1-т: Шавигийн тоглолтын туршлага Сескийнхээс дор хая 7 8 жил илүү байгаа. Ижилхэн чадвартай тоглогч байлаа ч туршлага гээч им маш чухал. Ахаасаа сурах юм Сеск дүүд их бий.
2-т: Гарааны Пике Пуюол Иниеста Вилла Бүскүетс Педро Валдес гээд нэгнийхээ бодлыг зүгээр л уншчихдаг багийн андууд дээр Испаний шигшээ босож байна.
Харин Сескийн хувьд Баахан Француудтай цуг тоглодог.
Тийм ч учраас Шави гараанд……
loading...
delhiin avargiin togololtuudiig neteer uzvel ATDHE.NET -ees uzeereee . shuud damjuuldagiin tegeed iim chuhal yum heluusen hun chin brazil-g demjihee martvaa ………..gej
loading...
saihan bureldehuun shuu ene jil yamarch gesen yum duulgana bi itgej bgaa ted minii itgeliig aldah humuus bish uragshaan Spain-chuudaa
loading...
nemej helehed heseg bolgoniig ingej bichsen ene niitlel goy bailaa. Олонбаяр-aa bayrallaa. hesegiin toglolt duusasnii daraa ergeed dugnelt hiigeed yag ingej heseg hesegeer n bichne bizdee.
loading...
ta nar haraarai Chile 1-eer garch medeh garuuddaa,yerni amarch bagaas aihgui yamarch bagt gai tarij medeh bag chini chile l baindaa,za bi olon yum yarih yu bhav ta nar oorsdoo haraarai bi ta nart amlaj bna daraagiin shatand bol naidvartai shuu harin 1-eeruu 2-ooruu gedeg ni ih sonin.
loading...
Greece, USA, Italy, Ghana, Cameroun, France, Portugal, England, Brazil, Argentina, Spain, Germany, Russia, Croatia, Japan, Korea, Mexico iin shine jersey Jabulani ball hudaldaalj baina. 95128870, 96018288, 88302624, 325117..,
Õºëáºìáºãèéí ÄÀØÒ-2010 Èòàëè Ãýðìàí Àíãëè Áðàçèë ªìíºä Ñîëîíãîñ ßïîí Ãàíà Êàìýð¿í Ãðýê Ïîðò¿ãàë Àðãýíòèí Õîëëàíä Àìýðèê Ôðàíö Ìýêñèê Èñïàíèé øèãøýý áàãèéí 12-ð ¿íäñýí øèíý ºìñãºë¿¿ä áîëîí Îðîñ Õîðâàò áàãèéí Àðñýíàë Áàðñýëîí Ðýàë Ìàäðèä ÀÖ Ìèëàí Þâýíò¿ñ ×ýëñè Ëèâýðï¿¿ëèéí 2009-2010 2010-2011 óëèðàëûí ºìñãºë¿¿ä ªÌ껀 ÀÔÐÈÊ 2010ûí àëáàí ¸ñíû ÆÀÁÓËÀÍÈ áºìáºã õóäàëäààëæ áàéíà Èõ Äýëã¿¿ðèéí ÷àíõ àðä 2-ð áàéð ÇÎËÀ áóòèê 95128870 96018288 88302624 3251170
loading...
Spain ene bag tun azgui yum.Iim tom bagiin huvid tuuhendee gants udaa 4 r bairand orj baisan geheer denduu chamlalttai bish gejuu.Delhiin chansaag terguulj bui ene bag ene delhiin avargaar zaaval neg yum duulgan gej itgej bna.Tedend ih tusgal saitai ih buu ch bii,bat boh tsaiz heremch bii,ene 2iig zangidaj chadah janjin generaluudch bii.Iim bolohoor tedniig delhiin avarga boltson gehed bi l lav gaihahguie.Gehdee neg yumiig martaj bolohgui ted tun odgui bag…………
loading...
Spain ene bag tun azgui yum.Iim tom bagiin huvid tuuhendee gants udaa 4 r bairand orj baisan geheer denduu chamlalttai bish gejuu.Delhiin chansaag terguulj bui ene bag ene delhiin avargaar zaaval neg yum duulgan gej itgej bna.Tedend tusgal saitai ih buu ch bii,bat boh tsaiz heremch bii,ene 2iig zangidaj chadah janjin generaluudch bii.Iim bolohoor tedniig delhiin avarga boltson gehed bi l lav gaihahguie.Gehdee neg yumiig martaj bolohgui ted tun odgui bag…………
loading...
Neeren nemeed helehed ene hesgees Spainiig dagaj Chile garj irne gej bodjiin.
loading...