loading...
Өмнөд Афикт ДАШТ сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид эд зүйлсээ дээрэмдүүлсэн хэрэг ээлж дараалан гарсаар байна. Хамгийн сүүлд Иоханнсбург хотод хятадын 4 сэтгүүлчийг дээрэмдэж мөнгө, камерийг нь булааж авсан хэрэг гарчээ. Тэдний машинтайгаа замын хажууд зогссоны дараа дээрэмчид гарч ирэн буу тулгажээ.
ФИФА болон Өмнөд Африкийн засгийн газар энэ бүхэнтэй чадах чинээгээр тэмцэж байгаа ч одоохондоо ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. ФИФА-гийн төлөөлөгч Вольфганг Эйфлер ”Бидний мэдэж байгаа зүйл бол орон нутгийн цагдаагийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тэд хятадын сэтгүүлчдийг дээрэмдсэн 3 гэмт хэрэгтнийг баривчилсан. Одоо мөрдөн байцаалт хийж байгаа.
Бид цагдаа нартай холбоотой ажиллаж сэтгүүлчдийн буудаллсан зочид буудлыг аюулгүй байлгах тал дээр хамтарч ажиллаж байгаа” гэжээ.
Мөн Грекийн шигшээ багийн тамирчид зочид буудлаасаа £1,300 (US$1,900) алдсан байна. Тэд Дурбан хотын хойд хэсэгт байдаг Беверли Хиллс зочид буудалд байрлаж байсан бөгөөд энэ явдлын дараа аюулгүй байдлын үүднээс зочид буудлаа солихоор болсон байна. Шигшээ багийн төлөөлөгч тамирчид мөнгөө алдсандаа тийм ч их харамсахгүй байгаа бөгөөд харин ч аюултай газраас эртхэн явсандаа баяртай байгаа гэнэ.
Эдгээр гэмт хэргүүдээс болж Соккер сити цэнгэлдэхэд явагдах нээлтэнд оролцох ёстой байсан зарим нэр хүндтэй эрхмүүд эхнээсээ татгалзаж байна. Зохион байгуулах хорооны ажилтан Рич Мхондо ”Манай бүх ажилтнууд тэмцээнийг амжилттай зохион байгуулах тал дээр хичээж ажиллаж байгаа.
Өнөөдөр болох нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Моон, Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Монакогийн ханхүү зэрэг нэр хүндтэй зочид уригдсан байгаа. Бас манай ерөнхийлөгч Африкийн холбоонд байдаг 54 улсын тэргүүнийг ч урьсан. Гэхдээ одоохондоо тэд ирэх нь тодорхой бус байна. Мөн Нелсон Мандела нээлтэд оролцож магадгүй юм байна”
loading...




ymar hugjiltei emblem be
loading...
Klash baritsan guij yavna shd hehe
loading...
ahhah yu bilee gj bodlooshd
loading...