loading...
ДАШТ бүрийн нээлтийн тоглолтонд ямар нэгэн сенсаац дэгддэг бичигдээгүй хууль бий. Дөрвөн жилийн өмнөх дэлхийн аваргын нээлтийн тоглолтонд хэний ч мэдэхгүй Филип Лам хэмээх залуу Германчуудын цөсийг хөөргөсөн гайхалтай гоолоор Коста Рикагийн
хаалгыг мялааж тэмцээний гоолын салхийг хагалж байсан. Харин 2002 онд Европ, Дэлхийн титмийг дараалан хүртээд байсан хүчирхэг Францын шигшээ хар тивийн төлөөлөл Сенегалын шигшээ багт 1 : 0-ээр дийлдэж хэдэн жил яригдах шуугиан дэгдээж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ий нээлтийн тоглолт ч 4 жил энэ тэмцээнийг хүсэн хүлээсэн хөлбөмбөг сонирхогчдын урмыг хугалсангүй, өрсөлдөөнтэй ярих зүйлтэй тоглолт боллоо.
1994 онд Бразилийг удирдан ДАШТ-д түрүүлүүлж байсан хашир туршлагатай Карлос Алберто Перэйра өдгөө Өмнөд Африкийн шигшээ багийн менежерээр ажиллаж буй. Хашир туршлагатай Бразил мэргэжилтэн нээлтийн тоглолтонд хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ мэдээж илгээсэн нь ойлгомжтой. Дээр нь чихний хэнгэрэг хагалах шахсан их бүрээн дуу, цэнгэлдэхийн бараг 80 хувийг эзэлсэн эсрэг багийнх нь хөгжөөн дэмжигчдийн уухай Мексикчүүдэд дарамт учруулж байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тоглолтын эхний 30 минутын байдлаар Мексикчүүд илүүтэй бөмбөгийг эзэмшиж, хэнийх нь талбай билээ гэж эргэлзэхэд хүргэсэн.
Магадгүй Карлос Алберто эхний үед өрсөлдөгчөө анасан тоглолтыг үзүүлж, сөрөг довтолгооноос гоолдох тактикийг сонгосон байж болох юм. Ямар ч байсан тэдний довтолгоо ерөнхийдөө нэг их явж өгөхгүй байсан. Хамгийн анхны аюултай довтолгоог 19 дэх минутад Жованни дос Сантос гүйцэтгэлээ. Түүний зүүн хөлийн алсын цохилт энэ удаа шувуу буудаж хаалганы дээгүүр өнгөрсөн ч үлдсэн минутад түүний нэрийг дурьдах шалтгаан мундахгүй олон байсан. Барсагийн академиар хүмүүжсэн энэ залуугийн карьер өдөр ирэх тусам бүдгэрсээр байгаа учраас өөрийгөө энэ тэмцээнээр дахин нээхийг хүсэж байгаа нь ойлгомжтой.
Дос Сантосын баруун жигүүрээр Мексикийн довтолгоо ихэнхидээ өрнөж Бафана бафанаг ”яана аа яана аа” гэтэл нь сандаргаж байлаа. Гэхдээ л гэрийн нохойн сүүл өөдөө гэж үнэхээр үнэн үг юм. Мексикчүүд бүх талаараа талбайн эздийг илүүрхэж байсан ч тэр их хүч хөдөлмөр нь бафанагийн хаалганы өмнө очоод л зогсож байв. 38 дахь минутад цөөнгүй үзэгчдийг будилахад хүргэсэн үйл явдал боллоо. Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Вела мөргөн гоолдсон ч шүүгч отон тоглолт гэж үзжээ. Түүнийг мөргөх үед эсрэг багийн хамгаалагч шонгийн хажууд зогсож байсан. Гэхдээ Велаг мөргөх үед Өмнөд Африкийн хаалгач Куне түүнээс урагшаа гарсан байсан учраас отон тоглолт гэж үзэх бүрэн үндэстэй. Эхний үе дуусахаас өмнө ”Эль Три” дахин хэдэн удаа Кунег шалгаад амжлаа.
Хоёрдугаар үед эхлээд 10 минут өнгөрөөгүй байхад Тшабалала Оскар Пересийн хаалгыг гоолоор мялааж 19 дэх ДАШТ-ий гоолыг салхийг хагаллаа. Эхний үед төдийлөн алдаа гаргаагүй Мексикчүүдийн арын албаныхан энэ гоолын үеэр тун болчимгүй алдаа гаргаж Тшабалалаг хаалгачтай ганцаараг нь тулах боломжыг олгосон юм. Карлос Албертогийн завсарлагааны үеэр өгсөн зөвлөгөө багийнханд нь нааштайгаар нөлөөлсөн бололтой. Тоглолтын хэмнэл бага багаар өөрчлөгдөж зохион байгуулагчдийн талд тоглолт илүүтэй өрнөх болов. 60 дахь минутад Жованни ур чадвараа хангалттай харуулсан цохилтыг Кунегийн хаалга руу чиглүүллээ. Харамсалтай нь бөмбөгийг хаалганд орохоос өмнө Куне гар хүрч амжжээ.
Цаг Өмнөд Африкчуудын талд урссаар.
Гэтэл цэнгэлдэхэд цугласан Африкчуудыг чимээгүй болгож Рафаель Маркез тооны харьцааг тэнцүүлж орхих нь тэр. Ялалтдаа хэтэрхий баргдсан уу Өмнөд Африкчууд ар талдаа алдаа гаргахгүйн тун их хичээж байсан ч нэг л хайнга алдаа гаргасныхаа гайгаар Барсагийн хамгаалагчид гоол оруулах боломжыг олгсоон. Зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг Рафа гайхалтай тогтоож ядах юмгүй Кунегийн хаалганд гоолдлоо.
Цаг дуусах дөхөж байхад Мфела нэг удаа шон оносныг эс тооцвол өөр аюултай довтолгоо энэ гоолоос хойш болоогүй. Ийнхүү Өмнөд Африкийн дэлхийн аваргын нээлтийн тоглол эвийн гэрээгээр өндөрлөлөө. Хэн ялсал нь хэсгээсээ гара өндөр магадлалтай болно гэж энэ тоглолтыг мэргэжилтнүүд дүгнэж байсан ч ийнхүү оноо хувааснаар байдлыг тун эгзэгтэй болгочихлоо. Хоёр багийн хувьд аль аль нь хамгаалалтдаа анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь энэ тулаанаас харагдлаа. Дараагийн тойргуудад тэднийг Франц, Уругвайн хүчтэй багууд хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
| 6 сарын 11. Йоханнесбург. “Соккер Сити” цэнгэлдэх Талбайн шүүгч - Равшан Ирматов (Узбекистан). |
|
| ӨАБНУ- Мексик- 1:1 (0:0) | |
| |
|
| |
|
| Итумеленг Куне | Оскар Перес |
| Сибонисо Гакса | Пол Агилар (56) |
| Арон Мокоена | Рикардо Осорио |
| Бонгани Кумало | Франциско Родригес |
| Лукас Твала (46) | Карлос Сальсидо |
| Сифиве Тшабалала | Эфран Хуарес |
| Кагишо Дикхашуа | Рафаэль Маркес |
| Ренеилве Летшолоньяне | Херрардо Торрадо |
| Теко Модисе | Джовани Дос Сантос |
| Стивен Пинар (83) | Карлос Вела (69) |
| Катлего Мфела | Гильермо Франко (73) |
| Сэлгээ | |
| Тсепо Масилела, 46 | Андрес Гуардадо, 56 |
| Бернард Паркер, 83 | Куатемок Бланко, 69 |
| Хавьер Эрнандес, 73 | |
| Шар хуудас | |
| Кагишо Дикхашуа, 27 | Эвран Хуарес, 18 |
| Тсепо Масилела, 70 | Херрардо Торрадо, 57 |
loading...




2 bagiin hamgaalalt muu bailaa ylanguya Мексик-iih 1-r uyd baruun jiguuriin hamgaalalt sul zai ih gargaj baisan daanch Safrica-iihan ashiglaj chadahgui l bailaa Мексик dowtolgoondoon iluu anhaarsan bgaa n ajiglagdsan Safrica-chuud turgen dowtolgooniig udaan zohioh yumaa harin 2 uyes Safrica-iihan iluu bombog ezemshij togloloo Бланко orj ireed neleen idewhitei togloson oroi 20:30 nogoo 2 hos sonirholtoi toglolt bolno doo
loading...
urugvai 1-eer franc 2-oor garnaa,nadtai margah hun uguil boluu,
loading...
2006 ond German Kosta – Rica-tai togloson. Say ehnii uy duuslaa Urug-Fran 0:0 bna.
loading...
shuurhai medee oruulj bgad bayartai bna sportnews-iinheend…
loading...
Henii ch medehgui Lahm ii arai l zalah yumaa
loading...
France tactik arail bish yumaa garaand Maloudag gargaad Riberyg tovd tavih bsan yum Govoug selgeend tavichaad tegsen bol zoolttoi neg goaltai bh bsan bolov u gej ochuuhen bi bodov
S Africa and Mexica ali ali ni goaliin bolomjoo chuluu bolgoj chadsangui bombog ezemshilt Mexiko hamaagui iluu bsan sorog dovtolgoog sain hiij bsan S Africa bailaa
za za Margaash England vs USA.
Come on England
loading...
ribery yaxaara tuvd bdiim be tuvd togoldiimuu.
loading...
neeltiin toglolt uneheer nice boloo
ted hurd huch tehnik geed buhel zuiliig haruulsan harin hamgaalalt jaahan taaruu bailaa
gehdee tsaashdaa iim aldaa gargahgui baihaa
bapana bapana uragshaa
loading...
тэр гоолоос өмнө Ламыг мэддэг хүн үнэндээ цөөхөн л байсаншдээ
loading...
novsh ochigdor yamar ch sonirholgui 2 togololt bolloo. gal garsan goy yum boloh bh geed 4-n jil huleesen . odoo buur buh togololt uud tentsee boloh yum bish bgaa gej bodohiin . ene ch baguudiin chadvar tentsuu bgaag haruulj bgaa bh daa… za za brazail turuulene
loading...
ӨАфрик ч өчигдөр яалт ч байхгүй 2:1 хожигдсон байсан даа Мексикчүүдийн гоолыг тооцоогүй арай л муухай л даа
хэрэв ээ хаалгачаар отонг тооцдог байсан бол хаалгач нь урдаа гараад л байгаад байдаг юм байгаа биз дээ сонин сонин тайлбар хийхийн хмм
loading...
Францын дасгалжуулагч гэж үнэн хөгжихгүй гар 1 байнаа….Анри, Малуда 2г сэлгээнд суулгачаад яаж хол явах юм болдоо хммммм
loading...
Ter goal-s umnu gej 2002 onii delxiin awargad mungun medal xurtexed Lahm gej zaluu bas bj l bsiishde bainga garaand garch l bsandag xenii ch medexgui Lahm ntr geed zalchijee Malouda Domenktei muudaltsaad garaand garch chadaaguima ternees Malouda tuwduu toglood Ribery jiguurtee togloson ni iluu ur duntei bx bsiin Malouda chin forum saitai bga bagiin Coach-s bolj uchnuun olon bag toglogch uls xoxirox yumdaa jil bur
loading...
haalgach uragshaa garsan tohioldold ard bgaa tgologchiig haalgach gej uzeed haalgachaar oton togloltiin shugamiig hardag. durem bdag yum bnalee. C1 2n amaraa tegj bsan
shuultiin huvid tun sain shuuj bn oo
loading...
Ter dos Santos gedeg nohor uneheer bujignuulj baisan shuu.Ochigdor uneheer hangalttai ooriigooo haruullaa.Delhiin awargiin daraa ali neg tom bag ni awah ni todorhoi bh aa.Uneheer ireedui gereltej bna lee
loading...
bafana bafana bish banana banana um bishuukkkkkkkkkkkkkkkkk
banana-nyyd france xysaj garaxaas uur argagui bolloo
loading...