loading...
Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Андреа Пирло хэсгийн эхний 2 тоглолт болох Парагвай, Шинэ Зеландийн эсрэг гэмтлийн улмаас тоглохгүй болжээ.
31 настай Пирлог 25 настай Фиорентинагийн Риккардо Монтоливо орлох аж.
“Пирло бол онцгой тоглогч. Италийн шигшээд түүнийг орлох боломжтой 2-3 тоглогч байгаа. Би энэ улиралд Пирлогийн байрлалд тоглосон. 2006 онд би Дэлхийн аваргыг зурагтаар үзэж байсан бол одоо энд байна. Энэ бол миний кареерийн хамгийн чухал тэмцээн. Энэ улиралд Аваргуудын лигт тоглосон нь надад туршлага болсон, өөртөө итгэх итгэл өгсөн” гэж Монтоливо хэлжээ.
А.Пирло 2006 оны дэлхийн аварга багийн гол тоглогч байсныг бүгд хүлээн зөвшөөрнө. Тэрээр 6 сарын 24-нд болох Ф хэсгийн сүүлийн Словакийн эсрэг тоглолтонд эргэн ирэх магадлалтай.
loading...





ok ok
loading...
neg n ch gesen ergeed irlee saihan medee bna
loading...