Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №2. Франц боломжоо алдлаа (Франц 0:0 Уругвай)

GD Star Rating
loading...

А хэсгийн эхний тойргийн тоглолтуудад ялагч гарсангүй.
”Бафана бафана” Мексиктэй 1 : 1-ээр тэнцсэний дараа хэсгийн лидер Францууд Уругвайн багтай Кэйп Таун цэнгэлдэхэд тоглож мөн  гоолгүй тэнцжээ. Гурван өнгөтнүүд ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтуудад үзүүлсэн тааруухан тоглолтоо энэ удаа ч давтаж 10 хүнтэй багийг ялж чадсангүй.

Тоглолтын өмнөх бэлтгэл дээр дасгалжуулагчтайгаа ам мурийсан Флорен Малуда сэлгээнд сууж түүний оронд Абу Диаби гараанд гарсан байв. Мөн Францчуудын гол найдвар тавьж буй Франк Рибери зүүн жигүүрт, довтолгоонд Анелка гарсан байлаа. Шүгэл дуугараад 6 минут өнгөрч байхад Рибери зүүнээр хурдтай довтолгоо өрнүүлж хөндлөн дамжуулалт өгсөн ч Сиднэй Гову сайхан боломжыг чулуу болгож чадсангүй. Хэрвээ энэ алтан боломжыг ашигласан бол тоглолт огт өөр хэмнэлээр өрнөх байсан биз ээ.  16 дахь минутад Диего Форланы баруун хөлийн цохилтыг Уго Льорис хичээл зүттэл гарган  хааж багаа аварлаа. Үүнээс өөр үзүүштэй довтолгоо эхний хагаст хоёр багийнхан зохион байгуулсангүй.  2-р үеийн эхлээд ч энэ байдал үргэлжилсэн бөгөөд Диего Форлан тэдний ашиглаж  чадаагүй боломжуудыг хариуг өгөхөөр хэд хэдэн удаа оролдсон ч Уго Льорисийг аргалж чадсангүй.

Хэдийгээр багийнх нь тоглолт явахгүй байсан ч Доменек эхний сэлгээгээ дөнгөж 72 дахь минутад л хийсэн. Анелкагийн оронд Тьерри Анри, Гуркуффын оронд Малуда талбайд орж ирснээр Францчуудын довтолгоо бага зэрэг сэргэсэн ч гоол оруулах хэмжээнд хүртэл сайн байсангүй. Магадгүй Доменек Малудаг тоглолтын эхнээс гаргасан бол ийм зүйл болохгүй ч байсан байж мэдэх юм. 81 дэх минутад Уругвайн залуу хагас хамгаалагч Николас Лодэйра Санья дээр алдаа гаргаж 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдлөө.

ДАШТ-д  анхны тоглолтоо хийж байгаа залуу эр нүдэндээ нулимстай цэнгэлдэхийг орхисон юм. Үлдсэн минутад Гурван өнгөтнүүд хүний илүүгээ ашиглаж чадалгүй байсаар тоглолтыг дуусгалаа. Ерөнхийдөө Раймон Доменекийн багт гэгээлэг зүйл энэ өдөр нэг ч байсангүй. Дөрвөн жилийн өмнө ч тэд ДАШТ-ийг тэнцээгээр эхлүүлж хэсгээсээ арай ядан гарч байсан. Тэр түүх давтагдаж мэдэх ч одоо Францад Зинедин Зидан шиг багаа ”чирээд” явчих чадалтай тоглогч алга. Рибери фенүүдийнхээ хүсэж байсан шиг сайн тоглож чадахгүй байгаагийн дээр багийн дотоод уур амьгал тиймэрхүү байгаа нь тэдний тоглолтод нөлөөлж байгаа бололтой.
Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Доменек ”Магадгүй бид хангалтай сайн ойлголцож чадсангүй. Уругвайчууд маш сайн хамгаалж байсан учраас бидэнд гоол оруулах ямар ч боломж олдсонгүй. Малудагийн хувьд шигшээ багт харьяалагдаж байгаа 23 тоглогч бүгдээрээ миний зааврыг хүндэтгэх ёстой. Хэн ч байлаа гэсэн их зан гаргах хэрэггүй. Надад үүнээс өөр хэлэх зүйл алга” хэмээжээ.

6 сарын 11.  Кейптаун. “Грин Пойнт”.цэнгэлдэх 64,100 үзэгч.
Талбайн шүүгч - Юити Нисимура (Япон).
УРУГВАЙ – ФРАНЦ- 0:0
Уругвай Франц
Фернандо Муслера Уго Льорис
Маурисио Викторино Бакари Санья
Диего Лугано Вильям Галлас
Диего Годин Эрик Абидаль
Альваро Перейра Патрис Эвра
Макси Перейра Жереми Тулалан
Диего Перес (87) Йоанн Гуркюфф (75)
Эгидио Аревало Абу Диаби
Игнасио Гонсалес (63) Сидни Гову (85)
Луис Суарес (74) Франк Рибери
Диего Форлан Николя Анелька (72)
Сэлгээ
Николас Лодейро, 63 Тьерри Анри, 72
Себастьян Абреу, 74 Флоран Малуда, 75
Себастьян Эгурен, 87 Андре-Пьер Жиньяк, 85
Шар хуудас
Маурисио Викторино, 59 Патрис Эвра, 12
Николас Лодейро, 65 Франк Рибери, 19
Диего Лугано, 90+3 Жереми Тулалан, 68
Николас Лодейро, 81 (2 x)

***

А хэсэг

# Баг Т/Т X Т Хж +/- Оноо
1 Мексик 1 0 1 0 1-1 1
2 ӨАБНУ 1 0 1 0 1-1 1
3 Уругвай 1 0 1 0 0-0 1
4 Франц 1 0 1 0 0-0 1
GD Star Rating
loading...
Тоглолт №2. Франц боломжоо алдлаа (Франц 0:0 Уругвай), 8.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. a says:

    Domenic zailaasai.

    GD Star Rating
    loading...
  2. b says:

    Domemek gej shudend orson mah bainaa

    GD Star Rating
    loading...
  3. tigerman says:

    guu yahuu franch davgyu l togloson gehdee ene group d mexico iluu yum shig bn oo

    GD Star Rating
    loading...
  4. Erk says:

    France yur ni ih goolgvi bag boljee.Zowj bj neg gool oruuldag teriigee vhtlee hamgaaldag.Ireland orson bol deer bsan um.Hamgiin gol France-s uran goe toglolt hvleej bn shvv.98 onii france bol laitai.

    GD Star Rating
    loading...
  5. PoMeO says:

    Раймон Доменек сда хөгжихгүй ээ…Хүүхэн шиг л хэдэн гагүй тоглогчиддоо тунирхаад байхын Анриг гараанд гаргах хэрэгтэй шд

    GD Star Rating
    loading...
  6. dominique er n yu l hiihged bndaa !!! german hev maygiin toglolt uzuulehged bnu gu yu! eldviin goy zuil bhku ch hiidge hiigee l yvaad baih sanatai sda bj magad!

    GD Star Rating
    loading...
  7. osoma says:

    Domenic zailwal taarna.franciin holbombogiin holboo ene tenegiig yuund bailgaad bgaag oilgohgui bn.sain sain tamirchidaa orhiod l.benzami nasri vieira .,…ter hogiin govou-g yah gej garaand gargaad bgay.ribery, malouda 2-g jiguurt tawiad dowtlogchoor henry gargaad.

    GD Star Rating
    loading...
  8. CHELSEA says:

    Доминик энэ удаа бүтэлгүйтвэл урд жилийн амжилтууд Зидантай шууд холбоотой гээд л цуурна даа. Рибери үнэхээр муу байна лээ. Аваргуудын лиг, лигтээ ингэж тоглохгүй л байсан даа. Францын урд хэсгийг Рибери, Анелка, Малуда байх болов уу гэж бодож байтал үгүй байлаа. Уул нь эхнээс нь ингэж гаргавал дээр болов уу? Хэсгээсээ ч яаж ийгээд гарах байх. Цаашаа ч мэдэхгүй юм даа

    GD Star Rating
    loading...
  9. storm says:

    yr n ene tenstuuhen toglolt bolson doo Гуркюфф-iin zuunees tsohison standart goy tsohilt bailaa Uragauy-n toglogch nar bugd jigd sain togloson France ene maygaaraan tsaash toglowol neeh hol yawahgui l bolow uu Maludag anhnaas n gargah baisan yum daa

    GD Star Rating
    loading...
  10. 95128870 says:

    Greece, USA, Italy, Ghana, Cameroun, France, Portugal, England, Brazil, Argentina, Spain, Germany, Russia, Croatia, Japan, Korea, Mexico iin shine jersey Jabulani ball hudaldaalj baina. 95128870, 96018288, 88302624, 325117..,
    Õºëáºìáºãèéí ÄÀØÒ-2010 Èòàëè Ãýðìàí Àíãëè Áðàçèë ªìíºä Ñîëîíãîñ ßïîí Ãàíà Êàìýð¿í Ãðýê Ïîðò¿ãàë Àðãýíòèí Õîëëàíä Àìýðèê Ôðàíö Ìýêñèê Èñïàíèé øèãøýý áàãèéí 12-ð ¿íäñýí øèíý ºìñãºë¿¿ä áîëîí Îðîñ Õîðâàò áàãèéí Àðñýíàë Áàðñýëîí Ðýàë Ìàäðèä ÀÖ Ìèëàí Þâýíò¿ñ ×ýëñè Ëèâýðï¿¿ëèéí 2009-2010 2010-2011 óëèðàëûí ºìñãºë¿¿ä ªÌ껀 ÀÔÐÈÊ 2010ûí àëáàí ¸ñíû ÆÀÁÓËÀÍÈ áºìáºã õóäàëäààëæ áàéíà Èõ Äýëã¿¿ðèéí ÷àíõ àðä 2-ð áàéð ÇÎËÀ áóòèê 95128870 96018288 88302624 3251170…..

    GD Star Rating
    loading...
  11. football fan says:

    Энэ мэдээг Челсигийн пэн бичсэн бололтой. Тэр мал уу даа-г Диабигаар орлуулаад байгаарай та шал өөр байрлалын хүн шүү.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: