loading...
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн их дуулиан дагуулсан ”ишлэл”-үүдийг SN та бүхэнд сонирхуулж байна.
Англи дэлхийг эзэгнэх болно – The Sun
1990 оны дэлхийн аваргын хагас финалд англичууд торгуулийн цохилтоор ялагдсан ч Их Британий The Sun сонин маргаашийн дугаартаа ийн нийтэлжээ. ”Газза (Пол Гаскойн) болон түүний залуу авьяастнууд дээр тулгуурлан бид дэлхийг эзэгнэх хүчтэй багийг бүрдүүлэх болно. Дөрвөн жилийн дараа ийм зүйл болоход анх удаа The Sun сониноос энэ талаар уншиж байснаа санаарай” хэмээн том дуугарчээ. Гэтэл өнөөх агуу англичууд нь 1994 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтыг ч давж чадсангүй.
90 оны ДАШТ-д оролцсон Английн ганц ч тоглогч дахин дэлхийн аваргад хөл тавиагүй билээ. Тэрхүү ДАШТ бол Газзагийн оролцсон цорын ганц дэлхийн аварга байсан юм.
Жэк Чарльтон Египетийг доромжилсон нь
90 оны дэлхийн аваргын үеэр Ирландын дасгалжуулагч хуучин Английн шигшээ багийн тоглогч байсан Жэк Чарльтон бүх л бүтэн улс үндэстнийг доромжилсон таагүй зүйл хэлсэн. Хэсэгтээ Египетийн шигшээ багтай гоолгүй тэнцсэний дараа Жэкээс Египетийн ямар ямар тоглогчид нүдэнд нь өртсөнийг асуухад ”Би тэд нарын нэрийг мэдэхгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Хагас хамгаалалтад тоглож байсан нэг сахалтай хар залуу, аа бас жоохон хар хардуу нэг нөхөр төвийн хагас хамгаалалтад их сайн байсан. Бас урд тоглож байсан өнгөт арьстай хүү дажгүй байсан шүү” гэжээ.
Гауччи Ан Жун Хваныг хөөсөн нь
2002 оны дэлхийн аваргын шөвгийн 16-д Италийн хаалганд хожлын гоол оруулж тэднийг мулталсан Солонгосын Ан Жун Хван тухайн үед италийн Перужиа багт харьяалагддаг байлаа. Тэр тоглолтын дараа Перужиагийн ерөнхийлөгч Лучиано Гауччи Италийг булшилсан эрийг багаасаа хөөх шийдвэрийг гаргасан гэдэг.
”Ан Жун Хван Италийн эсрэг тоглолтонд гайхалтай байсныг үгүйсгэхгүй. Би үндэсний үзэлтэй хүн. Тиймээс Италийг сүйрүүлсэн хэн нэгэнд цалин өгөхийг хүсэхгүй байна”
Сер Альф Рамсэй : Аргентинчууд бол адгууснууд
Англичууд 66 онд анхны түрүүгээ хүртэх замдаа Аргентинийг шөвгийн наймд 1 : 0-ээр буулган авсан. Өмнөд Америкийн багий ахлагч Антонио Раттин тоглолтын үеэр шүүгчийг хэл амаар доромжилж талбайгаас хөөгдсөн бөгөөд Аргентинчууд шүгэл дуугарсны дараа хувцас солих өрөөнд байсан эд зүйлсийг эвдэлж танхайрчээ.
Английн менежер Сер Альф Рамсэй өрсөлдөгчийнхөө төлаар ”Бид хөлбөмбөг тоглодог биш адгуус шиг аашилдаг өрсөлдөгчтэй таарах хүртэл бүх зүйл хэвийн байсан” хэмээжээ.
Энэ тоглолтонд Аргентинчууд 19 удаа алдаа гаргасан бол Англичууд 33 удаа эсрэг багийн тоглогчдыг унагаасан байна.
Рон Аткинсоны Камеруны мод
МанЮ, Астон Виллаг дасгалжуулж байсан Рон Аткинсон гэж нөхөр арьс өнгөний үзэл их гаргадаг гэнэм. 1990 оны ДАШТ-ий үеэр мань эр Камеруны шигшээ багийн тоглолтыг тайлбарлаж байхдаа нэгэн тоглогчыг ”Яах аргагүй ухаан муутай” хэмээснээ ”хэрвээ түүний ээж гэртээ ирээд модон дээрээ суугаад тоглолтыг үзэж байгаа бол би ч асуудалд орох байхдаа” гэж орхижээ. Үүнээсээ болж Рон ямар нэгэн шийтгэл хүлээгээгүй ч нэр хүндээ нилээд унагаад амжсан. Хэдэн жилийн өмнө Рон Марсель Десайиг мөн хэл амаар доромжилж арьс өнгөөр гадуурхаж байсан удаатай.
Гомо үс засалт
1998 оны дэлхийн аваргад оролцсон Нигерийн шигшэ багийн хамгаалагч Тариба Вест тун өвөрмөц үсний засалтаар гангарсан байлаа. Эмэгтэй хүн шиг 2 сүлжсэн түүний үсийг Нигерийн соёлын сайд Отумба Раншеве ”Гомо стилийн” хэмээн нэрлээд ”Тэр хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Ийм гаж төрлийн үсний засалтаараа Вест хүүхдүүдийг ижил хүйстэн болгох зам руу уруу татаж байна” гэж ярьжээ.
Ян Ханагемийн үзэн ядалт
Герман, Голландын хөлбөмбөгийн талбар дахь сөргөлдөөнийг хурцатгасан хүн бол Голландын домогт тоглогч Ян Ханагем. Дэлхийн 2-р дайны үеэр түүний эцэг, 2 ах, эгчэ Германчуудын бөмбөгдөлтийн үеэр нас барсан болохоор Ян Немцүүдийг юу юунаас илүү үзэн яддаг байв. 1974 оны ДАШТ-ий финалд баг нь Германд 2 : 1-ээр ялагдсаны дараа Ханагем ”Тэд бидний дэндүү олон жил доромжилж байна. Миний гэр бүлийнхнийг тэд хороосон. Германчуудыг хараал идэг, тэднийг үзэн ядаж байна” хэмээн нүдэндээ нулимстай хашгирч байсан гэдэг.
Диего Марадона Фалклиндийн арлын хариуг авсан нь
1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Аргентин – Английн багууд оноолт таарсан. 1982 онд Фалклиндийн арлын төлөө энэ хоёр улс цус урсгасан дайн өрнүүлж Аргентинчууд салам ”нүдүүлээд” байсан болохоор дайны талбар дээр авч чадаагүй ялалтаа ногоон талбайд авахыг Аргентинчууд тэсэн ядан хүлээж байв. Хари энэ ялалтыг тэдэнд Диего Марадона ганцаараа бэлэглэсэн юм. Тэр энэ тоглолтонд 2 гоол оруулсан бөгөөд 2 дахь нь айлын 5 тоглогчийг хуурсан ”зууны гоол” байсан бол эхнийх нь бүр ч гайхалтай. Тийм ч өндөр биш Марадона Английн хаалгач Петер Шилтоноос өндөр үсэрч бөмбөгийг хаалганд оруулсан бөгөөд хожмоо энэ гоол нь ”бурхны гар” хэмээн алдаршсан билээ. Тоглолтын дараа Марадона :”Тэр гоол ороход Марадонагийн толгой, бас бурхны гар оролцсон юм. Тоглолтын өмнө хөлбөмбөгт тэр дайн хамаагүй гэж ярьж байсан ч Англичуудад хороогдсон Аргентин хөвгүүд, яг л шувуу шиг үхсэн тэдгээр зоригт эрсийн өшөөг би авсан юм. Энэ бол өшөө авалт” хэмээн ярьсан билээ.
Сантьяго дахь ”бие үнэлэлт”
”Сантьяго дахь тулаан” буюу 1962 оны ДАШТ-ий Чили-Италийн тоглолтыг түүхэн дэх хамгийн харгис тулаануудын нэг гэдэг. Шүгэл дуугарсан цагаас хоёр багийнхан зүгээр л нэг нэгнээ гэмтээх зорилготой алдааг хийж эхэлсэн. Хором тутамд нэг нэгнээ өшиглөж, түлхэж, цохих зэргээр аймшигтай ширүүн тулалдсаны эцэст Италийн 2 тоглогч талбайгаас хөөгдөж Чиличүүд хүн дутуу өрсөлдөгчөө 2 : 0-ээр ялжээ. Мэдээж хэрэг Италийн сэтгүүлчид энэ тоглолтын дараа Чиличүүд ямар бохир авирласан талаар бичиж гарсан. Жишээлбэл ”Сантьяго энэ дэлхийн бүх муу муухай зүйлс хуралдан газар юм. Архидалт, ядуурал, өлсгөлөн гуйлинчлал, биеэ үнэлэлт гээд л. Хөлбөмбөгчид нь яагаад ийм бохир тоглож байгааг ойлгож ядах юм алга”, ”Энд нэр төр гэсэн ойлголт байхгүй, бүгд биеэ үнэлдэг” гэх мэтчилэн…
Бьорг Лильелэй ”Маргарет Тэтчер та намайг сонсож байна уу”
Ингээд эцэст нь алдарт Бьорг Лильелэйн ”Маргарет Тэтчер”. 1982 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Норвегчүүд Английг 2 : 1-ээр ялж ДАШТ-д оролцох боломжгүй болгосон. Энэ тоглолтыг тайлбарлаж байсан орон нутгийн сэтгүүлч Бьорг Лильелэйн баярласандаа ухаан мэдрэлээ алдаж ингэж орилж байсан гэж байгаа. ”Бид дэлхийн шилдгүүд ! Бид дэлхийн шилдгүүд ! Бид Английг 2 : 1-ээр ялчихлaа !. Үнэхээр гайхалтай !
Хаадын өлгий нутаг бидний өмнө өвдөг сөхөрлөө ! Лорд Нелсон, Лорд Бивербрук, Сер Винстен Черчиль, Сер Энтони Эден, Эттли Клемент, Анри Күүпер, Хадагтай Диана тэд бүгдээрээ бидний өмнө өвдөг сөхөрлөө ! Бүгдээрээ сөхөрлөө ! Мэгги Тэтчер та намайг сонсож байна уу ?
Танд би сонгон шалгаруулалтын дундаас хүргэх мэдээ байна. Бид Английг ДАШТ-аас мулталчихлаа. Мэгги Тэтчер та сонсож байна уу ? Нью Иоркийн Мэдисон Сквер гарденд тэд танай хэлээр ингэж ярилцаж байгаа. Англичууд гутамшигтай ялагдлаа, гутагшигтай ялагдлаа !
loading...




Хөл бөмбөгийг зохиосон гэж хамраа сөхөх бардам англичууд өөрсдийнх нь зохиосон xөлбөмбөг Олимпийн хөтөлбөрт орж улмаар түүхэн өрсөлдөгч Францын иргэний санаачлагаар дэлхийн аваргын тэмцээн зохиохоор болоход дотроо тун дургуй байлаа. Тиймээс Их Британий холбоонд багтдаг 3 ванлиг болон Ирландчууд толгой үндэстэн английн гарын аясыг дагаж 50-аад он хүртэл дэлхийд тоосоо өргөөгүй юм.
Өмнөх 3 удаагийн дэлхийн аваргыг үл тоомсорлож, оролцох саналаа өгөөгүй англичууд 1950 оны дэлхийн аваргаар өмнөд Европын Дидо (илжиг. Итали, Франц, Испани мэт улсуудыг доромжилсон хэллэг), Янк (Америк)-уудыг арчаад өгнө гэж орсон ч хэсэгтээ мөнөөх янкуудад 1-0 хожигдож, хөгөө тариад гэртээ харьсан байдаг. Түүнээс хойш олигтой гавьсан амжилтгүй явсаар 1966 онд нутагтаа дэлхийн аваргыг зохиов. Эзэн орны зангарагаар шүүгчтэй элбэн байж, шөвгийн 8-д Аргентиныг, финалд Германыг луйвраар буюу шүүгчийн буруу шийдвэрээр хожиж түүхэндээ цор ганц удаа Алтан цомыг өргөсөн билээ.
Энэ луйврынхаа шанг сүүлийн 44 жил хүртсээр олигтой амжилтгүй явж байгаа бөгөөд дэлхий дээр нэг номерын рацистууд та нар энэ удаад ч мөн нус нулимстайгаа холилдоод буцна гэдэгт итгэлтэй байна.
loading...
Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina HAYAG IH DELGUURIIN CHANH ARD ZOLA boutique UTAS 95128870 96018288 88302624 325117
loading...
Ugaasaa anglichuud bol yu ch bish, hamraa suhsun nuhduud,
Anglichuud dandaa azguitdeg ch geh shig busad Holland, France geed ulsuud baij l bna shd.
66 ond ted nar luivraar turuulsen.
Er ni Angli Brazilchuudiig hul bumbug mededgui ayaldan dagagch nar l shutdeg baih6
deer ni yu ch chadadgui D.Bekhemee burhan shig shutej yarihiig ni yaana,
Beckhem bol Zidane, Figo, Ronaldo, Rivaldo, Nedved nariin derged yu ch bish, gehdee sonin deer bichegddegeeree #1 l dee, anglichuud bol mongolchuud shig yumiig het magtdag, tuilshirdag teneg garuud
loading...
Ene deed taliin hyatad tsustai nohoi yu gej medemhiireed bna a. Chamaar Mongoloo doromjuulahgui shuu. Mongol helend cham shig huniig mal gej doromjildog ym. tanai dotor gazar yu gedgiig medehgui. (anglichuud bol mongolchuud shig yumiig het magtdag, tuilshirdag teneg garuud) gene u. bitgii huts. Chi muruuruu bga tsuuhun mongolchuudaa bitgii orold. medemhiirdegeeree Englandaa l muul. Gehdee chamd neg ym heley. David Beckham gej bichdeg ym. bas Ahiin duu chi joohon bna. chamaig pamparstai guij bhad hun bolgon Beckham iin baruun hulnii damjuulaltiig duu aldan shagshdag baisan ym shuu.
loading...
1966 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Англи Герман хоёр тоглоход Орос шүүгчийн шийдвэр ялалтыг шийдэж байсан гэдэг. Зарим нь дайны өс хонзон гэх л юм билээ. Үзсэн биш юугаа мэдэхэв. Грийн өчигдөр багаа алчихлаа даа. Гэхдээ энэ бөмбөгөнд учир байх шиг байх юм. Дамжуулалт, тогтоолт энэ тэр дээр хөөрөөд байх шиг ээ. Хөнгөн гэж сонссон болохоор сэтгэл дагаж байж болох юм.
loading...
he he gehdee Bi angliig demjinee tednii toglogch nar namaig bayrluuldag uchiraas bi ted nariig demjini football uuruu uzen yadalt bus gaihaltai medremjiin tuluuh sport shuudee hulbumbugiin utga sanaag medehgui bj tuuniig meddeg gej tseejee delden footballiig gutaaj bdag ta nar shig teneg fanatuud duugui bai
loading...
bobo сайн шааж бна шүү угаасаа Монголоо доромжлоод байгаа гаруудыг буудаад унагасан нь дээр
loading...
odoo ender angliig muulaad baigaa nuhduudin hutsval 90%n premier league-n fanatuud bgada! nadad ch ymar hamaa baihav la ligiin fan tul!
loading...
Бид одоо юу ч үгүй боллоо, бидэнд дэлхийн аваргыг үлдээгээч гэдэг үгийг яагаад оруулаагүй юм бэ?
loading...
durakaa, bi hyatad bish mongol, mongolchuudiin tuilshramtgai teneg zang ni helsiin, chamaig uuriig chini heleed baigaa yum shig sanagdaad baival yaay gehev. tanai ter angliig hol yavahiig chini harii
loading...
ter bobo-d bas neg yum helehee martchij, ter beckham chini sain pasaldag baisniig sanaj bna, Ruud ter 2 sain togoldog baisan, gehdee beckhamiig zidane, figo, ronaldo, nedved, shevchenko, Henry shig sain gej helvel hetsuu l baih.
loading...
Shevchenko Beckhamaas iluu yu tgd ulgeriiin ym yridag p…. ve
loading...