loading...
Англичууд хэсгийн эхний тоглолтдоо өөрсдийнхөө алдаанаас болж гурван оноо авах боломжоо алдлаа. Бүр тодруулбал Роберт Гриний байж боломгүй алдаанаас болж Будант Албиончууд сэтгэлээр унахад хүрсэн юм.
Фабио Капелло яагаад түүнээс илүү хашир туршлагатай Дэвид Жэймс, эсвэл түүнээс илүү авьяаслаг залуу Жое Хартад итгэл хүлээлгээгүй нь сонирхолтой юм.
Уг нь тоглолтыг Англичууд эрч хүчтэй эхлүүлк дөнгөж 4 дэх минутад эхний гоолыг оруулсан.
Эмиль Хески, Уэйн Рунигийн өрнүүлсэн довтолгоог Ливерпулийн домог Стивен Жеррард Америкийн хаалганд оруулж Гурван арслангууд тэргүүлж эхэллээ.
Ийм хурдан гоол алдана гэж төсөөлөөгүй Сэм авгынхан бага зэрэг сандарсан ч хурдан тоглолтдоо эргэн орж тоог тэнцүүлэхээр довтолж эхэллээ. Түүх сөхөх юм бол өмнө нь Америкчууд хөлбөмбөгийн эх орныг талбай дээрээ хүлээж аваад 1 : 0-ээр буулган аваад буцааж байсан явдал бий. Энэ ялагдлаасаа ичсэн Англичууд өөрсдийнхөө хэвлэлээр бид 10 : 0-ээр ялсан гэж хүртэл худал мэдээлж байсан гэдэг. Ямар ч байсан Жеррардын эрт хийсэн гоол Будант Албиончуудад гурван оноо өгөөд зогсохгүй дээрхи өшөөгөө авах боломжыг бүрдүүлж байв.
Жеррардын гоолоос хойш ч Англичууд хэд хэдэн боломж гаргаж Америкийн хаалгачыг сандаргаад амжсан. Ерөнхийдөө Сэм авгынханд оноо авахад хэцүү байх бололтой гэж тайлбарлагчид ярьж дуусаагүй байтал тэнцээний бөмбөг Гриний хаалганд орлоо. Үнэндээ Грин хаалгандаа аваад орлоо гэх нь бараг үнэнд нийцэх байх. Клинт Демпсин 16-гийн гаднаас гүйцэтгэсэн сулхан цохилтыг мань эр зүгээр л бариад авчихад асуудал байгаагүй. Гэтэл яг өмнө нь Скот Карсон, Пол Робинсон, Дэвид Жэймс нар яаж алдаж байсан шиг алдааг гаргаж хаалга руугаа бөмбөгийг ”оруулчих” нь тэр. Магадгүй шинэ Жабулини бөмбөгөнд буруу өгөх хүмүүс байгаа байх. Сүүлийн жилүүдэд ФИФА-гаас гоол ихтэй тоглолт гаргахын тулд бөмбөгний үйлдвэрлэлд өөрчлөлт оруулж байгаа сураг дуулдсан. Гэхдээ л …
Эхний хагасын завсарлагаанаар Грин тун хүндхэн байдалтай хувцас солих өрөөнд орсон нь ойлгомжтой. 46 дахь минутад Рио Фердинандын оронд гараанд гарсан Ледли Кинг бэртэл авч Капеллогийн санаа зовох асуулдыг нэгээр нэмсэн. Ингээд түүний оронд Каррагер талбайд орж ирлээ.
Америкчуудын хамгаалалт ялангуяа Огучи Оньеву маш сайн тоглож байсан бөгөөд Гурван Арслангуудын хэд хэдэн аюултай довтолгоог зогсоосон. Мөн Лэндон Донован бөмбөг авах бүртээ аюул тарьсан довтолгоо өрнүүлж байсан гэхэд болно. Капелло 79 дэх минутад Рунитэй довтолгоонд тун сайн ойлголцож байсан Эмиль Хэскиг суулгаж Петер Краучыг оруулж ирлээ. Гэсэн хэдий ч тэд үлдсэн минутад хожлын гоол оруулж чадсангүй.
Магадгүй дараагийн тоглолтоос Капелло гарааны бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт хийж болох юм. Тухайлбал хаалган дээр Жое Хартыг, мөн жигүүрт Шон Райт Филипсыг гаргаж магадгүй юм. Жэйм Милнер энэ өдөр хүссэн хэмжээндээ хүртэл сайн тоглож чадсангүй.
Англичууд хэсгийн хоёр дахь тоглолтоо 18-нд Алжирийн эсрэг хийнэ.
| 6 сарын 12. . Рюстенбург. “Роял Бафокен цэнгэлдэх“. 38,646 үзэгч . Талбайн шүүгч : - Карлуш Симон (Бразил). |
|
| Англи - АНУ- 1:1 (1:1) | |
| |
|
| |
|
| Роберт Грин | Тим Ховард |
| Глен Жонсон | Стив Черундоло |
| Жон Терри | Жей Демерит |
| Ледли Кинг (46) | Огучи Оньеву |
| Эшли Коул | Карлос Боканегра |
| Арон Леннон | Клинт Демпси |
| Франк Лэмпард | Майкл Брэдли |
| Стивен Жеррард | Рикардо Кларк |
| Жеймс Милнер (31) | Лэндон Донован |
| Эмиль Хески (79) | Робби Финдли (77) |
| Уэйн Руни | Жози Алтидоре (86) |
| Сэлгээ | |
| Шон Райт-Филлипс, 31 | Эдсон Баддл, 77 |
| Жэми Каррагер, 46 | Стюарт Холден, 86 |
| Питер Крауч, 79 | |
| Шар хуудас | |
| Жеймс Милнер, 26 | Стив Черундоло, 39 |
| Жэми Каррагер, 60 | Джей Демерит, 47 |
| Стивен Жеррард, 61 | Робби Финдли, 74 |
үргэлжлэл удахгүй
loading...




green green green ternii hezee ch martahgui har odor ni bolson baih
loading...
Огучи Оньеву gaihaltai baina lee dee
loading...
ai green min dee chamaig yaaltai ch bilee
loading...
Bombognii buruu ch baij magdgui, shine bombog het hongon, oilt ihtei geed baisan, hoorhii Green
loading...
Muuhai aldsan l daa , Niger-n goalkeeper mundag blaashuu harin
loading...
Лав энэ шинэ бөмбөг хаалттай цохилтоос орохгүй бололтой, хэд хэдэн багийн хаалт сайн цохидог гарууд хаалган дээгүү нисгээд байна лээ, хөнгөн болоод тэр биз
loading...
england archaagu suganuud yumoo hohchine dee hohichino
loading...
yooooooooooo
green ene nuree yaaj il bailgaj chadjiinaa nuur bitii hel bogs ulaimaar aldaa blaa.gerard gerard ene bol zugeer l nomer 1 gaihaltai
odoo tuund ene l world cup bna shu de ulaanuud iinhaa toloo yaaj zutgedeg bilee tuun shigee ganchan l sar zutgehed bugd chiniih bugd chiniiih ganchan sar defoe garah heregtei bnaa rooney tei hamt bas 1 ovjin er bhad gerard bol araas ni hooliig ni hangalttai beldne1.ene zaluu avraga boloh erhtei hun .za naidah l uldej
loading...
muuhai yum bolloo.
loading...
Yu bolchihvoo. England-iin tamirchid neg l evee olohgui negdmel baij chadsangui. USA sansniig bodvol ain baisan shuu
loading...
bombog asuudaltai gsen surag bnalee
loading...
ehnii toglolt ym daa yahav uldsen 2iigoo argalah blgui de thdee england yer ni muu togloj blee shuu ene baidlaara final.dana gvel hetsuu l haragdaj blee
loading...
england haalgach mash ih asuudaltai tegeed garaanii bureldehuuniig nileed heden hun uurchluh heregtei haragdaj bn shuu bas l chadvarlag zaluusolon bga daa 4:1 d harah bailgui dee aan
loading...
breaking news……………
LIMON green DAXIAD XEZEECH ENGLANDIIIN SHIGSHEED togloxgui bolloo
loading...
eeeeeee ball d buruu ogood heregggui . busad bagiin haalgach nar adilhan l ter bombogoor chini togloj bgaashd tegeee l haallgandaa ymar ch bsan green shig aldaa gargaagui l bna .
loading...