loading...
Михаэль Баллакгүй Германы шигшээ баг одоогоор тоглолт хийсэн багуудаас хамгийн сайн үр дүнг үзүүллээ. Тэд хэсгийн эхний тоглолтондоо Австралийн шигшээг 4:0-ээр хожив.
Австралийн Ричард Гарсиа тоглолтын эхэнд аюултай довтолгоо хийн, дэлхийн 3 удаагийн аваргуудыг айлгасан ч 8 дахь минутанд Лукас Подолски тоог нээж, үүнээс хойш Германчуудад ямар нэгэн асуудал гарсангүй.
26 дахь минутанд Мирослав Клозе тоглолтын 2 дахь, ДАШТ-д нийт 11 дэх гоолоо хийсэн. Тэрээр энэ ДАШТ-д дахин 4 гоол хийвэл Роналдогийн дээд амжилттай зэрэгцэнэ, 5-ыг хийвэл эвдэх боломжтой.
2 дугаар хагас эхлээд удаагүй байхад Австралийн од Тим Кэйхилл улаан хуудас аван талбайг чөлөөлж, Германы баг энэ тоглолтонд хожих нь тодорхой болсон. Үүнээс хойш Германчууд дахин 2 гоол хийсэн юм. 68 дахь минутанд Мюллер, 70 дахь минутанд Какау. Ялангуяа Какау сэлгээгээр гарч ирээд бөмбөгөнд анх хүрэхдээ л гоолдож чадсан. Мөн гоол хийгээгүй ч Вердерт тоглодог залуу тоглогч С. Өзил тун сайн байлаа. Магадгүй ДАШТ-аар “цойлох” оддын нэг байж ч болох.
Герман болон Гана адил 3 оноотой болж байна. Германчууд дараагийн тоглолтоо 6 сарын 18-нд Сербитэй хийх хуваарьтай.
Германчууд 3 ДАШТ дараалан нээлтийн тоглолтондоо 4-өөс дээш гоол хийж байгаа нь энэ. 2002 онд тэд Саудын Арабийг 8:0-ээр хожсон бол 2006 онд Коста Рикаг 4:2-ooр хожиж байлаа. Харин нээлтийн тоглолтонд 3-аас дээш гоолыг 8 дахь удаагаа хийсэн аж. Тухайлбал:
1934 онд Бельгийг 5:2-оор, 1954 онд Туркийг 4:1-ээр, 1958 онд Аргентинийг 3:1-ээр, 1966 онд Швейцарийг 5:0-ээр, 1990 онд Югославийг 4:1-ээр, 2002 онд тэд Саудын Арабийг 8:0-ээр, 2006 онд Коста Рикаг 4:2-ooр.
Герман — Австрали 4:0
Гоол: Подольски, 8; Клозе, 26; Мюллер, 68; Какау, 70
Герман: Нойер – 6,0, Лам – 7,0, Мертезакер – 6,5, Фридрих – 6,0, Бадштубер – 6,0, Мюллер – 7,0, Хедира – 6,5, Швайнштайгер – 6,0, Ёзил – 6,5 (Гомес, 74 – 5,5), Подольски – 7,0 (Марин, 81), Клозе – 6,0 (Какау, 68 – 6,0)
Австрали: Шварцер – 5,0, Уилкшир – 5,5, Нилл – 4,5, Мур – 4,5, Чипперфилд – 4,0, Эмертон – 5,0 (Единак, 74 – 5,0), Валери – 5,5, Грелла – 5,0 (Холман, 46 – 5,5), Чулина – 5,0, Гарсия – 5,0 (Рукавица, 63 – 5,0), Кэхилл – 4,5
Шар хуудас: Ёзил, 12; Какау, 90+2 – Мур, 24; Нилл, 46; Валери, 58
Улаан хуудас: Кэхилл, 56
Шүүгч: Родригес (Мексик)
Дурбан. “Дурбан“. 62 660 үзэгч
loading...





motoroo evdluuleegui shinechilchihsen l bna lee shuu ene ercheeree uragshaa
loading...
2006 онд коста рикаг 4-2оор хожсонш дээ
loading...
2002 ond 4-2oor hojson shig sanagdaj bna.
loading...
Ivory Coastiig 4:2doj bsiimaa 2006 ond
loading...
тэр мэдэхгүй байгаа гарууд ийшээ ороод харчих худлаа шаацгаагаад байхийн. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/world_cup_2006/4852498.stm
loading...
Qwe,heruulch t1uuded-
German 2006 ond neeltiin togloltond Costa Rica-g 4-2doj bsiimaa,Lahm,Klose 2 udaa,Frings,nar gooldood Costa Ricagaas Wanchope 2 gooliin hiij bsiim.
loading...
cahell bsan bol ingehkuu bsiin. onoo shono italia demjine dee. go go italian.
loading...
ter Ozil gedeg batsaand turshilaga dutaj bnlee,under 21-deel atman yum tuunees tomchuudiin dainii utaa unertej uzeegui batsaan ene udaa uchiraa olohgui bj bgaad saihan bolomjuudiig ih aldlaa,gehdee Cacau-d gooliin pass ogsoon hoorhii mini.
loading...
ymar erguu duh we , ozil bol yaah arga bhgui ene world cup-n neeelt baih bolno eej aawiinhaa bolowsroloo end gaihuulaad bhgui shuu
loading...
ozil-s uur sain togloj bgaa dovtolgoonii hagas alga bna malaa unendee bol zugeer l chichruulj bna shd cohilt bolgon goal bolohgui ter baitugai shildeg dovtlogchid zunduu l aldaj bdag shuu
loading...
meddehgui oilgodoggui zuiliinhee tuhai yaah gej neeh yarij tomordgiimbdee. Özil bol mash sain togloson shu. gants neg bolomj aldaa l biz. gehdee ter pass ed nar bol zugeer l WOW. Australiiin huwid bol tiim gutamshigtai bish gej bodoj bn. ymar North Korea.d hojigdson bish. German iluu baih n argagui l biz de
loading...