Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Кинг жагсаалаас гарав

GD Star Rating
loading...

Английн барцад бүтэлгүйтэл үргэлжилж байна. Рио Фердинандийг орлож эхний тоглолтонд гараанд гарсан хамгаалагч Ледли Кинг мөн жагсаалаас гарлаа. “The Sun” сонины мэдээлснээр Тоттенхэмийн ахлагч тэрээр АНУ-ын эсрэг хийсэн тоглолтонд гэмтэл авсан бөгөөд 3 долоо хоног орчим тоглох боломжгүй болсон байна.

Ингэснээр шигшээгийн дасгалжуулагч Капеллод Жон Терри, Мэттью Апсон, Майкл Доусон, Жейми Каррагер гэсэн бүрэн фит төвийн хамгаалагчид үлдэв.

“Бидэнд өөр 3 төвийн хамгаалагч байна. Дахин гэмтэл тохиолдохгүй гэдэгт найдаж байна.

Асуудал бол гэмтэл биш. Асуудал бол зөвхөн тоглолтын үн дүн” гэж Капелло хэлжээ.

Угаасаа Кингийг 23 тоглогчийн тоонд багтаасан нь Капеллогийн томоохон аз туршилт байсан гэнэ.

Мөн Уэйн Руни, Эшли Коул нар ч өнөөдрийн бэлтгэлийг өнжсөн мэдээ гарчээ.


GD Star Rating
loading...
Кинг жагсаалаас гарав, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. blue says:

    end yum bichiheer orohgui yumaa.

    GD Star Rating
    loading...
  2. Owen says:

    Hamaagui england turuulsten ym bishuu kk
    Go go england

    GD Star Rating
    loading...
  3. Saihan bnaa holbombogoo uzeel pivo uugaal kkk
    ene bol jinhene amralt boljiin
    margaash Ivory cost vs Portugal ene toglolt goe boloh bh
    garuud bugdeeree enjoy baij chadajin u

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: