Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №6,8. “Хар одод” эхний ялалтаа авлаа

GD Star Rating
loading...

Үеийн үед хамгаалалтаараа алдаршсан Сербийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Хар тивийн төлөөлөл Ганын багт 1 : 0-ээр ялагдаж хэсгээсээ гарах боломжоо багасгалаа. 83 дахь минутад Казманович бөмбөгөнд гар хүрч Ганачуудад торгуулийн цохилт бэлэглэсэн юм.
Гьян мэдээж хэрэг энэ сайхан боломжыг алдсангүй тооны харьцааг 1 : 0- болгожээ.
74  дэх минутаас Сербичүүд хүн дутуу үлдсэн учраас энэ гоолын дараа оноо авах найдвараа нэгмөсөн алдсан гэхэд болно. Хоёр багийн хувьд аль аль нь хэсгийн лидер Германтай хийх тоглолтоос өмнө давуу байдал олж авахыг хичээж байсан. Тийм ч учраас эхний минутаас эхлэн гоол оруулах боломжыг гаргахыг хичээж эхэлсэн. 4 удаагийн Африкийн аваргууд эхний үед гоол оруулах хэд хэдэн сайхан боломж алдсан. Гьяны аюултай чөлөөт цохилт хаалганы дээгүүр өнгөрсөн бол дараа нь багийн ахлагч Менса чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг оновчтой мөргөж чадаагүй юм.

Хоёрдугаар үеийн эхэнд Принс Тагогийн хөндлөн дамжуулалтыг Андре Айюийн мөргөсөн бөмбөг тооны харьцааг нээж болох байсан ч хаалганы дээгүүр өнгөрсөн. 62 дахь минутад Ливерпулийн шинэхэн цэрэг Кузманович талбайд орж ирэн Мильяш  сэлгээнд суулаа. Гэсэн хэдий ч Сербичүүдийн гоол оруулах гэсэн удаа дараагийн оролдлого амжилтанд хүрсэнгүй. Гэтэл 83 дэх минутад гоол оруулах гэж талбайд орж ирсэн Казманович бөмбөгөнд гар хүрч багаа хөөдсөн. Гьян Владимир Стойковичийн эсрэг тал руу цохиж тоглолтын тооны харьцааг 1 : 0 болгосон юм.

Оросын премьер лигт байнга гараанд гарч байгаа Красич сайн тоглож чадаагүйгээс гадна Никола Жигич хэдхэн метрийн зайнаас гоол оруулж чадаагүй гээд Сербичүүдийг шүүмжлэх зүйл нилээд их байна. Ямартай ч Ганачууд дараагийн шатанд үлдэх боломжоо чамгүй өсгөөд амжлаа.

Tоглолтын зургийн цомог

6 сарын 13. . Претория. “Лофтус Версфелд” цэнгэлдэх . 38,883 үзэгч .
Tалбайн шүүгч - Эктор Бальдасси (Аргентин).
СЕРБИ – ГАНА - 0:1 (0:0)
Гьян, 84-пенальти (0:1).
Серби Гана
Владимир Стойкович Ричард Кингстон
Бранислав Иванович Джон Пэйнтсил
Неманья Видич Джон Менса
Александр Лукович Исаак Ворса
Александр Коларов Ханс Сарпей
Милош Красич Антони Аннан
Ненад Мильяш (62) Кевин-Принс Боатенг (90+1)
Деян Станкович Квадво Асамоа (73)
Милан Йованович (76) Принс Таго
Марко Пантелич Андре Айю
Никола Жигич (69) Асамоа Гьян (90+3)
Сэлгээ
Здравко Кузманович, 62 Стефен Аппиа, 73
Данко Лазович, 69 Ли Эдди, 90+1
Невен Суботич, 76 Квинси Овусу-Абейе, 90+3
Шар хуудас
Никола Жигич, 19 Исаак Ворса, 26
Александр Лукович, 54 Принс Таго, 89
Здравко Кузманович, 83
Александр Лукович, 74 (2 жк)
Сэлгээ

D хэсэг

N Команда И В Н П М О
1 ГАНА 1 1 0 0 1-0 3
2 АВСТРАЛИ 0 0 0 0 - 0
3 ГЕРМАН 0 0 0 0 - 0
4 СЕРБИ 1 0 0 1 0-1 0

Алжир – Словени – 0:1

Алжирчууд хаалгачынхаа бүдүүлэг алдаанаас болж 3 оноогоо алдлаа. 79 дэх минутад Роберт Корений сулхан цохилтыг Алжирийн хаалгач барьж чадалгүй алдаж багаа хөөджээ. Үнэндээ Словенчүүд ялалт авахаар тийм ч  сайн тоглолтыг үзүүлээгүй. Ардаа хамгаалж хамгаалж нэг довтолгоо өрнүүлснийг нь өрсөлдөгч нь өөрийнхөө хаалганд аваад орчихсон. Алжирийн хувьд Белхаж, Геззал, Зиани гээд Европын шилдэг лигүүдэд тоглогч нартай ч бас хойшоо суусаар тоглолтыг дуусгасан. Ерөнхийдөө уйтгартай гэж дүгнэж болохоор энэ тоглолтын дараа Словенчүүд шөвгийн 16-д үлдэх боломжоо хэд дахин ихэсгэн бол Алжирчууд заавал Англи, Америкийг  ялах хэцүү даалгавартай боллоо. Хэсгийн лидер Англичууд ялж чадаагүй болохоор Словенд нэгээр гарах найдвар ч бүрэн байна.

6 сарын 13. Полокване. “Питер Мокаба” цэнгэлдэх. 30,325 үзэгч .
Талбайн шүүгч
- Карлос Альберто Батрес (Гватемал).
АЛЖИР – СЛОВЕНИ- 0:1 (0:0)
Корен, 79 (0:1).
Алжир Словени
Фаузи Шауши Самир Ханданович
Антар Яхья Мишо Бречко
Маджид Бугерра Марко Шулер
Рафик Аллиш Бостьян Цесар
Надир Бельхадж Боян Йокич
Фуед Кадир (82) Андраж Кирм
Мехди Ласен Александр Радосавлевич (87)
Карим Зиани Роберт Корен
Хассан Йебда Вальтер Бирша (84)
Карим Матмур (81) Златко Дедич (53)
Рафик Джеббур (58) Миливое Новакович
Сэлгээ
Абделькадер Геззаль, 58 Златан Любиянкич, 53
Рафик Саифи, 81 Нейц Печник, 84
Адлен Гедиура, 82 Андрей Комац, 87
Шар хуудас
Абделькадер Геззаль, 59 Александр Радосавлевич, 35
Хассан Йебда, 90+5 Андрей Комац, 90+3
Абделькадер Геззаль, 73 (2x)

С хэсэг

# Баг Т.Т X T Хж О
1 СЛОВЕНИ 1 1 0 0 1-0 3
2 АНГЛИ 1 0 1 0 1-1 1
3 АНУ 1 0 1 0 1-1 1
4 АЛЖИР 1 0 0 1 0-1 0
GD Star Rating
loading...
Тоглолт №6,8. "Хар одод" эхний ялалтаа авлаа, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. b says:

    zizu algeriig demjeed suuj bsan ta nar harsan uu. german avstralaar naadlaa doo. serbiig uul ni demjij bsan yum yagaad ta nar mini onoo aldav daa

    GD Star Rating
    loading...
  2. Tlgbarca says:

    Алжирчууд заавал Герман Австралийг ялах хэцуу даалгавартай боллоо гэж…

    GD Star Rating
    loading...
  3. De says:

    algery germany australiatai neg zoond bhgui l de

    GD Star Rating
    loading...
  4. Zorigoo says:

    Ene zarim garuud tenegtej ogohiimaa…

    GD Star Rating
    loading...
  5. blue says:

    ter Capello ooroo hamgaaltand bagaa udirdaad togloj boldoggui yumuu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: