Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Хэмилтон 2 дахиа

GD Star Rating
loading...

Льюс Хэмилтон энэ улиралын 2 дахь түрүүгээ Канадын гран прид хүртлээ. 2-р байранд мөн Макларений Женсон Баттон орсон бөгөөд Макларенчууд 2 гараа дараалан давхар цохилт хийлээ. Тэд зохион бүтээгчдийн ангилалд 215 оноотой болж тасархай тэргүүлж эхэллээ. Араас нь 193 оноотой Ред Булл Рено баг удаалж байгаа юм.
Дэлхийн аваргын сүрд дарагдаж даруухан болж өнгөрсөн Канадын гран прин онцлог нь 2008 оны Канадын гран пригээс хойш анх удаа Хойд Америк тивд уралдаан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байсан юм. Хэмилтон байрлал тогтоох уралдаанд тэргүүлж тэргүүн байрнаас гарах эрхтэй болсон.

Улмаар үндсэн уралдаанд ч шилдэг нь байж 70 тойргийг 1 цаг 33 минут 53.456 секундэд туулж шагналын тавцанд гишгэсэн юм. Хэмилтон эхний 6 тойрогт тэргүүн байранд явж байгаад Себастьян Веттелд байраа алдсан ч 50 дахь тойргоос эхлэн дахин тэргүүлж урдаа хэн нэгнийг оруулсангүй. Уралдааны төгсгөл хавьцаа Михайль Шумахер уралдааны хамгийн хурдан тойргийг үзүүлсэн Фелипе Массатай мөргөлдөж машинийх нь урд хэсгийг сүйрүүлсэн.

Үүнээс болж Шуми шийтгэл хүлээж магадгүй байгаа ч багийнхан нь түүнийг өмөөрч байна. Мерседесийн босс ”Шуми Массагийн бодсоноос эрт тормосоо гишгэсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Шумигийн дугуй нилээд муудсан байсан учраас өөр арга байгаагүй. Миний бодлоор энэнд ямар нэгэн муу санаа байгаагүй байх” гэжээ. Хэмилтон 109 оноотой нисгэгчдийн ангилалыг тэргүүлж араас нь багийн анд ”Товчлуур’ 3 онооны алдагдалтай нэхсээр байна. 2 гараанд дараалан түрүүлснээсээ хойш амжилт нь буурсаар байгаа Марк Веббер 103 оноотой явж байна.

Үр дүн

01. Hamilton McLaren-Mercedes 1h33:53.456
02. Button McLaren-Mercedes + 2.254
03. Alonso Ferrari + 9.214
04. Vettel Red Bull-Renault + 37.817
05. Webber Red Bull-Renault + 39.291
06. Rosberg Mercedes + 56.084
07. Kubica Renault + 57.300
08. Buemi Toro Rosso-Ferrari + 1 lap
09. Liuzzi Force India-Mercedes + 1 lap
10. Sutil Force India-Mercedes + 1 lap
11. Schumacher Mercedes + 1 lap
12. Alguersuari Toro Rosso-Ferrari + 1 lap
13. Hulkenberg Williams-Cosworth + 1 lap
14. Barrichello Williams-Cosworth + 1 lap
15. Massa Ferrari + 1 lap
16. Kovalainen Lotus-Cosworth + 2 laps
17. Petrov Renault + 2 laps
18. Chandhok HRT-Cosworth + 4 laps
19. Di Grassi Virgin-Cosworth + 5 laps
барианд ороогүй
Glock Virgin-Cosworth 50
Trulli Lotus-Cosworth 43
De la Rosa Sauber-Ferrari 31
Senna HRT-Cosworth 14
Kobayashi Sauber-Ferrari 2

GD Star Rating
loading...
Хэмилтон 2 дахиа , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. b says:

    redbull mini yachihav daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: