loading...
Өнгөрсөн жил МЖБХ Чингис хаан жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг өөрийн улсад анх удаагаа амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил тус тэмцээнийг Монгол улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Улмаар эхний удаа зохиосон тэмцээн зохион байгуулалтын єндєр тvвшинд болсон хэмээх дvгнэлтийг олон улсын жvдо бєхийн холбоо манай улсад єгчээ.
Харин зохион байгуулалт хэдийн сайн байсан ч материаллаг баазын хувьд хангалтгvй байсан. Тиймээс энэ удаад тэмцээн болох заал танхимыг vзэхээр олон улсын жvдо бєхийн холбооны тєлєєлєгчид манай улсад хєл тавьжээ. Энэ удаагийн Чингис хаан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн бол олимпийн эрх авах хариуцлагатай тэмцээн юм. Мєн шинээр баригдаж байгаа спорт цогцолборт зохиогдоно гэдгээрээ онцлогтой.
Хоёрдугаар ээлжийн шалгах баг энэ долоо хоногийн сvvлээр ирж тэмцээн зохиох зєвшєєрєл олгоно. Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн албаны хүмүүс ирэх долдугаар сард Улаанбаатар хотод болох “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажилтай танилцсан байна. Долдугаар сарын 24-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Чингис хаан” жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын Монголд явуулсан анхны тэмцээн өнгөрсөн онд Спортын төв ордонд болж байсан юм. Харин энэ удаагийн тэмцээн “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгохоос гадна шагналын сан өндөртэй тул дэлхийн олон орны шилдэг жүдочид оролцохоор болжээ.
Тиймээс “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Спортын төв ордонд явуулах боломжгүй гэж IJF-ийн төлөөлөгчид үзсэн байна. Түүнчлэн IJF-ийн төлөөлөгчид Яармагийн дэнжид баригдаж байгаа шинэ цогцолборыг “Дэлхийн цом”-ын тэмцээний өмнө дотоод засал, орчны тохижилтыг тэмцээн зохион байгуулж болохуйц хэмжээнд ашиглалтад оруулахыг санал болгоод энэ тал дээр Засгийн газар, холбогдох хүмүүсээс туслалцаа авахыг хүсчээ. Түүнчлэн бэлтгэл ажилтай танилцах шалгалтын комисс долдугаар сарын 6-нд дахин Улаанбаатарт ирж, шинэ ордонд тэмцээн зохион явуулж болох эсэх талаар эцсийн дүгнэлтийг гаргах юм байна.
loading...




1 hunii sport l hogjih yum bna doo. holbombog mini hezee neg judo, boxiin tovshind ochino doo
loading...