Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №11. Итали 1:1 Парагвай

GD Star Rating
loading...

Дэлхийн аваргын цомыг эзэмшигч Италийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Парагвайн багтай хийж, 1:1-ээр тэнцлээ.

Антолин Алкараз 39 дэх минутанд гоол хийж, 2006 оны аваргуудыг хүнд байдалд оруулсан. Завсарлагын үеэр гэмтэл авсан Ж.Буффон сэлгээнд сууж, түүний оронд туршлага бага Федерико Марчетти талбайд гарсан нь Италийн хувьд бүр ч хүнд цохилт байлаа.

Гэхдээ 2-р үед Италийн тоглолт хамаагүй дээрдэж, улмаар Даниел Де Росси тэнцээний гоолыг хийж дөнгөжээ. Парагвайн хаалгач Х. Виллар энэ тохиолдолд “аймшигтай” алдаа гаргаж, булангаас ирсэн бөмбөгийг хатгах гэж байгаад зөрсөн юм. Үүнээс хойш багууд гоол хийж чадаагүй тул тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.

Тоглолтын дараа Италийн дасгалжуулагч Марчелло Липпи өөрийн баг нь энэ тоглолтонд 3 оноо авах хэмжээний тоглолт үзүүлсэн гэж хэлсэн байна.

“Энэ харамсалтай явдал, учир нь бид ялалт байгуулах эрхтэй байлаа. Эхний хагаст тэд сет-писээс олдсон ганц боломжоо ашигласан. Бид сайн хамгаалалт хийсэн ч гоол алдахгүйн тулд түүнээс илүүг хийх ёстой байж.

Хожиж чадаагүйдээ л харамсаж байна. Урд шугамаа сайжруулах шаардлагатай.

Буффон? Түүний нуруу асуудалтай байгаа. Үүнийгээ тэр бэлтгэл дээр мэдэж байсан. Тоглолтын дундуур 2-р хагаст тоглож чадахгүй нь гэдгээ хэлсэн. Дараагийн тоглолтонд яах эсэхийг одоо хэлж мэдэхгүй нь”гэж Липпи ярьжээ.

Харин Италийн гоолын эзэн Де Росси: “Бид хэрхэн тоглосныг харвал энэ сайн тоглолт…Эхний гоол дээр би анхаарал алдсанаас болж марк хийж байсан тоглогчоо алдсан. Энэ явдалд би, манайхан бухимдаж байлаа…

Маргаангүй бид сүүлийн 30 минутанд илүү сайн тоглолт гаргасан. Дараагийн тоглолтонд улам сайжрах болно” гэжээ.

Италичууд дараагийн тоглолтоо ирэх Ням гаригт Нелспруит хотноо Шинэ Зеландтай хийх бол Парагвайчууд Словактай тоглоно.

Итали — Парагвай 1:1

Гоол: Де Росси, 63 – Алькарас, 39

Итали: Буффон – 5,5 (Маркетти, 46 – 5,5), Дзамбротта – 5,5, Каннаваро – 6,5, Кьеллини – 6,0, Кришито – 5,5, Пепе – 6,0, Де Росси – 6,5, Монтоливо – 6,0, Маркизио – 5,5 (Каморанези, 59 – 5,5), Яквинта – 5,5, Джилардино – 5,0 (Ди Натале, 72 – 6,0)
Парагвай: Вильяр – 5,0, Бонет – 6,0, Да Сильва – 6,0, Алькарас – 6,5, Морель – 5,5, Вера – 6,0, Риверос – 6,0, В.Касерес – 5,5, Торрес – 5,5 (Сантана, 60 – 5,5), Вальдес – 5,5 (Санта Крус, 68 – 5,0), Барриос – 5,0 (Кардосо, 76 – 6,0)
Шар хуудас: Каморанези, 70 – В.Касерес, 62
Шүүгч: Арчундиа (Мексик)

Кейптаун. “Грин Пойнт“. 62 869


GD Star Rating
loading...
Тоглолт №11. Итали 1:1 Парагвай, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: