Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Каннаварогийн 4 дэх, Японы 1 дэх

GD Star Rating
loading...

ДАШТ-ийн 4 дэх өдөртэй холбоотой зарим тоо, статистикаас хүргэе.

78

Италийн шигшээ баг Парагвайн эсрэг тоглосноор ДАШТ-ын 78 дахь тоглолтоо хийжээ. Эдгээрийнхээ ердөө 9-д нь л тэд эхний хагасыг хожигдож дуусгасан гэнэ.

23

2002 оны ДАШТ-д Нельсон Куэвас Словений эсрэг тоглолтын 84 дэх минутанд гоол хийж, улмаар баг нь 3:1-ээр хожсон. Тухайн үед Куэвас 23 дугаартай тоглож байсан бөгөөд ийм дугаартай гоол хийсэн ДАШТ-ын түүхэн дэх анхны тоглогч болжээ.

2002 оны ДАШТ-ын өмнө багуудын бүрэлдэхүүнийг 23 болгосон аж.  Ганц удаа буюу 1962 онд Уругвайн хагас хамгаалагч Гуиллермо Ескалада 23 дугаартай тоглосон гэнэ. Учир нь тус баг 13 дугаарыг хэн нэг тоглогчдоо зүүлгэхээс татгалзсан байна.

2006 онд бол 23 дугаартай тоглогч 4 удаа гоол хийжээ. Түүний дотор дахиад мөнөөх Куэвас, мөн шигшээ тоглолтонд Марко Матерацци нарын хийсэн гоолууд багтана.

20

ДАШТ-ын урьдчилсан шат, мөн нөхөрсөг тоглолтууд, тэгээд өчигдрийн хэсгийн эхний тоглолт гээд Голландийн шигшээ баг 20 тоглолтын турш хожигдоогүй явна. Эдгээр 20-ынхоо 15-д нь хожиж, 5-д нь тэнцсэн үзүүлэлттэй. Хамгийн сүүлд “Улбар шарууд” 2008 оны 9 сард Австралийн багт хожигдож байжээ.

Мөн Голландчууд ДАШТ-ын эхний тоглолтондоо 7 дараалан хожигдсонгүй. Эдгээр 7-ынхоо 5-д нь хожиж, 2-т нь тэнцсэн байна.

16

Италийн ахлагч Фабио Каннаваро ДАШТ-д 16 дахь тоглолтоо хийжээ. Францын ахлагч Тьерри Анри мөн ДАШТ-д 16 тоглоод байгаа. Каннаваро болон Анригийн хувьд Өмнөд Африк-2010 4 дэх ДАШТ нь юм. Италиас өмнө нь Паоло Малдини, Луижи Ривера, Ж.Бергоми нар 4 ДАШТ-д оролцож байж. Каннаваро 4 ДАШТ-д оролцсон Италийн 4 дэх тоглож болсон нь энэ.

12

2006 оны шигшээ тоглолтонд талбайд гарсан 12 тоглогч одоогоор Өмнөд Африкт тоглоод байна. Тухайлбал Францаас – Эрик Абидаль, Уилльям Галлас, Флорен Малуда, Тьерри Анри, Франк Рибери, Италиас – Жианлуижи Буффон, Фабио Каннаваро, Даниель Де Росси, Винченцо Яквинта, Алберто Жилардино, Жианлука Замбротта болон Мауро Каморанези нар.

8

Япон яг 8 жилийн дараа ДАШТ-д хожил авчээ. Тэд 2002 оны 6 сарын 14-нд Тунисийг хожиж байсан бол 2010 оны 6 сарын 14-нд Камеруныг хожив. Сүүлийн хожил нь Японы багийн харь оронд болсон ДАШТ-д авсан анхны хожил нь болсон юм.

1

Одоогоор ДАШТ-д 1 авто гоол ороод байгаа нь Данийн хамгаалагч Даниел Аггерийн нэр дээр бүртгэлтэй буй.

0

Одоогоор 7 баг хаалгандаа гоол алдалгүй хожоод байна.

GD Star Rating
loading...
Каннаварогийн 4 дэх, Японы 1 дэх, 9.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. zzz says:

    ,b> Ene miniii delhin avargiin taamaglal. harin taniih??? http://bit.ly/bx19Sc

    GD Star Rating
    loading...
  2. CHELSEA says:

    Орос хэлний багш Балжинням гуай, жүжигчин Энхбаяр Та хоёр хөлбөмбөг тайлбарлаж байгаа юм бол нэг талд хэтэрхий туйлширч тайлбарлахаа боливол яасан юм бэ!! Наад шигшээ багууд, хөлбөмбөгчид чинь Та хоёроос илүү тоглодог болоод л дэлхийн аваргад оролцож байгаа шүү дээ. Бүрээний хажуугаар тайлбар нь уур хүргээд байх юм. Чадахгүй юм бол Заяагаар тайлбарлуулах хэрэгтэй шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  3. AAAA says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Зааны Ясан эрэг
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: