Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Селтикс үү? Лейкерс үү?

GD Star Rating
loading...

Маргааш 2009-2010 оны улирлын хамгийн чухал байж болох тоглолт Лос Анжелест болно. Хэрэв энэ тоглолтонд Бостон Селтикс хожвол аварга болж, Лос Анжелес Лейкерс хожвол цуврал 3:3 болж тэнцэх юм.

Хоол болтол шийр зугаа гэгчээр зарим нэг мэдээллээс хүргэе.

*Коби өмнөх буюу цувралын 5 дахь тоглолтонд 38 оноо авсан. Ингээд тэр энэ жилийн плей-оффт нийтдээ 622 оноотой болжээ. Коби 3 дахь удаагаа плей-оффт 600+ оноо авч байгаагийн дээр 3 плей-офф дараалан 600+ оноо авсан НБА-ын түүхэн дэх анхны тоглогч болжээ. Плей-оффт 600+ оноог 3 удаа авсан өөр ганц тоглогч байдаг нь Майкл Жордан бөгөөд тэрээр 1992, 1993 болон 1998 онуудад энэ амжилтыг үзүүлж байв.

*Коби мөн 5 дахь тоглолтын 2 болон 3-р үед багийнхаа 23 оноог дараалж авсан. 2007 оны Дорнод бүсийн хагас шигшээд Детройт – Кливлендийн тоглолтын үеэр ЛеБрон Жеймс багийнхаа сүүлийн 25 оноог дараалан авч байснаас хойш ямар нэг тоглогч 20+ оноо дараалж аваагүй байсан гэнэ.

*6 дахь, магадгүй 7 дахь тоглолтонд Коби, Пирсийн аль сайн тоглосон нь багаа хожилд хүргэж, улмаар финалын MVP болох биз. Өнгөрсөн 2 жилийн финалын MVP-үүд 5 дахь тоглолтонд дунд зай орчмоос шидэлтүүдээ ээлж дараалан оновчтой болгож байлаа. Коби нийт 38 оноо авахдаа нэг ч удаа лэй-ап юм уу данк хийгээгүй, дандаа  шидэлтүүдээр оноо авсан бол Пирс ч 27 онооныхоо ихэнхийг шидэлтээр авчээ.

*Рон Артист муу нэртэй, луу данстай нэгэн. Гэхдээ Лейкерст ирснээр тэр 2 дахь Родман болж, багаа аварга болоход хувь нэмрээ оруулах боломжтой болсон. Гэвч финал хүртэл сайн тоглож байсан мань хүн хамгийн чухал цувралд тун муу үүрэг рольтой тоглож байна.

Тэр өнгөрсөн 9 сард “Лейкерс өнгөрсөн улиралд аваргалсан, би ирээд нэмэлт хүчболлоо. Фэнүүд Лейкерсийг аварга болно гэж таамаглаж байгаа. Бүгд Лейкерсийн аварга болно гэж таамаглаж байгаа. Хэрэв Лейкерс аварга болж чадахгүй бол намайг зүхэж болно, улаан лооль юу ч шидэж болно” гэж байлаа. Тэрээр финалын 5 тоглолтонд дунджаар 7.8 оноо авч, 30 хувьтай довтолж байгаа нь “Уучлаарай” гэмээр үзүүлэлт.

*Бостон одоо 3:2-оор тэргүүлж байгаа. Гэхдээ Лейкерс одоо талбай дээрээ тоглох эрхтэй. Док Риверс өмнө нь иймэрхүү нөхцөл байдалтай учирч байж. Гэхдээ тоглогч байхдаа. Жон Старкс тэр тухай Док руу утасдахдаа сануулсан гэнэ.

16 жилийн өмнө буюу 1994 онд Нью-Йорк Никс – Хьюстон Рокитс шигшээд үлдсэн. Никс 5 дахь тоглолтонд хожсоноор цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн байна. Дараагийн тоглолтууд Хьюстонд болох хуваарьтай байж. 6 дахь тоглолтонд Жон Старкс 18 довтолж, 16-г нь алдсаны дотор сүүлийн секундэд 3 онооны шидэлтээ амжилтгүй болгон баг нь хожигдож байж. Улмаар 7 дахь тоглолтонд мөн Рокитс хожиж, аварга болсон түүхтэй. Ингээд Риверс тоглогчийн хуваарь аваргалж чадаагүй ажээ.

“Бидэнд боломж байсан. 6 дахь, 7 дахь тоглолт аль алинд нь. Энэ мэдээж миний хувьд таагүй дурсамж ” гэж Риверс ярьсан байна.

Ер нь цувралыг 3:2-оор тэргүүлээд, сүүлийн тоглолтуудаа айлын талбай дээр хийсэн тохиолдол 1985 оноос хойш буюу шигшээ тоглолт 2-3-2 форматаар явагддаг болсноос хойш 7 дахиа болж байна. Эдгээрийн 4 нь буюу 1985 оны Лейкерс, 1993 оны Буллз, 1998 оны Буллз, 2006 оны Хит 6 дахь тоглолтууддаа хожсоноор аваргалж байсан бол 1994 оны Никс болон 1988 оны Пистонс багууд 6 дахьдаа хожигдож, тэнцээд 7 дахьдаа ч мөн хожигдож байсан түүхтэй. Тэгэхээр Селтиксийн хувьд 6 дахь тоглолт маш чухал байх нь ээ.

GD Star Rating
loading...
Селтикс үү? Лейкерс үү?, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. b says:

    ha ha NBA ch FIFA2010-n surd daragdaj bna daa. holbombog argagui l sportiin haan ni yum daa

    GD Star Rating
    loading...
  2. Xaxaxa gutsaad bai chi b guai.

    GD Star Rating
    loading...
  3. BIG TICKET#5 says:

    Америкт бол ДАШТ болж байгааг ч мэдэхгүй байгаа. Учир нь Бүх лигийх нь финал болж байдын. Хөлбөмбөгийн ДАШТ-д Америк аваргалж л АНУ-ын бүх нийтэд дуулддагүй юм бол тэрийг нээх ойшоохгүйээ. Харин Док найз минь хуучин дурсамжыг чинь санаж байна. Одоо дахиж тийм юм болохгүйээ. SUPERONDO+BIG3+BIG BABY+NATE+BAD BOY. Naad Kobegoo archaad og. BEAT L.A

    GD Star Rating
    loading...
  4. sRANJ says:

    BEAT LA BEAT LA BEAT LA BEAT LA

    GD Star Rating
    loading...
  5. PoMeO says:

    Коби аргагүй ганцаардсаан өнгөрсөн тоглолтонд…Гэхдээ маргааш талбай дээрээ тоглох юм чинь ЛА сайн тоглоноо.. Бостон ч 1 унтарахаараа бүр дуусдаг даа…2 дахь тоглолтод Аллен тэгж тоглоогүй бол Бостон онигоо болох байсан

    GD Star Rating
    loading...
  6. grubby says:

    za hudlaa gutsatsgagaad jadku bj. lakers ugasa l hojod garad irne shde. gants 2 toglogch tsorol biz yun surtei iin . harin big 3 ntr gej soliorj bhar rondo dol bayrlj yavb. gants baga yalaltnd hurgej bga shuu. uragshaa

    GD Star Rating
    loading...
  7. sss says:

    grubbu ch medleg muutai tahia gedge haruulah yuma garentt pp 2 harsan yumu chi mala gants toglolt buten uzeeegui hun shig l shaaj bhin haha beat la

    GD Star Rating
    loading...
  8. sss says:

    artest muu bsan er n l kobe.s busad n uneheer hangaltgui neg l erch huchgui 5 dah togloltod brown.g togluulagui bagiig sergeeher hun. garnett.g hamgaalahad hetsuu evgui ble d. go lakers win boston

    GD Star Rating
    loading...
  9. Boston Go says:

    ter b grubby 2 t1 malnud bnadaa.FIFA Number 2 shde sda.hudlaa tom talbain der toglodog sha lt1 sport 2 tishe guiged l bn arai gj 1 orulad orilod guichihne shal t1.terni orond NBA hamagui uzushtei.ugasa BOSTON Shana Rondo+Big3+Big Baby+Rasheed+Robinson+Busad gd l bna shde.LAKERSd kobegoos oor togloj chaddag hun bhgui shde.KOBE gehde goy shiddeg togloch.Odo dovtlohgui 2003 oni jordan shig shiddeg togloch boltson shde.danda shidne.Lay-up ntr hij chadku.TMAC VINSANITY 2 hamagui goy Go Boston BEAT L.A

    GD Star Rating
    loading...
  10. Bball nuts says:

    Саяны Англи – Америкийн тоглолтыг нийт 17 сая Америкчууд шууд үзсэн байна лээ….гэтэл НБА-гийн финалын эхний 5 тоглолтыг нийлээд ч ийм олон янкууд үзээгүй….дээд талын Boston Go гэж үхэр битгий мөөрөөд бай

    GD Star Rating
    loading...
  11. USA says:

    LOL…. USA-d jinhene world cup-aar amisgalj bhad uzehgui bgaa gene shuu ENGLAND-tai 1-1-eer tentssenii daraa yu bolvoo end chini reklam hurtel garlaa shuu de

    GD Star Rating
    loading...
  12. soliot says:

    heden uher yaamaanuud baahaan muurj mailah yumaa!!!Uhneernuud min sons tan nar uherch baij chadku muu sain tugalnuuda ! Bi L.A-d durtaich hezee ch Bostong barku gedgiin unheer mederleelde iter

    GD Star Rating
    loading...
  13. LA Bostong yad odoo laaj bna shdee Halftime 31-51 bna

    GD Star Rating
    loading...
  14. grubby says:

    za ugasaa uzel dee. odoo lakers 20 onogor hojij n. haraldaa iiim l bn shee

    GD Star Rating
    loading...
  15. LAL says:

    LAL hojih n todorhoishdee saya harwuu 20 onoogoor shaaj bn shdee ugaasaa LAL talbai deeree sain bag shdee gants Kobe l gehiin gasol bynum tgd tsagaan jaaluud bugd l sain bn shdee artest l harin jaahan tiimerhuu bgaa ch gsen kobe bhad buh yum todorhoi shdee 2udaa oirhon tegj bostonond finald hojigdono gej bhguiee

    GD Star Rating
    loading...
  16. ganbaa says:

    lakers bostong unseed tavichihlaa shde hehehe

    GD Star Rating
    loading...
  17. Go Lakers says:

    haha Lakers ugaaasaaa daraagiin togloltondoo hojnoo
    boston ugiin chadku
    Go LA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: