loading...
Энэ удаагийн ДАШТ-ыг Ази тивийн багууд сайн эхлүүллээ. БНСУ эхний тоглолтондоо Грекийг 2:0-ээр хожсон бол Японы баг өчигдөр эхний тоглолтондоо Камеруны багийг 1:0-ээр буулгаж авснаар 3 оноотой болж, хэсгээсээ гарах боломж гайгүй болж ирэв.
Японы баг ДАШТ-д анх удаа харь оронд хожил авч байгаа нь энэ гэнэ. Өмнө нь 2 хожил авч байсан бөгөөд 2-ууланг нь 2002 онд буюу өөрийн нутагтаа зохион байгуулсан ДАШТ-д авч байв.
ЦСКА-д тоглодог Кейсуке Хонда тоглолтын 39 дэх минутанд тоглолтын цорын ганц гоолыг хийсэн. Японы баг ДАШТ-ын өмнөх халаалтын тоглолтуудад нэг ч удаа клин-шит хийгээгүй байсан тул тоглолт дуустал давамгайллаа хадгалах найдвар их байгаагүй. Гэвч тэд Хар тивийн хүчтэй багт гоол хийх боломж олгоогүй болно. Мөн Японы багийг аз ч нэлээн түшсэн. Үндсэн цаг дуусч байх үед Камеруны тоглогч С. Мбиагийн холын цохилт хаалганы хөндлөвч оноод буцсан байна. Мөн шүүгчийн мэдлийн цагт Камерун бас нэгэн аюултай довтолгоо хийсэн ч Японы хаалгач Кавасима амжилттай хаажээ.
Одоогоос яг 8 жилийн өмнө буюу 2002 оны 6 сарын 14-нд Япончууд Тунисийг 2:0-ээр хожсон нь тэдний ДАШТ-ын 2 дахь, мөн сүүлийн хожил байв.
Е хэсгийг Голланд, Япончууд 3 оноотой тэргүүлж эхэллээ. Тэд хоорондоо, мөн Камерун – Дани 6 сарын 19-нд тоглоно.
Япон — Камерун 1:0
Гоол: Хонда, 39
Япон: Кавасима – 5,5, Комано – 6,0, Накадзава – 6,5, Тулио Танака – 6,5, Нагатомо – 6,0, Мацуи – 6,0 (Окадзаки, 69 – 5,5), Эндо – 6,5, Абэ – 6,0, Хасэбэ – 6,5 (Инамото, 88), Окубо – 5,5 (Яно, 81), Хонда – 6,5
Камерун: Хамиду – 5,5, Мбиа – 5,5, Нкулу – 5,0, Бассонг – 5,5, Ассу-Экотто – 5,5, Это’О – 5,5, Макун – 5,5 (Жереми, 75 – 5,0), Матип – 5,0 (Эмана, 63 – 5,5), Эно – 5,0, Вебо – 5,0, Шупо-Мотинг – 5,0 (Идриссу, 75 – 5,0)
Шар хуудас: Абэ, 90 – Нкулу, 72
Шүүгч: Бенкеренса (Португал)
Блумфонтейн. “Фри Стэйт”. 30 620 үзэгч
loading...





Африк багуу сайн оролцоно гээд байсан. Ер нь их муу байна. Довтолгоо сайж зохион байгуулж чадахгүй байна, хурд гэж илүү гарах юм алгаа. Зааны яасан эрэг-ийг харах л үлдлээ. ЯПоны хувьд Камерунаас багийн зохион байгуулалт бол арай л илүү байна лээ. За яахав эхний тойрог болохоор жоохон биеээ бариад байж магад дараагийн тойргуудад хэсгээсээ гарах гээд үхэн хатан үзээд ирэхээр олон гоолтой гоё тоглолтууд гарах байлгүй дээ гэж найдья,,,
loading...
za ene Honda gej zaluu yaaltch baihgui od bolchihloo shuu,Nakamuragaasch iluu yumaa,odoo ingeed saihan delhiin shildeg baguud une hayaltsaj ehlendee CSKA ch heden tsaas zulgaajdee hoorhii mini,yostoil nerteigee adiha huchtei yumaa.
loading...