Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » ”Авторалли” уралдаан энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд

GD Star Rating
loading...

МАМСХ-ноос өнгөрөгч ням гарагт мотоспортын Хотын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Уламжлал ёсоор тус холбооноос жил бүр зохион байгуулдаг “Авторалли” уралдаан тун удахгүй болох гэж байна.

Тус уралдаанд мотоцикл, УАЗ, Жийп маркийн автомашинуудаар 30 орчим тамирчин 1000 км-ийн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин техникийнхээ хүч чадлыг шалган өрсөлдөхнээ. Улмаар Дундговь, Өвөрхангай, Улаанбаатар гэсэн чиглэлд уралдах авто раллигийн замын нарийвчилсан зургийг уралдааны өмнөхөн задлах юм байна.

Энэхүү тэмцээн Монголын тамирчид цаашид олон улсын тэмцээнд орох ач холбогдолтой бэлтгэл болж өгөхийг тус холбооны удирдлагууд хэлж байлаа.

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль болон цомоор шагнахаас гадна УАЗ маркийн машины төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин нэг сая таван зуун мянган төгрөг, мотоциклын төрөлд тэргүүлсэн тамирчин 500 мянган төгрөгөөр шагнуулах гэнэ. Харин жийп машины төрөлд оролцогчдын тоо эцсийн байдлаар гараагүй учир шагналын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. batka says:

    zuugeer

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: