Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Буффоны хувьд ДАШТ дуусав уу

GD Star Rating
loading...

Италийн шигшээ багийн хаалгач Жанлуйжи Буффоны нурууны бэртэл таамаглаж байснаас хүнд бололтой. Парагвайтай хийсэн хэсгийн эхний тоглолтын үеэр Буффон бэртэл авч Федерико Маркеттигаар сэлгэгдсэн юм.

Италийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Деметрио Албертини ”Бид Буффоныг хурдан эдгэрч багтаа эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьж байсан.

Гэвч шигшээ багийн эмч нарын авсан шинжилгээгээр Жижи ДАШТ-ий үлдсэн тоглолтуудад оролцохгүй байж мэдэхээр байгаа юм. Урьдчилсан дүгнэлтээр Буффон доод тал нь 10 өдрийн дараа эргэж ирэх боломж байгаа гэж байгаа ч тэр үед Италичууд тэмцээнийг үргэлжлүүлж байх эсэх нь эргэлзээтэй.

Үндсэн хаалгачаа эзгүйд Федерико Маркетти, Морган Де Санктис гэсэн хоёр сонголт байна. Де Санктис Маркеттигээс илүү туршлагатай ч Липпи Кальяри гийн хаалгач Маркеттид илүү итгэл хүлээлгэж байгаа юм.

GD Star Rating
loading...
Буффоны хувьд ДАШТ дуусав уу , 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Харамсалтай юм.Хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу хаалгачдын нэг ингээд сүүлийн дэлхийн аваргаа дуусгаж чадахгүй нь бололтой.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: