Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Италийн хөлбөмбөг » Каннаваро зодог тайлна

GD Star Rating
loading...

Женнаро Гаттузо энэ ДАШТ-ий дараа шигшээ багаасаа зодог тайлах болсноо зарласан билээ. Тэгвэл бас нэгэн Италийн тоглогч түүнтэй нэгдсэн байна.

2006 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Аззуригийн капитан Фабио Каннаваро ДАШТ-ий дараа олон улсын тавцангаас зодог тайлах болсноо зарласан байна.

1997 оноос эхэлсэн түүний Италийн шигшээ багийн карьер ийнхүү дуусаж байна. 13 жил Италийн шигшээ багт тоглохдоо Канна 134 удаа талбайд гарч 2 гоол оруулсан.  Энэ амжилтаараа тэрээр домогт Паоло Малдинигийн өмнө орж Италийн шигшэ багт хамгийн олон тоглолт хийсэн амжилтыг эзэмших болсон билээ.

Карьерийн сүүлчийн дэлхийн аваргадаа Каннаваро түрүүлж  хошой аварга болохыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ нь нэг талаараа түүнд бүх хүч чадлаа дайчлахад туслах байх. Каннаваро тэмцээн эхлэхийн өмнө Ювентусээс явж Арабын Аль Ахли багтай гэрээ байгуулсан билээ.

GD Star Rating
loading...
Каннаваро зодог тайлна , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Sensation. says:

    aaan.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: