Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №12. Шинэ Зеландийн амттай анхны оноо

GD Star Rating
loading...

F хэсгийн үлдсэн тоглолт өчигдөр Словак – Шинэ Зеландийн багуудын хооронд боллоо. Словак ДАШТ-ын барааг анх удаа харж байгаа ч хожих магадлалаар харьцангуй илүү гэгдэж байсан ч энэ нь биелсэнгүй. 50 дахь минутанд эхний гоолыг хийж тэргүүлж байсан Европчуудыг Шинэ Зеланд шүүгчийн мэдлийн цагт гомдоон, тэнцээний гоолыг хийж чадсанаар ДАШТ-аас анхны оноогоо авчээ. Шинэ Зеланд өмнө нь ганц удаа буюу 1982 оны ДАШТ-д л тоглож байсан ч хэсгийн 3 тоглолтондоо 3-ууланд нь хожигдож тэмцээнээ дуусгаж байсан түүхтэй аж.

Энэ тэнцээндээ Шинэ Зеландчууд тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд дасгалжуулагч Рики Херберт нь: “Би үнэхээр, үнэхээр их бахархаж байна. Бид өмнө нь ДАШТ-ын оноог хэзээ ч авч байсангүй. Өнөөдрийн тоглолтонд бид оноо авах бүрэн эрхтэй тоглосон.

Бидэнд бусад багуудын адил боломж байна. Гэхдээ 2 хүнд учраатай тоглоно, хэцүү байх болно” гэжээ.

93 дахь минутанд тэнцээний гоол хийсэн Рид гоолын баяр хийхдээ цамцаа тайлсан тул шар хуудас авсан. Гэхдээ энэ шар хуудас түүний гоолын хажууд юу ч биш нь ойлгомжтой.

“Гайхалтай байлаа. Эхлээд би хажуугийн шүүгч рүү энэ отон тоглолт байсан эсэхийг нягтлахаар харсан, отон тоглолт биш байсан. Үнэхээр сайхан байлаа”

Харин бэлэн 3 оноогоо алдсан Словакийн дасгалжуулагч Владимир Вейсс тоглолтын тухайд спортод тохиолддог багахан эмгэнэлт явдлын нэг боллоо гэсэн байна.

Шинэ Зеланд дараагийн тоглолтоо 20-нд дэлхийн аварга цолыг эзэмшигч Италийн багтай хийх бөгөөд өнгөрсөн жил эдгээр багууд нөхөрсөг тоглолт хийхэд Итали 4:3-аар хожиж байсан гэнэ.

Одоогоор энэ хэсгийн багууд бүгд адилхан 1, 1 оноотой, 1 гоол хийж, 1 гоол алдсан үзүүлэлттэй болоод байна.

Шинэ Зеланд — Словак 1:1

Гоол: Рид, 90+3 – Виттек, 50

Шинэ Зеланд: Пастон – 5,5, Рид – 6,0, Нельсен – 5,5, Смит – 5,0, Лочхед – 6,0, Бертос – 5,5, Вицелич – 5,0 (Кристи, 78 – 5,5), Эллиотт – 5,5, Фэллон – 5,0, Киллен – 5,0 (Вуд, 72 – 5,0), Шмельтц – 5,5
Словак: Муха – 5,5, Забавник – 5,5, Дюрица – 5,5, Шкртел – 6,0, Чех – 6,0, Вайсс – 6,0 (Кучка, 90), Штрба – 6,0, Гамшик – 6,0, Ендришек – 5,5, Виттек – 6,0 (Стох, 84), Шестак – 6,0 (Голошко, 81)
Шар хуудас: Лочхед, 42; Рид, 90+3 – Штрба, 55
Шүүгч: Дэймон

Рюстенбург. “Роял Бафокенг“. 23 871 үзэгч

GD Star Rating
loading...
Тоглолт №12. Шинэ Зеландийн амттай анхны оноо, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Үнэхээрийн гоал багатай ДАШТ болж байна.1990 оны Италид болсон ДАШТ хамгийн бага буюу нэг тоглолтонд дунджаар 2,2 гоал орж байсан байна.Одоо 14 тоглолтонд 23 гоал орсон буюу нэг тоглолтонд 1,6 бөмбөг торонд орж байна.Хэдий хамгаалалт өндөр түвшинд хөгжсөн өнөө үед гоал багатай байж болох ч хэт уйтгартай хэв маягтай тоглолтуууд хүмүүсийг уйдаана биз дээ.

    GD Star Rating
    loading...
  2. erka23 says:

    ene udaagiin delhiin avarga hamgaalalt gollloj sorog dobtolgoo zonhilson toglolt bolj bn.zadagai saihan toglolt uzuulej bga uls alga.dandaa dooguur damjuulalt esvel hamgaalalt geed.goy toglolot xaraagui l bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: