Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Үр дүн бүр ч дор байж болох байсан

GD Star Rating
loading...

Хэсгийн эхний тоглолтоо Англичууд Америктэй хийж Гриний байж боломгүй алдаанаас болж тэнцсэн. Гэхдээ та доорхи статистик үзүүлэлтүүдийг харах юм бол байдал үүнээс ч муу байж болох байсныг ойлгоно. Фабио Капелло ч багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн нь Гриний өнгөрсөн улиралд үзүүлсэн премьер лигийн амжилтыг мэдэж байсан болохоор тэр биз.

4 – Роберт Гриний 100 хувийн алдаанаас болж Вест Хэмийн алдсан гоолын тоо. Түүнээс өөр премьер лигийн хаалгач ийм олон байж боломгүй алдаа хийгээгүй.

66 – Өнгөрсөн улиралд Грин лигийн 38 тоглолтонд нийт алдсан гоолын тоо. Дунджаар нэг тоглолтонд  1.7 гоол алддаг гэсэн үг.

28   – Англичууд  Фабио Капеллогийн удирдлаган дор хийсэн 25 тоглолтынхоо 7-г  нь гоол алдалгүй дуусгаж байжээ. Өөрөө хэлбэл 28 хувьтай гэсэн үг. Харин Стив Макларений удирдлаган дор энэ үзүүлэлт хавьгүй дээр буюу 61  хувьтай байсан байх юм.

8 – Грин өнгөрч байгаа улиралд ийм тооны клин шит хийжээ. Түүний энэ амжилтын ”aчаар” баг нь 15-р байранд орж эгээтэй л доод лиг рүү уначихаагүй.

4 – Англичууд сүүлийн 19  тоглолтдоо 4 удаа л хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгаж байсан. Эдгээр нь Андорра, Беларус, Казакстан, Словак гэсэн чансаа доогуур багууд байлаа.

5 -Капелло сүүлийн жил гарангийн хугацаанд 5 хаалгачыг шигшээ багт дуудаж шалгаад амжсан. Робинсон, Грин, Жэймс, Фостер, Харт нараас тэр одоо болтол хамгийн найдвартайг нь олж чадаагүй л байна.

Гэхдээ бас гэгээлэг зүйлс ч бас байна аа.

2 – Англичууд Капеллогийн удирдлаган дор орсноосоо хойш  хоёроос дээш гоол алдаж байгаагүй. Чех, Недерланд, Испанитай хийсэн 3 тоглолтонд л тус бүр 2 гоол алдаж байсан.

18  – удаа Англичууд гоол оруулах боломжтой довтолгоо өрнүүлсэн. Харин өрсөлдөгч нь 13 удаа.

8 – Дээрхи довтолгоонуудаас 8 нь хаалга руу чиглэсэн бөгөөд Америкчууд 4 удаа Гриний хаалга руу бөмбөгийг чилүүлжээ.

54   – хувьтай Англичууд бөмбөгийг эзэмшсэн. Гэхдээ бөмбөг илүү эзэмшсэн баг ялагдсан тохиолдол ихэнхидээ хэрэгждэг.

8 – удаа Англичууд булангийн цохилт хийсэн. Харин өрсөлдөгч нь 2 дахин бага.

GD Star Rating
loading...
Үр дүн бүр ч дор байж болох байсан , 7.1 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Хүн бүр л алдаа гаргадаг.Гэхдээ Английн хаалгач нар яагаад жилийн жилд бүтэлгүйтэж байдгийг би ойлгодоггүй.Уг нь байрлал бүрдээ шилдэг тоглогчидтой жилийн жилд л хол явна хэмээн найдвар хүлээлгэдэг баг.Уг нь миний бодлоор Капеллогийн удирдлагад орсноороо тоглолт нь жигдэрсэн. Гэхдээ л арны шугамандаа одоо санаа зовохоос өөр аргагүй./урд нь хаалгач нь сайнгүй ч дэлхийн шилдгүүд урд нь зогсдог байсан.Гэвч одоо гэмтэл бэртэл болон янз бүрийн асуудлаас болоод бүр дордчихлоо./
    Юу болохыг харж л байя.Нэг ч гэсэн баг уран гоё тоглолт гаргаж байвал үзэхэд урамтай шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  2. wc says:

    odoo anglichuud alzahgui ee bartsad ni arilsan. green ch gesen torol ariljsan bh shuu he he.

    GD Star Rating
    loading...
  3. Od says:

    england bol azgui bag shuu dee humuusee.olon od neg gazar gyalalzdagguimaa.england holdoo l shuvgiin 4 t hurne.delhiin avarga bolno gej muruuduud ch demii biz dee

    GD Star Rating
    loading...
  4. blue says:

    ene delhii avarga boltol Capellog demjij blaa tegsen muu har mal chini tengteed Heskey,Carra gesen holduu huurnuudiig duudaj tenegteddeg bainshd,Heskey chini shigsheed 58 toglohdoo dongoj 8 goal hiisen butelgui dovtlogch shuudee,oor baguudiin gaiguihen hamgaalagchtai barag duitseheer goal,Carra gej erguu mundag hun boloh gej teneg takle hiij bgaad esvel ulaan avna esvel torguuliin tsohilt belgeldeg erguushd,odoo bi yaahvee taminee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: