loading...
G хэсгийн эхний тоглолт Нелсон Мандела цэнгэлдэхэд Португал – Кот’д Ивуарын шигшээ багуудын хооронд явагдлаа. Сонгон шалгаруулалтыг арай гэж давсан Португалчуудын хувьд энэ тоглолтонд ялагдаж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг олон хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өгч байсан.
Учир нь нэгдүгээрт Заанууд өөрийнхөө тивд тоглож байгаа сэтгэлзүйн давуу талтай, бүрэлдэхүүн илт хүчирхэгжиж европын ямар ч хүчтэй багтай энэ тэнцүү өрсөлдөхөөр болсон. Мөн өнгөрсөн улиралын Премьер лигийн мэргэн бууч, Африк тивийн амьд домог Дидье Дрогба ид формондоо байгаа гэх зэрэг шалтгаануудын улмаас.
Тэмцээн эхлэхийн өмнө Дрогба гарандаа бэртэл авч Африкчуудын санааг зовоосон ч маш хурдан эдгэрч эргэн ирсэн. Тэгээд ч хөлбөмбөгийг гараараа биш хөлөөрөө тоглодог болохоор Африкийн хар азаргад нэг их хүндрэл учрахгүй байх.
Свен Горан Эрикссон гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо хаширласан уу яасан, Дрогбаг сэлгээнд үлдээсэн байлаа. Харин Карлош Кейрош Симаогийн оронд Данниг гараанд багтаасан байв. Нани бэртсэнээр цэвэр Роналдугийн ур чадварт найдахаас өөр зам Португалчуудад үлдээгүй гэхэд болно. 10 дахь минутад Роналду алсын цохилтоор энэ найдварыг биелүүлж болох байсан ч харамсалтай нь хаалганы шон оносон.
Хэрвээ энэ гоол орсон бол тэмцээний шилдэг гоолуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох байлаа. Роналду сүүлийн 16 сар шигшээ багтаа гоол оруулж амжаагүй байгаа юм. Цэнгэлдэхийг доргиосон энэ цохилтын дараа хоёр багийнхан аль аль нь үзэгчдийг өндийлгөсөн аюултай довтолгоо өрнүүлж чадахгүй байв. Ялангуяа Португалын довтолгоонд тоглосон Льедсон биеийн хүчний тал дээр Африкчуудын хажууд жулдаж байсан.
Дрогбагийн орон зайг Жервиньо сайн нөхөж байсан бөгөөд зүүн жигүүрээр Пауло Феррэйрэг ядах юмгүй аргалж байсан. 61 дэх минутад Декүг суулгаж хамгаалалтад түлхүү татаж тоглодог Тьягуг талбайд гаргалаа. Бас л Кейрошын сонин шийдвэр. 65 дахь минутад үзэгчдийн уухайн дунд Дидье Дрогба талбайд орж ирлээ.
”Үдэшлэгт”хожимдож нэгдсэн ч Дрогба өөрийнхөө аюултай оролтуудыг нэг биш удаа өрнүүлээд амжлаа. Гэхдээ гоол орох хүртэл хэмжээний сайн байсангүй.
Хэсгийн эхний тоглолтдоо ийнхүү хоёр баг тэнцээ хийж тус бүр 1 оноо авсан даа сэтгэл хангалуун үлдсэн байх. Одоо Бразилтай хийх тоглолтоос л бүх зүйл шалтгаална.
Хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй болно гэж найдаж байсан үхлийн хэсгийн тоглолтонд бас л гоол орсонгүй.
| Порт-Элизабет. “Нельсон Мандела Бэй” цэнгэлдэх. Талбайн шүүгч - Хорхе Ларрионда (Уругвай). |
|
| КОТ-Д’ИВУАР – ПОРТУГАЛИ - 0:0 | |
| |
|
| Бубакар Барри | Эдуарду |
| Эммануэль Эбуе (89) | Паулу Феррейра |
| Коло Туре | Бруну Алвеш |
| Сиака Тьене | Рикарду Карвалью |
| Ги Демель | Фабиу Коэнтрау |
| Дидье Зокора | Деку (62) |
| Яя Туре | Педру Мендеш |
| Исмаэль Тиоте | Рауль Мейрелеш (85) |
| Жервиньо (82) | Криштиану Роналду |
| Саломон Калу (66) | Данни (55) |
| Аруна Диндан | Лиедсон |
| Сэлгээ | |
| Дидье Дрогба, 66 | Симау Саброса, 55 |
| Кадер Кейта, 82 | Тиагу, 62 |
| Коффи Ромарик, 89 | Рубен Аморим, 85 |
| Шар хуудас | |
| Дидье Зокора, 7 | Криштиану Роналду, 21 |
| Ги Демель, 21 | |
***
Тоглолтын статистик
Кот-д’Ивуар – Португали
| 9(2) | Цохилт (хаалга руу) | 7(1) |
| 17 | Алдаа | 14 |
| 6 | Булангийн цохилт | 4 |
| 2 | Отон тоглолт | 1 |
| 45% | Бөмбөг эзэмшилт | 55% |
| 2 | Шар хууудас | 1 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 1 | Хаалт | 2 |
loading...




ene jil yamar so so yumnuud bolood bnaa. barag gool orohgui. novsh gej
loading...
Sda gj harin thh. zugeer l boooon hamgaalalt yamar Tank bish dee. Delhii niiteeree haraal idsen Ital styleer togloj bnaa. Yawj yawj noyon Ontsgoigiin gargasan taktik shuu haha.
loading...
goal orku bgaa ni baguudiin hamgaalalt ondor tovshind hurseniig iltgej bna
loading...
aimaar t1 yumaa harin ,
Spain maani gaigui hedn goal hiih blgui de teriig l harj baiya
loading...
haalgaa tomsog tomsog tegvel shon onoj bga bumbug n yadaj gool bolno hehehe
loading...
Би уг нь Португалийг дэмждэг юмсан. Зааны ясан эрэгтэй тоглосон энэ тоглолт ёстой ухам хугаллаа.
loading...