Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Пак Мессигээс хариугаа авч чадах уу?

GD Star Rating
loading...

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2009 оны 5 сарын 17-нд Аваргуудын лигийн шигшээ тоглолт Ром хотноо Испаний Барселона, Английн Манчестер Юнайтед багуудын хооронд болсон. Тоглолт эхлээд удаагүй байхад МЮ-ийн К.Роналду чөлөөт цохилт хийж, Вальдес хаасан ч аюулгүй болгож чадаагүй, бөмбөг яг Пак Чи Суний хөлд ирэхэд мань Солонгос сандарч гоол хийж чадаагүй явдал болж байлаа. Энэ мөчөөс хойш нэг жижигхэн биетэй Аргентин багаа тэргүүлэн тоглож, улмаар Барса тоглолтонд илт давамгай байж,  МЮ-г 2:0-ээр хожиж Аваргуудын лигийн аварга болж байсан.  Тэр жижигхэн Аргентин бол мэдээж Лио Месси.

Тэрхүү тоглолтонд гоол хийх боломжоо алдсан Пак болон гоол хийж чадсан Месси нар өнөө орой дахин хоорондоо тулах нь. Энэ удаа харин шигшээ багуудаа төлөөлж. “B” хэсгийг тэргүүлж байгаа багуудын тоглолтын үр дүн хэсгийг аль нь тэргүүлэхийг шийдэхэд чухал нөлөөтэй.

Пак бол Аргентинаас айхгүй л гэж байгаа аж. “Аргентин бол манай хэсгийн шилдэг баг. Тэдэнд олон улсын хэмжээний топ тоглогчид олон байгаа. Хүмүүс тэднийг финалд үлдэнэ гэж ярьж байна. Мэдээж манай баг болон Аргентиний баг өөр стандартынх. Гэхдээ ДАШТ-д таамаглаагүй зүйлс болж байна, бид үүнийг харуулна” гэж хэлжээ.

БНСУ-ын баг итгэлтэй байгаагийн шалтгаан нь 2004 оны Европын аварга Грекийг бүрэн давамгайлж, 2:0-ээр хожсон явдал.Уг тоглолтын шилдгээр Пак нэрлэгдсэн.

“Бид Грекийн эсрэг тоглосон шигээ тогловол сайн үр дүнг гаргаж чадна. Ур чадвар, түвшний ялгаа байж болох, гэхдээ бид байгаа бүхнээ шавхан тоглоно. Олон хүмүүсийг шодонд оруулна гэж бодож байна, бид хожлын төлөө тоглоно” гэж Пак ярьж байна.

Мөн МЮ-д хамт тоглож байсан Карлос Тевесийн тухайд: “Бид хамтдаа тоглож байсан, одоо нэгнийхээ эсрэг тоглох нь сайхан хэрэг. Гэхдээ энэ бол нөхөрсөг тоглолт биш, энэ бол хөлбөмбөгийн агуу том талбар. Бид одоо өрсөлдөгчид, өөрсдийн хамгийн шилдэг тоглолтоо гаргана”

За тэгээд өнөө орой Пак Мессигээс 2009 оны хариугаа авч чадах эсэхийг харж л сууя.

GD Star Rating
loading...
Пак Мессигээс хариугаа авч чадах уу?, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    alia ym naad solongos batsaaniig chin harj l baiya unuudr Argentin hojinoo

    GD Star Rating
    loading...
  2. Mongoltsereg says:

    Solongos ch bas sain l bag burduulsen ym shig baina lee turuunii togloltoos harahad Argentin hojih gej zovoh l baih

    GD Star Rating
    loading...
  3. bbb says:

    Naad chine MANU iin bench nii hun shdee, Yaaj messi tei haritsuulah vee dee huurhii, gehdee korea aa demjinee

    GD Star Rating
    loading...
  4. zzz says:

    za bolio pak jean sung niig messi haritsuulhaa bolio arai chdee tenger gazar shig yalgaatai onoo oroi sologos hojigdonoo

    GD Star Rating
    loading...
  5. EA says:

    Та хэд болиоч юугаач мэдэхгүй худлаа сайн гаруудыг шүтсэн бацаанууд. Хөлбөмбөгт юу ч болж болно

    GD Star Rating
    loading...
  6. Lionel Messi super! bi messig buur 15 nastaigaas n hoish demjij shutej bn. Tiim bolohoor Lionel, Diego, Argentina 3 yalna aa

    GD Star Rating
    loading...
  7. Miki Roko says:

    Messi xezeenii shigshee bagtaa muu toglodog!Barsa-d baidag shigee bish!

    Tim l super yum bol bagaa chireed Cup abaxiig ni xariya!

    Messi-d tiim chadvar odooxondoo baixgui ee!

    GD Star Rating
    loading...
  8. ганбаа says:

    за арай ч пак месси 2г харьцуулах нь юу юм бэ.пак бол азийн хэмжээнд л сайн тоглогч, харин месси бол дэлхийнх. өөр юуу ч хэлэхэв дээ. аргентин хожиноо. гэхдээ тэд энэ жил шөвгийн 8с хэтрэхгүй ээ. харин финалд испани англи 2 тоглоно. тэдний эхний бүтэлгүйтэл нь огт мууг зөгнөсөн хэрэг биш харин хойшдын барцадыг нь арилгаж хаана алдаа сул тал байгааг нь харуулж өгсөн. тэхээр энэ хожигдол, тэнцээ нь англи испани 2т эрт тохиосон нь сайн хэрэг.
    эцэст нь хэлэхэд хөл бөмбөгийн бурхан тэнгэр минь англичуудыг, СТИВИ ЖИг минь алтан дагина тэврэхэд туслаач.

    GD Star Rating
    loading...
  9. Robert says:

    Хэзээ байтлаасаа Монголчууд өмнөд америкуудад хайртай болчихсон юм бэ. Тэд заавал хожиж байх ёстой юмуу

    GD Star Rating
    loading...
  10. Tlgaa says:

    Pak ji sung Messi 2 iig haritsuulhaa bolioche genuu yu gaa ch medehgu ymnuud Heden hun huurj chaddag bhaaraa delhiin chadahgu bolohoor muu toglogch bolchdog ymuu Heregtei yed heregtei ymaa hiij chaddag l bh heregtei Pak shig !!! Bagt uzuuleh noloo chadvaraar messi tei bol duitsne shu sainiig n demjeed surtsan nusnuud Korea hojoosoi

    GD Star Rating
    loading...
  11. ганбаа says:

    хаха тулгаа минь ёстой юм ёсоороо боллоо. пак өөрийнхөө муу багт л гол тоглогч болохоос манюд бол 2 дах сонголтын сэлгээний тоглогч шүү дээ. пак жи юны 1авто гоол, игуайны трибл, и чон ёны 1 гоол. 4..1 бол энэ 2 багын хувьд яг л бх ёстой харьцаа.

    GD Star Rating
    loading...
  12. F.Torres says:

    yun messi tsaana chini Higuan haga shaajishd. 4-1 r argentina yalalt baiguullaa. Higuan hattrick…

    GD Star Rating
    loading...
  13. teheng mini goaliin ehleliig ni hen tavisaniig sain haraarai. yu ch medehgui goal oruulbal mundag ain uuruur jaahan um harj bai. Messi tasarchihsan bnaaaaa

    GD Star Rating
    loading...
  14. F.Torres says:

    chi shaadaa minii huu….

    GD Star Rating
    loading...
  15. huurhii says:

    hezee mgl chuud korea gedeg bsiin tiga ch genuu chi yu bichij bgaagaa uruu medej bnuu muu tenel aalz min higguanii goal bol dandaa 100% goal shdee ter assistan hen ugch bna gedeg ta nart chuhal bish bgaa yum bna hen goal hiine ter lag ain.

    GD Star Rating
    loading...
  16. ganaa says:

    WWW,SOCCER,MN GEJ SHINE DAJGUI SITE BSHD HULBUMBUGIIN DELHIIN AVARGIIN MEDEELLUUD BUGDEEREE BNA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: