Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №17. Өмнөд Африк 0:3 Уругвай

GD Star Rating
loading...

Диего Форлан эзэн орны хөгжөөн дэмжигчдийн хоёронтаа чимээгүй болгож, Уругвайн шигшээ Өмнөд Африкийг 3:0-ээр хожсоноор хэсгээсээ гарах боломж өндөртэй боллоо. Хэсгийн 2-р тойргийн эхний тоглолтын дараа эзэн орны баг хүнд байдалд үлдэж байна. Тэд 2 тоглож, ганц оноотой байгаа. Сүүлийн тоглолтоо Францын эсрэг хийнэ. Хэрэв өнөөдөр Мексик Францыг хожоод, сүүлийн тойрогт Уругвайтай тэнцвэл Өмнөд Африкт ямар ч боломж байхгүй. Уг нь зохион байгуулагч орны баг өөрсдийн хүчээр болон өрөөлийн дэмжлэгээр ядаж 16-д шалгардагсан. Энэ уламжлалыг Өмнөд Африк эвдэж, ДАШТ-ын түүхэнд зохион байгуулагч орон анх удаа хэсгийн тоглолтыг давахгүй байх магадлал их болов.

Форлан 24 дэх минутанд холын цохилтоор эхний гоолыг хийсэн бол 80 дахь минутанд торгуулийн цохилтоор 2 дахь гоолоо хийсэн. Гэхдээ тэр тохиолдолд үнэхээр торгуулийн цохилт байсан уу? 11 метрийн цохилт, мөн Өмнөд Африкийн хаалгачид улаан хуудас шийдвэрүүдийг гаргасан шүүгч Массимо Бузаккаг буруу шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлэх хүн олон байна.

Тоглолтын эцсийн цэгийг шүүгчийн мэдлийн цагт А.Перейрра тавьснаар тоглолт 3:0-ээр өндөрлөсөн болно.

Форлан 2 гоол хийж тоглолтын шилдэг нь байсан, мөн түүнтэй урд эгнээнд хамтран тоглож байгаа Л. Саурез 1 оновчтой дамжуулалт өгч, 1 торгуулийн цохилт “олж ирж” багтаа тусалжээ.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Карлос Алберто Паррейра, Өмнөд Африкийн дасгалжуулагч
3:0 гэсэн үр дүн тоглолтын толь байж чадахгүй. Гэхдээ Уругвай сайн баг, Форлан зэрэг сайн тоглогчидтой. Тэдний туршлага хэрэгтэй үед гарсан. Бидний итгэл замхраагүй байна. Францыг хожих ёстой, гэхдээ бид илүү эрч хүчтэй, өлсгөлөн, дайчин байх ёстой. Бүгд л сэтгэл дундуур байгаа ч би тэдэнд бүх зүйл хараахан дуусаагүй байгааг хэлсэн. Сүүлийн тойргийн дараа л бүх зүйл тодорхой болно гэж би үргэлж хэлдэг. Дараагийн тойрогт бид бөмбөгний ард байж, өрсөлдөгчөө нэг алдаа гаргахыг хүлээж, алдаа гаргасан үед нь хурдан довтолгоо хийж тоглоно гэж бодохгүй байна. Харин илүү аз туршсан зүйл хийнэ гэж найдаж байгаа.

Оскар Табарез, Уругвайн дасгалжуулагч
Бид үргэлж сайн тоглож байсан. Эзэн орны багийг, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө буулгаж авна гэдэг амаргүй хэрэг. Үр дүн биднийг баярлуулж, сэтгэл хангалуун болгож байна. Хэсгийн тоглолтууд дуусаагүй ч бид чухал алхам хийлээ… Өмнөд Африк нэг ч гоолын боломж гаргаж чадаагүй нь манай хамгаалалтын систем сайн ажилласанаас болсон.

ӨАБНУ — Уругвай 0:3

Гоол: Форлан, 24, 80-пен; А.Перейра, 90+4

ӨАБНУ: Куне – 5,0, Гакса – 5,0, Мокуна – 4,5, Кумало – 5,0, Масилела – 5,5, Модисе – 5,5, Летшолоньяне – 5,5 (Морири, 57 – 5,0), Дикгасои – 5,0, Пинар – 4,5 (Джозефс, 78 – 5,0), Тшабалала – 5,5, Мфела – 5,0
Уругвай: Муслера – 6,0, М.Перейра – 5,5, Лугано – 6,5, Годин – 6,0, А.Перейра – 6,0, Аревало – 6,0, Перес – 5,5 (Гаргано, 90), Фусиле – 6,0 (А.Фернандес, 71 – 5,5), Форлан – 6,5, Суарес – 7,0, Кавани – 5,5 (С.Фернандес, 89)
Шар хуудас: Пинар, 5; Дикгасои, 42
Улаан хуудас: Куне, 76
Шүүгч: Бузакка (Швейцарь)
Претория. “Лофтус Версфельд”. 42 568
үзэгч

A” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 УРУГВАЙ 2 1 1 0 3-0 4
2 МЕКСИК 1 0 1 0 1-1 1
3 ФРАНЦ 1 0 1 0 0-0 1
4 ӨАБНУ 2 0 1 1 1-4 1

GD Star Rating
loading...
Тоглолт №17. Өмнөд Африк 0:3 Уругвай, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    france-g hojino gene u. arai amjihgui blgui de. france muu bga ch gesen hesgeesee garch l taaraa. mexico hojinoo. go rule france.

    GD Star Rating
    loading...
  2. Miki Roko says:

    Garaaraa gool xiideg garuud xojigdood nutag butsbaal taarna!

    GD Star Rating
    loading...
  3. Tlgaa says:

    France erh bish hojih blgude Henry n dahiad neg onovchtoi shidelt hiigeed ch ymu

    GD Star Rating
    loading...
  4. batulai says:

    tlgaa goy xelsen shuu, henry nba d ochson ni deer

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: