loading...
МЖБХ-ны урилгаар Японы Коданы институтын Коданы 7-р дантай Ишиминэ Асааки багш манай улсад хүрэлцэн ирж жүдогийн дасгалжуулагч нарт сургалт семинарыг зохион байгуулсан. Тус сургалт семинарыг өндөрлөсний дараа МЖБХ-ноос жүдо бөхийн 2010 оны “Шилдэг 8”-ын тэмцээнийг зохион байгуулж нэг жинд 16 бөх өрсөлдлөө.
Тэмцээн хоёр өдөр үргэлжлэн явагдаж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэй + – 100, 60, 66, эмэгтэй + – 78, 48, 52 кг-ийн жингийн барилдаанууд явагдсан бол өчигдөр эрэгтэй 90, 81, 73 кг, эмэгтэй 57, 63, 70 кг-ийн аваргууд тодорсон юм.
Тэмцээний эхний өдөр -100 кг-д МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Женко клубын тамирчин Б.Тэмүүлэнтэй аваргын төлөө барилдаж олимдийн аварга өрсөлдөгчдөө ялагдсан юм. Харин 66 кг-ийн жинд МУГТ, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаатай аваргын төлөө өрсөлдөн “Эрч” спорт хорооны тамирчин Цагаанбаатар өрсөлдөгчөө ялан тэмцээний турш ганц ч ялагдал хүлээлгүй энэ жинд аваргалсан юм.
МЖБХ-ноос анх удаагаа зохион байгуулсан “Шилдэг 8”-ын тэмцээнд 2010 оны УАШТ-ний эхний байруудад шалгарсан мөн өнгөрсөн жилийн Насанд хүрэгчид болон залуучуудын УАШТ-ий медальтнууд өрсөлдсөнөөрөө онцлогтой боллоо. Дашрамд дуулгахад ирэх 7-р сарын сүүлчээр манай улсад 2012 оны олимпийн оноо олгох Чингис хаан “дэлхийн цом”-ын тэмцээн болох бөгөөд МЖБХ-ныхон бэлтгэл ажлаа эрчимтэй базааж байна.
loading...




http://WWW.SOCCER.MN GEJ SHINE DAJGUI SITE BSHD HULBUMBUGIIN DELHIIN AVARGIIN MEDEELLUUD BUGDEEREE BNA
loading...
Busad jinguud ni yaasan be? Medeegee guitseegeechee…
loading...