loading...
Өрсөлдөөнтэй болсон НБА-ын финалын 7 дахь тоглолтонд талбайн эзэд ялалт байгууллаа. Лос Анжелес Лейкерс 2 жил дараалан, нийт 16 дахь удаагаа НБА-ын аварга болов. Фил Жексон дасгалжуулагчийн хувиар 11 дэх удаагаа, Коби Брайнт нийт 5 дахиа, Шакгүйгээр 2 дахиа аварга боллоо.
Өнөөдрийн тоглолтыг өрсөлдөөнтэй гэж хэлж болох ч сайхан гэмгүй. Аль аль багууд нь маш муу шидсэн, хамгаалалтандаа дэндүү анхаарсан тоглолт байсан. Лейкерс ердөө 32.5 хувьтай довтолсон ч хожсон. Энэ үзүүлэлтээрээ тэд финалд хамгийн бага хувьтай довтлоод хожсон багаар тодорсон байна.
| Он, баг | Хувь | Өрсөлдөгч |
| ’10 Lakers | 32.5 | Celtics |
| ’03 Nets | 35.9 | Spurs |
| ’81 Rockets | 35.9 | Celtics |
| ’98 Bulls | 37.0 | Jazz |
| ’90 Pistons | 37.4 | Blazers |
- 24 секундийн дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш
Селтикс энэ улирлын тоглолтонд 10-аас дээш онооны тэргүүллээ 14 удаа алдаж, хожигдож байж. Өнөөдөр тэд хамгийн ихдээ 13 оноогоор тэргүүлж байсан ч бариулж, хожигдлоо. Уг нь плей-оффт ийм зүйлтэй учраагүй байсан юм. Энэ улиралд 10+ онооны давамгайллаа алдаж, хожигдож байсан багуудыг доорх багууд тэргүүлсэн аж. Үүнд:
| Баг | Тоо |
| Мемфис | 17 |
| Бостон* | 15 |
| Спэрс | 15 |
| Наггетс | 14 |
| *плей-оффт 1 удаа | |
Коби мэдээж финалын MVP болсон. Тэрээр өнөөдөр маш муу буюу 24 довтолж, 6-г нь л оновчтой болгосон ч 23 оноо авч амжжээ. Лейкерс 2000-2002 оны хооронд 3 дараалж түрүүлснээс хойш НБА-д нэг ч баг дараалан аваргалаагүй байлаа.
Селтикс эхний үеийг 9, 2-р үеийг 6, 3-р үеийг 4 онооны илүү дуусгасан. Гэвч 4-р үед Лейкерс шал өөр, Бостон шал өөр тоглолт гаргалаа. Миний бодлоор Бостон 4-р үед ядарч, сууцгаах шиг. Кендрик Перкинс байхгүй тул Рашид гараанд гарсан. Энэ нь Селтиксийн өмнөх тоглолтуудад, энэ плей-оффт хийж байсан ротэйшноо хийх боломжгүй болгосон болов уу.
4-р үед Газоль 9 оноо авсан бол Коби 8 торгуулийн амжилттай шидэлт шидсэн байна. Мөн Артист, Фишер нар зарим нэг айхтар үнэ цэнтэй шидэлтүүдээ амжилттай болгосон. Эсрэгээрээ Рэй Аллен, Пол Пирс нар чухал үед сул шидэлтүүдээ алдаж байв.
4-р үе талдаа орж байхад Фишерийн 3 оноо тоог тэнцүүлсэн. Энэ бол Лейкерсийн сэргэлтийн эхлэл байлаа. Селтикс удаа дараа бүтэлгүйтэж, Лейкерс оноонууд авснаар хэсэг хугацааны дараа тоо 74:68 болсон. Пирс 2 торгуулиа амжилттай шидэж тоог 74:70. Дараагийн довтолгооныг Лейкерс хийж, Газоль 3 ч хамгаалагчийн дундаас, маш хэцүү байрлалаас оновчтой довтолсноор 76:70. Цаг дуусахад минут 30 секунд. Газолийн энэ оноо тун чухал байв.
Гэхдээ зөрүүлээд Рашид 3 оноо авчихлаа. 76:73. Цаг 1:23. Одоо Бостон ганц л хамгаалах хэрэгтэй. Гэвч чадсангүй.
Довтолгооны хугацаа дуусахад 4 секунд дутуу байхад аварга авах гэж л Лейкерст ирсэн галзуу Рон 3 онооны шидэлтээ оновчтой болгожээ. 79:73. Цаг дуусахад 1 минут 1 секунд.
Селтикс дахин боломж гаргахыг хичээж, Рондогийн дамжуулалтаар Рэй Аллен завжнаас 3 онооны шидэлтээ хийснээр тоо 79:76. Цаг дуусахад 51 секунд.
Одоо л Селтикс хамгаалах ёстой. Ямар ч байсан Кобиг 3 онооны шидэлтийг нь алдуулж чадлаа. Гэвч самбараас авч чадсангүй. Энэ дээр л самбараасаа авах ёстой байлаа, Селтикс. Газоль довтолгооны самбараас аваад Кобид дамжуулж, Кобиг оролт хийхэд Рашид алдаа гаргаснаар тоглолтыг чөлөөлсөн. Коби торгуулиа оновчтой болгож тоог 81:76. 25 секунд дутуу.
Селтикс довтолж, Аллен 3-аас шидээд дутаахад Рондо самбараас аваад 3 руу гарч шидсэн нь орлоо. Рондо тэр бүр 3-аас довтолдоггүй ч хэрэгтэй үед хийсэн нь тэр. Тоо 81:79. 16 секунд дутуу.
Одоо Селтикст Лейкерсийн тоглогчдоос торгуулиа л алдвал боломж гарна. Гэвч алдсангүй. Торгууль сайн шиднэ гэсэн итгэл хүлээлгэж Фил Жексон талбайд Сашаг гаргасан бөгөөд Саша 2 торгуулиа оновчтой болгосноор Селтиксийн найдвар тасарсан юм.
Ингээд тоглолт дуусч Лейкерс хожсон. Цувралд ялсан. Аварга болсон. Лейкерсийн 16 дахь түрүү гэж дурдсан. Селтикс харин 17 түрүүтэй. Лейкерсийн гол тоглогчид удаан хугацааны гэрээтэй байгаа. Ирэх жилүүдэд ч дахиад л финалд гараад ирэх биз. Сүүлийн 11 жилд 5 түрүүлж буй Лейкерс дараагийн 5 жилд хэд түрүүлэх бол? Гэхдээ тоглогчид нь гэрээтэй хэвээр ч Фил Жексон Лейкерст үлдэхгүй байж магадгүй. 64 настай тэрээр ирэх улиралд дасгалжуулагч хийх эсэхээ яг шийдээгүй байгаа. Хэрэв Фил багаа орхивол Лейкерсийн хүч сулрах байх. Өнөөдөр л гэхэд Филийн ямар сайн дасгалжуулагч гэдгийг дахиад л харлаа. Эхний хагаст Селтикс Коби дээр тун сайн хамгаалалт хийж, 2, 3-аараа очоод бараг тоглуулаагүй. Коби ч өмнөх тоглолтууд шигээ дандаа хүмүүсийн өөдөөс хүнд шидэлтүүдээ оновчтой болгоод байна гэж юу байхав, олон удаа алдсан. Харин 2-р хагаст байдал огт өөр болсон нь Лейкерс довтолгоондоо бүх тоглогчоо жигдхэн ашиглаж чадсанаар 4-р үеийн шийдвэрлэх хэсэгт илүү сэргэг, ядралтгүй орж чадсан.
Мөн По Газоль одоогоор НБА дэх хамгийн мундаг том тоглогчдын нэг гэдгээ дахин нотоллоо. 4-р үед тэр үнэхээр мундаг тоглосон. Агуу Гарнеттийн хамгаалалтын эсрэг шүү. Рон Артест ч гэсэн гавьяа байгууллаа. Ганц финалд ч биш, плей-оффийн турш л тэр хийх ёстойгоо хийж, багтаа том тусаа хүргэсэн. Фил Жексон өмнө нь Родманийг “засаж залруулж” аваад амжилтанд хүрч, хүргэж байсан бол энэ удаа Артестийг “зөв” тоглогч болголоо.
Харин Селтикст өнөөдөр Перкинс үнэхээр үгүйлэгдлээ. Түүний эзгүйд Лейкерс самбарт ноёлж байв. Довтолгооны самбараас Лейкерс 23 удаа авсан. Тэр чинээгээр Лейкерст оноо авах боломж дахин гарч байсан гэсэн үг.
“Лейкерст гавьяа шагнал өгөх хэрэгтэй. Тэд гайхамшигтай байлаа” хэмээн Док Риверс хэлсэн. Селтикс сүүлийн 2 тоглолтынхоо 1-д нь хожиход л болох байсан ч чадсангүй. Риверс өөрийн энэ багаа амьдралд нь учирсан хамгийн сэтгэл хөдлөл ихтэй, галзуу бүлэг байсан гэсэн. Мөн энэ жилийн Селтикс, ирэх жилийн Селтикс асар өөр багууд байхыг ч хэлж байлаа. Риверс ирэх улиралд Селтиксийг, ер нь ямар нэг багийг удирдахгүй байх. Тэр гэр бүлдээ цаг зав гаргана гэж хэлж байсан.
“Хувцас солих өрөөнд олон хүн уйлж байсан. Тэнд хуурай нүд байсан гэж бодохгүй байна. Олон хүн гунигтайгаар тэвэрч байсан” гэж Риверс мөн хэлж. Ирэх улиралд Селтикс дахин финалд гарна гэж бодохгүй л байна. Гарнетт, Пирс, Аллен гээд туршлагаараа л энэ жил финалд хүрлээ. Өөрсдөөс гарах бүхнээ л дайчилсан. Эдгээр тоглогчдыг харах бүр мэргэжлийн тамирчны, агуу тоглогчийн тэмцэх чадвар, ялалтын төлөөх сэтгэлийг харж болохоор байсан. Миний хувьд Бостон ялагдсанд харамсалтай л байна. Гэхдээ яахав, чадалтай нь, азтай одтой нь ялагч болдгоос хойш.
Тэгээд эцэст нь мэдээж Коби Брайантийн талаар дурдахаас өөр аргагүй. Өнөөдөр бол Коби тийм сайн тоглоогүй л дээ. Үнэхээр ядарснаа ч хэлж. Финалд 28.6 оноо дунджаар авч байснаараа 2 дахь жилдээ дараалан шигшээ тоглолтын MVP болж байна.
Түүнд олон дэмжигчид байгаа.Тэр дэмжигчдээс нь дутахааргүй олон үзэн ядагчид байгаа. Одоо Кобиг агуу тоглогч биш гэвэл тэнэг хэрэг. Аваргын төлөө Бостоныг хожиж чадсан учраас Лейкерсийн бүх үеийн шилдэг тоглогч боллоо гээд хэлэхэд буруудахгүй. Коби Бостоныг финалд хожиж чадаагүй учраас Лейкерсийн бүх үеийн хамгийн агуу тоглогч байх эрхгүй гэсэн яриа сонсогддог байсан. Одоо бол ийм зүйл яриад хэрэггүй.
Коби 5 аваргын бөгжтэй болсон. Жордан 6 бөгжтэй. Ойрын зорилго нь аварга авсан тоогоор Жордантай зэрэгцэх биз. Коби одоо 32 настай. Жордан 33 настайдаа буюу 1996 онд 4 дэх удаагаа аваргалж байлаа. Тэгэхээр Кобид боломж байгаа биз.
Лейкерс орон нутгийн цагаар ирэх даваа гаригт ялалтын парадаа хийх гэнэ.
Лейкерс – Бостон – 83:79 (14;23, 20:17, 19:17, 30:22)
Л: Брайант (23+15 самбар), Артест (20), Газоль (19+18 самбар), Фишер (10), Одом (7), Байнум (2), Вуячич (2)
Б: Пирс (18), Гарнетт (17), Рондо (14+10 дамжуулалт+8 самбар), Аллен (13), Уоллес (11), Дэвис (6)
loading...







ugui ee eastaas cleveland, orlando hoyoriig bostongoos iluu ondor tuvshind yarij bsa. za harin uzegchdiin huvid bostong barag yariaguishuudee. deerh hoyoriig l taamaglaad bsan. 2009-2010 nba prediction gej bi mon ch olon saitaar orj harsandaa. tiim l bsan
loading...
jordan bol ooriin tsag vydee vneheer shildeg tamirchin bsan harin odo bol kobe giin ve hvn bolgon l oor ooriin bodloor ali 1 ni ilvv l gej boddog bh neg yum helehed ene 2 toglogchiin togloj bsan veiig ni soliod vzdee kobe g jordanii ved jordang kobe gin ved avchraad vzdee kobe 81 onoo avaad 4 toglolt daralan 50 aas deesh onoo avtsan bhad hvmvvs kobe g ilvv gel yrij bn shvde tedehed ene tsag ved jordanii high score 69 onoogoo avtsan bhad tegeel kobe g ilvv gel yrina jordan arai anhdagch ni bolhoor jordang l diilenh ni anhdagch geh bh uul ni ene 2 aguu hvn neg veiin neg onii draft bsan bol ch bas l sonin shvv bi zvgeer ooriin bodlool bichleeshv hervvl ntr hiihgeegvishv!!!
loading...
Зүгээр л агуу тоглогчид гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд л болоо шүү дээ. Манайхан заавал дээр, доор нь оруулах гээд байх юм. Ингэж харьцуулж байгааг нь энэ хоёр маань мэдэхгүй нь сайхан юм даа. Тэр яах вэ хүмүүс ээ, өнөө шөнө Бразил Зааны Ясан Эрэг хоёр тоглоно. Гал гарсан сайхан тоглолт болох байх. Бразилийн үнэнч фанатууд байвал багаа сайхан, соёлтой дэмжицгээнэ шүү! Урагшаа
loading...
kobi dahin awarga bolloo odoo ene jiliin sagsan bumbugiin delhiin awargad wade lebronii hamtaar turuuleh yostoi
loading...
Залуус аа, үүнийг үзээрэй. Гоё бичлэг байна. http://www.nba.com/lakers/0910championssplash.html
loading...
ugaasaa brazil zaanii ysan ereg 2 alaan bolnoo vznee ho hooe mgl d helehed ene jil delhiin avargad kobe lebron wade 3 orohgvi gedgee medegdsenshvdee ho odo howard bas oroh vgvi ni medegdehgvi bga yamr ch bsan ene 3 orohgvi getsen blee
loading...
Michael Jordan vs 90′s defenses, the breakdown Vol 1 Part 1
http://www.youtube.com/watch?v=8d8Ll9xgQ3U
90′s were a WEAK Era? Part 1
http://www.youtube.com/watch?v=R2JG1AFFTnk
Minii heleh geed baigaa zuiliig delgerengui tailbarlasan bichleguud bgaa. Olon tsuvral bichleguudiin zovhon ehnii linkuudiig oruullaa. Urgeljleluudiig n oorsdoo olood uzne gej naidii.
Jordan vs Kobe-g zovhon bid haritsuuldag yum bish, delhii dayaraa discusion ornuulj bgaa. Sonirhogchdiin hiisen barimtat kino, Hoopedia, Wikipedia zereg internet nevterhii toli-uud, FIBA.com, NBA.com, NCAA.com geed bugd l analyz hiideg yum.
loading...
Huue ochigdor oroi bichsen setgegdel odoo boltol oroogui bdag. Hun amitan haraaj zanaagui zugeer l medeelliin chanartai bichleg baisan yum san. Yaj bgaa yum bol, admin guai.
(Tanii setgegdel hyanagdaj bna. Huleene uu geed bichig garaad tag bolson)
loading...
Odoo bolohoor orson baih shig kkk, yu l bolood bn daa.
loading...
NUGUU TOM TOM BAAGAAD BSAN ANTI KOBE LEBRONii HAMAATAN, BOSTONII HUVITSAA EZEMSHIGCHID WHERE ARE YOU. ZA ZA minii muu sain ANTI KOBE-nuudaa 10 sar hurtel bye. KOBE AGUU HUN GEDGEE TA MUU SAINUUDAD BAINGA L HARUULAH YUMDAA. SHAQ-g id bhad bas baahan ANTI SHAQ-uud BDAG L blaa. HESEG HUGATSAANII DARAA KOBE BHGUI BOLNO. LEBRON DIILDEHEE BOLINO TEGEED BAS L BAAHAN ANTI-LEB KING GARCH IRNE. ODOO INGEED
loading...
Lakersiinhandaa bayar hurgie.Finaliin 7 doh toglolt uneheer goy toglolt bolson shu.
loading...
bostong uneheer hundelj bna sain bag , ih gurval daraa jil gehed tag boloh ch taltai shuu , bostong demjdeggui ch gsn hundelj bna , sain bag baij chadsan , allen pierce 2 ene jil geree n duusch bga , uur gazar ochij dahij neg bagt baga tsalingaar avarga avahad n turshlagaaraa tuslaasai gej bodoj bna boston sain bag bsan shuu , 3-n jiliin tursh . odoo ingeed barag duusch bna , tarj bna , bostong hundeltsgeeyeee???
loading...