Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Ярилцлага » Озил : Германыг сонгохдоо ямар ч эргэлзээ байгаагүй

GD Star Rating
loading...

Германы шигшээ багийн гол найдваруудын нэг Месут Озилийн ДАШТ-ий өмнө өгсөн  нэгэн ярилцлагыг сонирхуулья.  Озил 2008 оноос Вердерийн төлөө зүтгэж байгаа бөгөөд өмнө нь Шальке багт тоглодог байлаа. Месут 2009 оны 2 сард Германы багийн дуудлагыг хүлээж авсан бөгөөд тэр зунаа  21 хүртлэх насны Европын аваргад түрүүлж байсан юм.

ДАШТ эхлэх гэж байгаа энэ мөчид таны сэтгэл хэр догдолж байна ? (ярилцлагыг ДАШТ-ий өмнө авсан )

Дэлхийн аваргын тухай ярихад л сэтгэлд догдлоод байна. Хөлбөмөгч бүрийн мөрөөдөл бол Дэлхийн аварга. Фенүүдийн хувьд ч мөн ялгаагүй.

Энэ тэмцээнээс та юуг хамгийн их хүсэн хүлээж байна вэ ?

Хөлбөмбөгч болгонд дэлхийн аваргад оролцох боломж олдодгүй. Энэ тэмцээнд оролцох нь нэр төрийн хэрэг. Би Өмнөд Африкийн тухай илүү ихийг мэдэж, бас дэлхийн шилдэг багийн шилдэг тоглогчидтой нүүр тулахыг хүсэж байна.

Герман бол энэ тэмцээний гол фаворитуудын нэг…

Би үүнийгээ батлахыг хүсэж байна. Нэг хэсэгт багтсан багуудаа бид дутуу үнэлэхгүй байгаа, гэхдээ манай гол зорилго бол хэсгээсээ нэгээр шалгарах. Харин тэр шатнаас хойш бид зөвхөн түрүүлэх л зорилгыг өмнөө тавина.

Тэгвэл энэ жилийн тэмцээний фаворит аль баг вэ ?

Мэдээж Испани. Тэгээд Бразил, Аргентин, Герман. Гэхдээ мэдээж өөр маш олон хүчтэй багууд байгаа.

Та 21 хүртэлх насны Европын аваргад Германы төлөө тоглож түрүүлсэн. Тэр тэмцээний туршлага одоо хэрэг болж байгаа биз.

21 хүртэлх насны Европын аваргад бид Премьер лиг, Испаний лигт тоглодог маш олон тоглогчидтой тулсан. Тэр үед Испанид тоглож байсан залуусаас 2008 оны Европын аваргад түрүүлсэн тоглогчид ч цөөнгүй байсан. Одоо харин дэлхийн аваргад тэнд тоглож байсан залуусыг дахин харахад сайхан байна. Хэдийгээр Дэлхийн аваргыг залуучуудын Европын аваргатай харьцуулах аргагүй ч хуримтлуулсан туршлага маань надад тус болж л байна.

Германы шигшээ багт цөөнгүй залуу тоглогчид байна. Хамтдаа ийм урт хугацааг өнгөрүүлэх хэр санагдаж байна даа ?

Хамгийн анхны том тэмцээнээ хөлбөмбөгч болгон амьдралынхаа туршид дурсдаг. Энэ бол мөрөөдөлдөө хүрч байгаа шинэ эхлэл,  гэхдээ баталгаатай биш. Хүн болгонд л сайхан санагдаж байгаа байх. Миний хувьд Германы багт хийсэн анхны тоглолтоо хэзээ ч мартахгүй. Ер нь бид нар их азтай юм шиг байгаа юм. 10 жилийн өмнө л гэхэд залуу тоглогчдод өнөөдрийнх шиг ийм олон боломж байгаагүй. Орчин үед залууст хандах хандлага өмнөхөөс өөр болсон учраас залуус илүү их үүрэг хариуцлага үүрэх болсон.

Тэр нь яг юу гэж та бодож байна ?

Залуучууд дарамт шахалтыг тэсч тоглох хангалттай боловсорсон гэдгээ нотолж байна. Зарим клубууд санхүүгийн асуудлаас болж академийн тоглогчдодоо илүү их итгэл хүлээлгэх болсон. Жером Боатенг, Марко Марин, Тони Кроос, Томаш Мюллер, Сами Хэдира зэрэг авьяаслаг залуус манайд байгаа нь үнэхээр гайхалтай.

Та Германд төрсөн ч гэсэн Турк гаралтай. Туркийн төлөө тоглоё гэж бодож байв уу ?

Миний аав ч гэсэн энд өссөн. Турк миний хувьд үргэлж сэтгэлд дотно байх боловч Германы төлөө тоглох шийдвэр гаргахдаа би огтхон ч эргэлзээгүй шүү. Бүр багаасаа л би Германы залуучуудын багт тоглож эхэлсэн.

Та Шалькед  бүр бага байхдаа ирсэн. Энэ нь хурдан өсөн дэвжихэд чинь  тус болсон болов уу ?

Үнэндээ төрж өссөн Гельзенкирхен хотоо орхиход хэцүү л байсан. Эцэг эх гэр бүлээсээ олон мянган милийн зайтай амьдрах мэдээж амар байгаагүй. Харин одоо би үүнийг хийж  чадсанаараа бахархдаг. Шийдвэр гаргаж сурахын тулд зарим зүйлсийг өөрийнхөө хүслээр хийдэг байх ёстой. Миний бодлоор энэ шилжилт надад тус болсон шүү.

Одоо таныг хүмүүс Ювентусын Диего эсвэл Аргентиний Марадонатай харьцуулах болж. Бүх зүйл ийм хурдан өрнөнө гэж бодож байв уу ?

Би өсвөрийн багт байхаасаа л өөрийнхөө юу хийж чадахыг мэддэг байсан. Тэр үед надад гоол оруулах асуудалтай байдаг байсан ч одоо бол үгүй. Намайг агуу тоглогчидтой харьцуулж байгаа нь нэр төрийн хэрэг. Гэхдээ надад үүнийг батлахад цаг хугацаа хэрэгтэй. Би одоо дөнгөж 21-тэй шүү дээ.

Хүүхэд насны чинь шүтээн хэн байв ?

Миний шитээн бол Зидан. Тэр бол яах аргагүй төгс тоглогч. Техник, бөмбөг эзэмшилт, тоглолтыг унших чадвар гээд бүх зүйлс нь гайхалтай.

GD Star Rating
loading...
Озил : Германыг сонгохдоо ямар ч эргэлзээ байгаагүй , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Alia says:

    1st. yostoi tanihgui toglogch bna hehe heziidee bas Mara Diego ed nartai zuirlchihvee

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Bundesliga uzdeggui bolhoor sain medehgui l yum udahgui olni tanil boloh blgui de uneheer sain l yum bol

    GD Star Rating
    loading...
  3. zet says:

    hooe Alia teneg mal be chi ene -g meddegvi ym uu? uher chine

    GD Star Rating
    loading...
  4. Djorj. says:

    ozil-g medehgui gewel chi her medlegteigee bichihshig bolloo , mashinuud ene jil balalj tawij medeh ynztai haragdsan oroi l sain uzne dee Khedira bas goe toglogch ym bgaamshd za Holland Germany ywaad bjdee

    GD Star Rating
    loading...
  5. Dashka says:

    Ozil ch manai germany-n ireedui l de olon jil harj bayrlah bhda. Manai Ballack-n oriig zalgaj garch irj bga zaluu gej bi boddog sanal niilehgui hun bj magadgui l dee. 2002, 2006 oni delhiin tsomd Ballack l shigshee bagaa chirseer FINAL, SEMI FINAL d avchirj bsan shu. Harin odoo Ozil, Khedira, Marin, Muller, Kroos, Nuer nar deer nemeed Podolski Shvansteiger nariin eelj. Ted zaluu erch huchtei bas ted bol Yldag GERMANY-n zaluus

    GD Star Rating
    loading...
  6. ББ says:

    Alia ntr bol hulbumbug uzdeggui yum bishuu, iimerhuu engiin toglochiig medehgui alia naaasan

    GD Star Rating
    loading...
  7. ddd says:

    ene tend bult bult usersen ym ywaad bsan hooson tolgoitoim shiwdee , nusaa goojuulmar

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea says:

    Сайн найруулагч байна билээ. Эхлээд Япон гаралтай юм бол уу гэж боддог байсан юм. Тэгсэн харин Турк юм байна билээ шүү дээ! Баллак гэмтэд Герман яана даа л гэж бодогдсон. Ийм сайн тоглогчтой байхад Баллак ч гэсэн санаа амар байгаа биз ээ хэхэ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: