loading...
Гонзало Игуайн энэ ДАШТ-ын анхны хет-трикийг хийж, Аргентиний баг БНСУ-ын багийг 4:1-ээр хожиж, дараагийн шатанд гарах эрхээ бараг л авлаа. Аргентин одоогоор ДАШТ-д 6 оноо авсан анхны баг болсны дээр Игуайн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлж байна.
Игуайн ДАШТ-д хет-трик хийсэн Аргентиний 3 дахь тоглогч болсон гэнэ. Өмнө нь Гиллермо Стабил болон Габриель Батистута нар ДАШТ-д хет-трик хийж байж.
Аргентиний тоглолтын стил нь богино зайд маш хурдан бөмбөгөө дамжуулж, довтолгооны сайн моментууд үүсгэж байсан бөгөөд энэ хэв маягт тохирсон өндөр ур чадвартай тамирчидтай тул амархан гоол хийж байлаа.
Лео Месси гоол хийж чадаагүй ч багийнхаа бүх 4 гоолд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Верон тоглоогүй учраас Месси арай хойшилж, тоглолтонд ерөнхийдөө довтолгоо эхлүүлэх, багийнхандаа боломж гаргах үүргээр тоглож байсан, түүнийгээ ч сайн гүйцэтгэсэн. Анхель Де Мариа зүүн жигүүртээ идэвхтэй байж, Ча Ду-Ригийн оронд гараанд гарсан Солонгосын баруун хамгаалагч О Бом-Сокийг тоглолтын турш зовоосон юм. Ер нь Аргентиний довтолгооныхон бүгдээрээ сайн тоглосон гэхэд болно.
Харин алдсан гоолын тухайд Мартин Демичелис тун бүдүүлэг алдаа гаргасан. Хэсгийн тоглолт, тэгээд чансаа доогуур багийн эсрэг, тэгээд хожсон болохоор Демичелисийн алдаа газар авахгүй тэгсгээд өнгөрөх биз.
Ер нь 2-р тойргоос эхлээд багууд орчиндоо дасч, тавирч эхэлж байх шиг. Түүнээс биш эхний тойрог тун сонирхолгүй, уйтгартай тоглолтуудаар дүүрэн байсан билээ.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Диего Марадоно, Аргентиний дасгалжуулагч
Тоглолтын төлөвлөгөөгөө төгс хэрэгжүүлсэн тоглогч нартаа баяр хүргэхийг хүсэж байна. Бид иймэрхүү хожил авах эрхтэй байсан, Нигерийн эсрэг тоглосон тоглолт ч ийм үр дүнтэй байж болох байлаа. Демичелисийн алдаанаас бусдаар бол хүссэнээрээ л тоглож чадсан… Аргентин бол өршөөлгүй
Х.Жун Мо, БНСУ-ын дасгалжуулагч
Би ийм олон гоолоор хожигдоно гэж таамагласангүй. Гэхдээ хэсгийн сүүлийн тоглолтын дараа л унах эсэх нь шийдэгдэнэ. Бид сайн тоглож чадаагүй бол Аргентин сайн тоглосон. Эхний гоол дээрээ тэд тун азтай байлаа. Энэ хожигдол бидэнд том хичээл болсон, үүнээсээ суралцаж Нигерийн эсрэг тоглохдоо анхаарна.
Гонзало Игуайн, Аргентиний довтлогч
Анхны Дэлхийн аваргадаа оролцоод хет-трик хийхээс илүү зүйл гэж нэгээхэн ч үгүй. Бид тоглолтын бүх л хэсэгт сайн тоглосон учраас сэтгэл хангалуун байгаа. Бид хожил авахаар тоглосон, энэ хожлоо үргэлжлүүлэх хэрэгтэй.
О Бом Сок, БНСУ хамгаалагч
Шилдэг багуудын нэгний эсрэг тоглохоо бид мэдэж байсан. Хамгаалалтандаа нягт байж, боломж гарвал хурдан довтолгоо хийх төлөвлөгөөтэй байсан ч эхний гоолыг эрт алдсанаас манай тактик бүтэлгүй болсон. Хамгаалалтандаа зарим том алдаа гаргаснаас болж хожигдлоо.
Аргентин — БНСУ 4:1
Гоол: Пак Чу Юн, 17-авто; Игуаин, 33, 77, 80 – Ли Чун Ён, 45
Аргентин: Ромеро – Гутьеррес, Демикелис, Самуэль (Бурдиссо, 23), Хайнце, М.Родригес, Маскерано, Ди Мария , Месси, Тевес (Агуэро), Игуаин (Болатти, 82)
БНСУ: Чун Сун Рён , О Бом Сок, Чхо Ён Хюн, Ли Чун Су, Ли Юн Пё, Ли Чун Ён, Ким Чун Ву, Кхи Сун Ён (Ким Нам Иль, 46), Пак Чжи Сун, Ём Ки Хун, Пак Чу Юн (Ли Дон Кук, 81)
Шар хуудас: Гутьеррес, 54; Маскерано, 55; Хайнце, 74 – Ём Ки Хун, 10; Ли Чун Ён, 34
Шүүгч: де Блекере (Бельгия)
Йоханнесбург. “Соккер Сити”. 82 174
“В” хэсэг.
| N | Баг | тт | хо | тн | хд | б-х | Оноо |
| 1 | Аргентин | 2 | 2 | 0 | 0 | 5-1 | 6 |
| 2 | БНСУ |
2 | 1 | 0 | 1 | 3-4 | 3 |
| 3 | Грек | 2 | 1 | 0 | 1 | 2-3 | 3 |
| 4 | Нигери | 2 | 0 | 0 | 2 | 1-3 | 0 |
loading...






bi helsen shuu dee higuain dashtiin mergen buuch bolno gej tereer daraa daraagiin togololtod ulam itevhtei togololt uzuulj gooldoh bolno heregtei ued zuv bairlal deeree bna gedeg dovtlogch hunii gol chanar ter bol avyaslag medremjtei usuj yavaa gaihaltai zaluu tovtolgoonii tugsguliig gaihaltai hiideg tiimdee ch real madrid dashtiin umnu tuunii gereeg sungaj 2016 on hurtel madridad uldheer bolson amjilt husen el pipa…
loading...
bi ch helsen argintina 3-1 hojino gej setgegdel bichsen bga. bas france hojigdon gej helsen bga.zon ch bishel de?gexdee l medeed medreed bga yum.ymarch baisan ene delhiin avaragad argintina shigshee togloltond uldex ni todorhoi baina.xarin hentei togloh ve gedeg ni medexgui bna.bodbol brazil baih gej bodo bn
loading...
ñàãñíû ìýäýý ÿàñàí âý
ÍÁÀ koby ò¿ð¿¿ëñýí
loading...
erka yu be daldig hardag dalai lam u kkk shigshee togloltond brazil bish angil ig harmaar bna goy yum bolno do
loading...
Баахан л үздэг хардаг гарууд болчиж
loading...
шаампаргарууд залжөгч байна доо. тэгвэл Хөлбөмбөгийн бурхан тэнгэр голландыг шөвгийн4-т заавал оруулна гэж амласан юм чинь.
loading...
messi sain bla higuain bvx bolomjoo ashiglasan bol bvr ch olon gool orox bsan da misse bvx gooliig beldsen ged xelchvvl neg ix xudlaa boloxgvi bxda
loading...
Real Madrid 4 : MANU 1 geh shig l bolloo
loading...
WWW,SOCCER,MN GEJ SHINE DAJGUI SITE BSHD HULBUMBUGIIN DELHIIN AVARGIIN MEDEELLUUD BUGDEEREE BNA
loading...
Setgel saihan bn duu
loading...