Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №19. Грекийн ДАШТ дахь анхны ялалт (Нигери 1:2 Грек)

GD Star Rating
loading...

Грекийн шигшээ хэсгийн 2 дахь тоглолтондоо Нигерийн багтай тоглож, 2:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарах магадлалыг бий болгов.

Тоглолтыг Нигери давамгай эхлүүлж, ердөө 16 дахь минутанд л Супер Бүргэдүүд гоол хийн тоглолтыг тэргүүлэх болсон. Гоол хийгээд тайвширсангүй, тэд Грекийн багаас илүү тоглож байлаа. Гэвч 33 дахь минутанд Сани Кайта гэх тоглогчийн тэнэглэл багаа хүнд байдалд оруулсан юм. Тэр ямар ч шаардлагагүй үед буруу үйлдэл хийж, улмаар шүүгчээс улаан хуудас авснаар талбайг чөлөөлж, баг нь 10-уулаа үлдсэн байна. Үүний дараа Грекийн дасгалжуулагч Отто Рехагель шууд сэлгээ хийж, довтлогч Самарасийг оруулсан. Нэгэнт хүний илүү болсон Грекүүд үүнээс хойш байнга довтолж, 1-р үе дуусахаас өмнөхөн тэнцээний, 71 дэх минутанд хожлын гоолоо хийжээ. Ингэснээр Грекийн баг түүхэндээ ДАШТ-ын анхны хожлоо авч байгаа нь энэ. Харин Нигерийн баг ДАШТ-ийн 7 тоглолт дараалан хожил авсангүй.

Хожлын дараа Грек хэсэгтээ 3-р байранд бичигдэж байна. Тэд БНСУ-тай адилхан 3 оноотой ч хоорондын тоглолтонд БНСУ хожсон. Харин Нигери 2 тоглолтын дараа оноо авсангүй. Сүүлийн тойрогт тэд БНСУ-г хожиж, Грек Аргентинд хожигдвол бөмбөгний харьцаа зэргийг харгалзаж байж хэсгээсээ гарах багахан боломж бий.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Отто Рехагель, Грекийн дасгалжуулагч
Харамсалтай нь энэ тоглолт өнгөрсөн тоглолтын адилаар манай баг гоол алдаж эхэлсэн. Бид улаан хуудасны дараа илт давамгай болсон ч гэсэн хүний давуу баг хожигдсон жишээнүүд маш олон байдгийг санаж байлаа…

Дараагийн тойрогт тоглох Аргентин бол дэлхийн хэмжээний баг, биднээс эргэлзээгүй илүү. Бидэнд боломж байсаар байгаа ч энэ нь их л хэцүү байх болно. Аргентиний эсрэг бүх хүчээ дайчлан тоглоцгооно. Гэхдээ яг одоо бол бид Нигерийг хожсондоо баяртай байна.

Ларс Лагербак, Нигерийн дасгалжуулагч
Эерэг зүйл гэвэл бидэнд дараагийн шатанд шалгарах боломж байсаар л байна. Үүний тулд бидэнд Аргентин туслах ёстой буюу Грекийг хожих ёстой…

Бид тоглолтыг хянаж, сайн байсан ч улаан хуудасны дараа асуудлууд үүссэн. Гэсэн ч тийм нөхцөл байдалд манай тоглогчид хэрхэн тоглосонд нь би тэдэнд талархаж байгаа. 2-р хагаст гоол оруулах 2 ч том боломж гаргасан.

Грек — Нигери 2:1

Гоол: Салпингидис, 44; Торосидис, 71 – Уче, 16

Грек: Тзорвас – 5,0, Винтра – 5,5, Папастатопулос – 5,0 (Самарас, 37 – 6,0), Пападопулос – 5,5, Кирьякос – 6,0, Торосидис – 6,5, Тзиолис – 6,0, Кацуранис – 6,0, Карагунис – 5,5, Салпингидис – 6,5, Гекас – 5,0 (Нинис, 79 – 5,5)
Нигери: Эньеама – 5,5, Одиа – 5,5, Йобо – 5,0, Шитту – 5,5, Тайво – 5,0 (Эчиеджиле, 55 – 5,0; Афолаби, 77 – 5,5), Кайта – 4,5, Этуху – 5,5, Харуна – 6,0, Уче – 6,0, Одемвинги – 5,0 (Обаси, 46 – 5,0), Айегбени – 5,0

Шар хуудас: Папастатопулос, 15; Тзиолис, 59; Самарас, 88 – Обаси, 89
Улаан хуудас: Кайта, 33
Шүүгч: Руис (Колумбия)
Блумфонтейн. “Фри Стэйт”. 31 593

В” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 АРГЕНТИН 2 2 0 0 5-1 6
2 БНСУ 2 1 0 1 3-4 3
3 ГРЕК 2 1 0 1 2-3 3
4 НИГЕРИ 2 0 0 2 1-3 0
GD Star Rating
loading...
Тоглолт №19. Грекийн ДАШТ дахь анхны ялалт (Нигери 1:2 Грек), 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. b says:

    Bombognii haritsaa harsan chin Nigeria Koreag 1:0-oor hojhod 2-oor garah ym bna shde Greece ugaasa Argentinad hojigdono oilgomjtoi.

    GD Star Rating
    loading...
  2. ddd says:

    muu erguu yuch boloogui bhad t1deg suga blaash , naad ah n shigshee n ban tsaad zah n uls n bn iim gachin duvchgunsun aashtai bol ywahguue , muu mal ugaasaa garahgui herew korea-g nuhaad tsaash ywah bol muu bandiig bitii gargaasai

    GD Star Rating
    loading...
  3. vgu says:

    Ñàãñíû ìýäýý ÿàñàí âý òàíàé ìýäýýã ¿çýõýýð ãî¸ áàéäàã þì àà

    GD Star Rating
    loading...
  4. ganaa says:

    WWW,SOCCER,MN GEJ SHINE DAJGUI SITE BSHD HULBUMBUGIIN DELHIIN AVARGIIN MEDEELLUUD BUGDEEREE BNA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: