Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Ярилцлага » Соломон Калу : Бид түрүүлнэ !

GD Star Rating
loading...

Зааны ясан эргийн шигшээ багийн довтлогч Соломон Калугийн ярилцлагыг сонирхуулья. Калу 2007 онд анх шигшээ багийн дуудлагаа хүлээн авч эх орноо төлөөлөх болсон. Үүнээс өмнө Голландын иргэншилтэй болох дөхсөн ч авч чадаагүй учраас Кот’д Ивуарын төлөө зүтгэх болжээ. Одоогоор шигшээ багтаа 8 гоол оруулад байна.

Дэлхийн аварга Өмнөд Африкт зохион байгуулагдаж байгаа нь таны хувьд ямар ач холбогдолтой вэ ?

Энэ бол маш чухал. Яагаад гэвэл дэлхийн бүх улс Африкийн багуудыг хөгжөөн дэмжиж байгаа. Ийм давуу байдалтай байхад эцсийн мөч хүртлээ тэмцэхээс аргагүй.

Энэ тэмцээн Африкийн хөлбөмбөгт ямар эерэг нөлөө авчрах бол ?

Магадгүй Африкийн хөлбөмбөгийг энэ ДАШТ сайн талаас нь харуулах байх. Африкт олон шилдэг тоглогчид байдаг ч гэсэн багийн тоглолтоороо Европ, Өмнөд Америкийн багуудын зэрэг хүрч байгаагүй. Тийм болохоор Африкт хөлбөмбөг хөгжиж байна гэдгийг харуулах боломж бидэнд гарч ирээд байна. Хэрвээ бид одоо Аргентин, Бразилийн аль нэгэнтэй таарвал бараг ялах байх шүү.

Зааны ясан эрэгт Дрогба, Эбүэ гээд олон авьяаслаг тоглогчид байгаа. Багийнхаа хүчийг хэр өндөр үнэлж байна ?

2006 оноос хойш бид маш их туршлага хуримтлуулсан. Дэлхийн шилдэг багуудад тоглож байгаа манай тоглогчид тэднээ маш их туршлага олж байгаа. Африкчууд хувийн ур чадвараараа сайн ч гэсэн тактикийн тал дээр хэзээ ч сайн байгаагүй. Тийм болохоор бид энэ тал дээрээ илүү анхаарч байгаа. Өмнөх ДАШТ-аас хойш юу сурч мэдсэнээ бид харуулахыг хүсэж байна.

Африкийн цом танайхан яагаад ялагдчихваа. (ЗЯЭ шөвгийн наймд Алжирт дийлдсэн). Олон хүн та нарыг ялна гэж бодож байсан байх ?

Чамайг олон хүн ялна, дийлнэ гэж магтах үед заримдаа бүх зүйл буруугаар эргэдэг. Бидэнд яг л тийм зүйл тохиолдсон. Хүмүүс биднийг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч бусад багууд ЗЯЭ-ийн замыг хаах гэж бүх чадлаараа тэмцэж байсан.

Тогогийн шигшээ багийг халдлагад өртсөний дараа ямар байсан бэ ?

Бид бүгдээрээ маш их харамссан.  Яг л бид нарт тийм зүйл тохиолдсон юм шиг санагдаж байлаа.  Яагаад гэвэлбид  тэднийг бүгдийг нь танина, бас заримтай нь хамт тоглож ч байсан. Хөлбөмбөгийг ингэж улстөртэй хольж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ спорт улстөртэй холилдоод эхэлвэл бидний дурладаг тэр сайхан спорт биш болно. Хөлбөмбөгч хүний хувьд би тэгж боддог.

ЗЯЭ-т саяхан иргэний дайн явагдсан. Гэхдээ хөлбөмбөг улс орны эв нэгдлийн бэлгэдэл олж байх шиг байна. Үндэсний шигшээ баг улс орны нэгдмэл байдалд хэр нөлөөтэй вэ ?

Маш их нөлөөтэй. Хэрвээ бид ялах юм бол бүх үл ойлголцол дуусаж, харин ялагдах юм бол хүмүүс уурлаж хилэгнэж эхэлнэ. Яагаад гэвэл бид улс эх орныхоо нэрийн өмнөөс тоглож байгаа болохоор ингэх нь ч аргагүй л дээ. Манай ард түмэн хөлбөмбөгт хайртай учраас бидэнд ч хайртай. Тийм л учраас тэд биднээс амжилт ялалтыг хүсэж хүлээж байгаа.

Өмнөх тэмцээнд танайх хэцүү хэсэгт орж байсан. Гэтэл энэ удаа дахиад л Үхлийн хэсэгт багтчихлаа. (Бразил, Португал, Х.Солонгос). Та ”Болилдоо дахиад л уу” гэж бодож байна уу эсвэл ”Бразил аа, алив хүрээд ир” гэж бодож байна уу ?

Өмнө нь бид Аргентинтэй таарсан бол одоо Бразилтай таарчихлаа. Бас Голландтай таарч байсан бол одоо Португал. Ерөнхийдөө төстэй байгаа биздээ. Их сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд болно байх. Энэ чинь ДАШТ шүү дээ. Том багуудтай тоглох үргэлж сайхан байдаг.

Тэгвэл хэний ч мэдэхгүй Хойд Солонгосын эсрэг яаж тоглох гэж байна.

Юу ч гэсэн хэсгийн сүүлийн тоглолтонд тэдэнтэй тулах нь азтай хэрэг. Яагаад гэвэл өмнөх 2 тоглолтод бид илүү тайван байх болно. Яагаад гэвэл Бразил, Португалыг сайн мэднэ, бас ялахыг хүсэж байна. Харин Хойд Солонгос бол өөр. Тэдний тоглогчдыг хэн ч мэдэхгүй. Тийм л учраас энэ тоглолт хамгийн хүнд болох болно.

ДАШТ-д ямар баг түрүүлэх вэ. Африкийн багууд энэ тэмцээнд амжилт гаргах нь ямар холбогдолтой гэж бодож байна ?

Бид нар түрүүлж чадна байхаа. Сурах мэдэх зүйл их байгаа ч бид чадна. Энэ нь манай тивд ч хэрэгтэй. Яагаад гэвэл бид Африкийн зөвхөн дайн байлдаанаар төсөөлдөг тэр төсөөллийг өөрчлөхийг хүсэж байна. Манай тивийн талаар таагүй бодолтой явдаг хүмүүст өөрсдийгөө эерэг талаас нь харуулах боломж бидэнд олдоод байна.

GD Star Rating
loading...
Соломон Калу : Бид түрүүлнэ !, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. eafsdfsadf says:

    өөдрөг ухаалаг л ярилцлага өгч.

    GD Star Rating
    loading...
  2. tom muruuddug gar ve?yaj turuulj chadah ve dee bi lav soliorch l gej dugneheer bna daa hu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: