Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт #21 Германчууд азгүй ялагдлаа (Герман 0 : 1 Серби )

GD Star Rating
loading...

ДАШТ-ий ээлжит сенсаацыг Сербийн шигшээ баг тарьж хүчирхэг Германы багийг буулган авлаа. Үзэх харах юмаар дүүрэн болсон энэ тулааныг Германчууд 10-уулаа дуусгасан бөгөөд хоёрдугаар үеийн дундуур Лукас Подольски торгуулийн цохилтоо алдаж тооны харьцааг тэнцүүлэх боломжоо үгүй хийжээ.

Эхний тоглолтдоо Австралийг 4 : 0-ээр бутниргэсний дараа Германы залуусыг магтах хүн хаа сайгүй байсан. Тийм ч учраас энэ тулаанд Сербийн эсрэг бооцоо тавигчид дийлэнхи байлаа.

Гэхдээ Йоахим Лёв эхний тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан залуусынхаа тоглолтонд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун биш байна гэж мэдэгдэж байсан. Энэ удаагийн тоглолт яг түүний санаж зовж байснаар болж залуу тоглогчид хэтэрхий сэтгэл хөөрснөөс болж чамгүй алдаа гаргаж байлаа.

12  дахь минутад Иванович дээр гаргасан Клозегийн алдааг шүүгч шар хуудсаар торгосон нь Германчуудын азгүйтлийн эхлэл байсан. 37  дахь минутад  хашир туршлагатай Клозе болчимгүй алдаа хийж хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр Германчууд талбай дээр хүн дутуу үлдлээ.

Клозег хөөгдөөд ердөө ганц минут өнгөрч байтал Красичийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Жигич мөргөж дамжууллаа. Ирэх улиралаас Ливерпульд зүтгэх Милан  Йованович үүнийг гоол болгосноор Сербүүд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ мөчийг хүртэл Германчуудын тоглолт сайн байна гэж дүгнэж болохоор байсан юм. Лукаш Подольски довтолгоонд ганцаараа үлдсэн тул Сербийн сайн хамгаалалтыг тийм ч сайн сандаргаж чадахгүй байв.
Гэсэн хэдий ч Лёв тактикийн ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүссэнгүй.

Хоёрдугаар үе эхлээд дундаа орж байтал хаалганы өмнүүр ирсэн бөмбөгөнд МанЮ-гийн хамгаалагч Видич улайм цайм гар хүрч орхилоо. Шүүгч мэдээж хэрэг торгуулийн цохилтыг өгсөн бөгөөд харамсалтай нь Подольски Сербийн хаалгач Стойковичийг барж чадсангүй. Стойкович энэ өдөр зөвхөн Подольскигийн пеналтийг хаагаад зогсохгүй Швайнштайгер, Хедирагийн аюултай довтолгоонуудыг зогсоож багаа аварсан.

70 дахь минутад Германчууд довтолгоогоо нэмж Какау, Гомешийг оруулж ирсэн ч үр дүнд хүрсэнгүй. Ялангуяа Германы ирээдүй гэгддэг Гомеш үнэхээр муу тоглолтыг үзүүлсэн.

Нэгэн баримт дурьдахад Германчууд дэлхийн аваргад тоглолтын үеэр пеналти алдсан тохиолдол хамгийн сүүлд 1974  онд бүртгэгдэж байжээ. Тэр үед Ули Хёнесс Польшийн эсрэг торгуулийн цохилт алдаж байжээ.

Порт-Элизабет. Цэнгэлдэх “Нельсон Мандела Бэй”. 38,294 үзэгч .
Талбайн шүүгч - Альберто Ундиано Мальенко (Испани).
ГЕРМАН – СЕРБИ - 0:1 (0:1)
Йованович, 38 (0:1).
Подольски, 60 (вратарь).
Герман Серби
Мануэль Нойер Владимир Стойкович
Филипп Лам Бранислав Иванович
Арне Фридрих Невен Суботич
Пер Мертесакер Неманья Видич
Хольгер Бадштубер (77) Александр Коларов
Томас Мюллер (70) Милош Красич
Сами Хедира Милош Нинкович (70)
Бастиан Швайнштайгер Здравко Кузманович (75)
Месут Ёзил (70) Деян Станкович
Лукас Подольски Милан Йованович (79)
Мирослав Клозе Никола Жигич
Сэлгээ
Марко Марин, 70 Гойко Качар, 70
Какау, 70 Радосав Петрович, 75
Марио Гомес, 77 Данко Лазович, 79
Шар хуудас
Мирослав Клозе, 12 Бранислав Иванович, 18
Сами Хедира, 22 Александр Коларов, 19
Филипп Лам, 32 Невен Суботич, 57
Бастиан Швайнштайгер, 73 Неманья Видич, 59
Мирослав Клозе, 37 (2 жк)

***

Тоглолтын статистик

Герман                                    Серби

16(2) Цохилт (хаалга руу) 10(1)
19 Алдаа 10
7 Булангийн цохилт 1
3 Отон тоглолт 4
58% Бөмбөг эзэмшилт 42%
3 Шар хуудас 4
1 Улаан хуудас 0
0 Хаалт 2
GD Star Rating
loading...
Тоглолт #21 Германчууд азгүй ялагдлаа (Герман 0 : 1 Серби ), 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. djorj says:

    spain shuugch spain l bhiimaa hachin dogdoltson suga od bolohgeed yadsiimuu haashaa ym hugiin jijig aldaanuudad shar-g tsuwuuldag bnshd , Ozil-g suulgah n sonin sanagdlaa podolskiruu ystoi chas hiisen damjuulalt gargaj uguud bsan gants huniig hmmmm, maria ntr shal hereg bhguu

    GD Star Rating
    loading...
  2. blue son says:

    england mash myy togloloo.unexeer xereg alga.Shrek/rooney / just waste of time / zugeer neg dood leugue-iin batsaanii daitai ball ushiglunu gj bx uu aan.TEr aldart Manu-giin ylaan xalzan byx xereg alga. togloltiin daraa Englandiin fan -yyd unexeer boo-lex hi argagui,Stiven G unendee captain ii uureg roli alga talbai deer xybia bodood gantsaaraa tolgoigui taxia shig guixees uur roli alga.england crap crap

    GD Star Rating
    loading...
  3. german says:

    spain shuugch toniloosoi. spain ni muu toglohooroo sharalhaad teneg chini.daraagiin toglolt deer ghana-iig but nirgeed negeer garna daa ugaasaa,

    GD Star Rating
    loading...
  4. zet says:

    Hohi n goe goe ugaasaaa Serbia chine aimar bag shu dee kkk

    GD Star Rating
    loading...
  5. CHELSEA says:

    Германчууд нээлттэй хөлбөмбөг тоглож байгаа нь том эрсдэл. Жаахан дасаагүй байх шиг байна. Подольский азгүй юм аа. Орон гаран тоглолттой. Клоузе уул нь иймэрхүү алдаа хийхээр хүн биш дээ. Өчигдөр зүгээр л азгүй байлаа.

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    England bol avah yum alga zoonoosoo bitgii garaasai suguud German yaah ve ochigdor joohon azgui bna le tentseh bsan yum uul ni

    GD Star Rating
    loading...
  7. klose says:

    german uragshaa

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea says:

    Germany is missing playmaker Ballack. fucking Boating…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: