Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт #22 Хаалгачаа сольсон ч хожилгүй (Англи 0 : 0 Алжир)

GD Star Rating
loading...

Англичууд хэсгийн хоёр дахь тоглолтоо Алжирийн эсрэг хийж гоолгүй тэнцлээ. Ингэснээр тэд хэсгээсээ гарах боломжоо улам бүр багасгаж байна. Фабио Капелло өмнөх тоглолтонд алдаа гаргасан Роберт Гринийг Дэвид Жэймсээр сольсон ч олигтой довтолгоо зохион байгуулж чадаагүйн улмаас чансаа доогуур өрсөлдөгчдөө оноо бэлэглэжээ. Өмнөх Америктэй хийсэн тулаанд гараанд гарсан Милнерийг Капелло суулгаж оронд нь бэртлээсээ эргэн ирсэн Гарет Бэрриг гаргасан байлаа.
Хаалгачдад халгаатай Жамулинигийн аюулыг  одоо тоглогч болгон гадарлаж байгаа болохоор бөмбөгөнд хүрэхдээ нилээд айдастай тоглож байсан гэхэд болно.

Дэвид Жэймс ч ер нь хааяа алдаа гаргадаг хаалгач учраас Английн фенүүд санаа зовж байсан байх. Эхний үед Фрэнк Лампардын сулхан цохилтыг Раис Мболхи барьж авсныг эс тооцвол онц аюултай довтолгоо өрнөсөнгүй. Англичууд ерөнхийдөө яаж довтлох аргаа олохгүй, эмх замбраагүй тоглолтыг үзүүлж байлаа.

Алжирчууд хоёрдугаар үеэс чөлөөт цохилт түлхүү авах болсон ч сайн цохидог тоглогчгүй учраас ихэнхидээ хаалтанд ойлгоод байв. 58 дахь минутад Жэйми Каррагер шар хуудсаар торгуульснаар хэсгийн сүүлийн тоглолтыг өнжихөөр боллоо. Учир нь мань эр эхний тоглолтонд мөн торгуулаад байсан юм. Капелло довтолгоондоо Тоттенхэмийн хослолыг нэмж Крауч, Дефог талбайд оруулсан ч Гурван арслангуудын үлбэгэр тоглолт сэргэсэнгүй. Нэг үгээр ялах ямар ч хүсэл эрмэлзлэлгүй тэдний бөмбөгийг Алжирчууд ядах юмгүй тасалж байв.

Ийнхүү цаг дуусаж С хэсгээс ядах юмгүй гарна гэгдэж байсан Английн баг нуман тулгуурт орлоо. Тоглолтын дараа 90 минут тун хангалтгүй байсан Уэйн Рүни камер луу харан ”Өөрийнхөө фенүүдээр бүүлүүлэх сайхан байна шүү. Тэд бол дээд зэрэглэлийн фенүүд’‘ хэмээсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Английн шигшээн хувцас солих өрөөнд нэгэн уурссан фен нэвтэрч чамгүй төвөг учруулсан бөгөөд ФА буюу Английн хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн
харуул хамгаалалт сул байгааг шүүмжилсэн байна.

Сонирхолтой баримт дурьдахад Английн Фрэнк Лампард ДАШТ-д нийт 31 цохитл гүйцэтгэсэн ч гоол оруулж амжаагүй байгаа. Түүний өмнө Жэй Жэй Окоча 33 цохилттойгоор тэргүүлдэг аж.

Стивен Жеррард тулааны дараа ”Хэрвээ дараагийн шатанд үлдэхийг хүсч л байгаа бол бид сайжрах хэрэгтэй. Гэхдээ бидэнд харамсах зүйл алга. Одоо хийх ёстой зүйл бол Словенийг ялаад хэсгээсээ шалгарах. Мэдээж хэрэг Алжир шиг сул өрсөлдөгчдөд оноо бэлэглэх нь таатай зүйл биш боловч Дэлхийн аварга гэдэг чинь өөр шүү дээ” гэжээ. Харин Фабио Капелло ”Багийн тэмцэх чанар сайн байсангүй. Би энийг өөрчлөх гэж оролдох болно. Энгийн дамжуулалт, цохилт гээд жижиг зүйлс дээр манайхан алдаа гаргаж байсан. Аз болж дахиад нэг тоглолт байгаа учраас бидэнд найдвар байна. Манай тоглогчид сүүлийн тулаанд юу хийхээ мэдэж байгаа. Би тэдэнд итгэж байна” гэжээ.

Гэхдээ Английн фенүүдийг тайвшруулах нэг зүйл байна. 1990 онд тэд шөвгийн дөрөвт үлдэхдээ хэсэгтээ эхний тоглолтод   Умард Ирландтай тэнцэж (1:1),  2 дахь тулаанд 0:0 Голландтай мөн тэнцэж (0 : 0) байжээ.
3 дахь тоглолтонд Египетийг  хожоод хэсгээсээ 1-ээр гарч байжээ.

18 июня. Кейптаун. “Грин Пойнт”. 64,100 үзэгч.
Талбайн шүүгч - Равшан Ирматов (Узбекистан).
АНГЛИ – АЛЖИР – 0:0
Англи Алжир
Дэвид Жеймс Раис Мболхи
Глен Жонсон Маджид Бугерра
Жэми Каррагер Антар Яхья
Джон Терри Рафик Аллиш
Эшли Коул Наджир Бельхадж
Арон Леннон (63) Фуед Кадир
Гарет Бэрри (84) Хассан Йебда (88)
Франк Лэмпард Меди Ласен
Стивен Жеррард Карим Зиани (81)
Эмиль Хески (74) Риад Будебуз (74)
Уэйн Руни Карим Матмур
Замены
Шон Райт-Филлипс, 63 Джамель Абдун, 74
Жермейн Дефо, 74 Адлен Гедиура, 81
Питер Крауч, 84 Джамель Месба, 88
Наказания
Жэми Каррагер, 58 Меди Ласен, 85
GD Star Rating
loading...
Тоглолт #22 Хаалгачаа сольсон ч хожилгүй (Англи 0 : 0 Алжир) , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. cavs barca says:

    Лампардыг суулгаад Жерардыг үндсэн байрлалд нь тоглуулвлал таарна дөө. Арай л биш байна лээ

    GD Star Rating
    loading...
  2. bbb says:

    englandiig demjiseer nileen olon jil bolj. uchigdriinx shig sul ulbeger togloltiig anx udaa uzlee. xojij xojigdoj bsan ch ingej arai ch togloj bgaagui. ymar ch temtsex ylax xuselgui yax gej garch irsen um buu med. uldsen gants togloltondoo yaj toglox um boldoo. ymar ch itgelgui bolj. xarin ursuldugch ni unexeer sain bdag… gevch demjseer l…

    GD Star Rating
    loading...
  3. Zorigoo says:

    Áè Àíãëèéí ôàíàò ä äàà. Ãýõäýý º÷èãäºð òýäíèé òîãëîæ áàéãàà áàéäëûã õàðààä ¿íýõýýð èõ óóð õ¿ðñýí. ßëàíãóÿà Ëåííîí, Õåñêåé, Ðóóíèé íàð ÿàæ òîãëîîä áàéãààã îéëãîõ ãýýä ÷àäààã¿é. Õåñêåé º÷èãäºð Àëæèðûí õàìãààëàã÷ íàðò ¿íýõýýð äàðëóóëæ áàéñàí. Åð íü ÷ òýãýýä Àíãëèéí òîãëîã÷èä á¿ãä áºìáºãºíä õ¿ðýõ òºäèéä ë òàñëóóëààä ¿íýõýýð ¿ëáýãýð òîãëîëò ¿ç¿¿ëñýí. Îäîî õýñãýýñýý ãàðàõûí òóëä Ñëîâåíü÷óóäûã ÿäàæ 1-0 õîæèõ, ÷àäâàë íèëýýí õýäýí ãîîëûí çºð¿¿ãýýð õîæèõ ë øààðäëàãàòàé áîëæ áàéõ øèã áàéíà. ¯íýõýýð Áýêõýì ë Àíãëèéã ÷èðäýã áàéñàí þì áàéíà äîî, ò¿¿íèé áàéíäàà òóññàí îíîâ÷òîé, ãàéõàëòàé äàìæóóëàëòóóä äóòàãäàæ áàéãàà íü èëò ìýäýãäýæ áàéíà. Çà õýñãýýñýý ãàðààä ÷ áè íýõ õîë ÿâàõã¿é áàéõ ãýæ áîäîæ áàéíà… Þó áîëîõûã õàðæ ë áàéÿ äàà áóðõàí ìèíü

    GD Star Rating
    loading...
  4. England f says:

    Angli uneheer yavahgvi haragdaj baina lee…Rooney odoo yatsin buur neg zoduultsan yum shig archggvi togloj baina lee

    GD Star Rating
    loading...
  5. aaaa says:

    huvtsas solih oroond ni rooneyg aljirchuud zodson gesen kkk

    GD Star Rating
    loading...
  6. LFC says:

    ee buu uzegd bekcham bhgui tegeed yu ch hiij chadahgui yum bna shd ter l dutagdaj bna goal hiij damjuulj chaddag n bekcham baij dee bi angliig hichneen ch jil demjij bna hesegtee araich ingej toglodoggui yum daa uhliin hesgees ch gardag l blaa

    GD Star Rating
    loading...
  7. england says:

    arai ch de gemeer togloj bn lee

    GD Star Rating
    loading...
  8. odoo suuliin togloltoo hojino geh itgel unendee barag bhgui l bolloo doo odoo yahaw harj l baiydaa gehdee demjseer l bh um daa

    GD Star Rating
    loading...
  9. Гэхдээ энэ лампартын буруу биш ээ. Үнэндээ бол Англичууд гоол хийх гэж хэтэрхий шунаж ямарч баталгаагүй алсын дамжуулалтууд өгч байлаа. Мөн жерард бол байранд аа бол тоглосон шүү дээ. Хэтэрхий Жеррард дээр довтолгоо хийгээд байгаа учир Лампарт довтолж чадахгүй, хамгаалалтанд тоглоод байна шүү дээ. Эцэст нь АЛжирчууд жигүүрийн хамгаалагч Жонсоны хэтэрхий удаан байгаа нь ашиглаад байсан шүү. Аль болох богинын дамжуулалтаар урагш бага багаар довтлохгүй хол хол дамжуулаад нөгөө хнь хүндээ очихгүй байна. Жижиг багууд том багийн тактикийг хэтэрхий судалж, том багууд хийдгээ хийнэ гэсээр орж ирж байгаатай холбоотой. Жижиг багууд жижгийгээ хожиж чадахгүй байж Том багийг хожоод байна шүү дээ. Жеррард дээр төвлөрсөн довтолгогоо аль болох багасгаж жигүүр, төв хоёрыг л хослуулмаар байна.

    GD Star Rating
    loading...
  10. Bayraa says:

    yun svrtei ym manaai bag zaawal garnadaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: