Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт #23 Яанкуудын эргэн ирэлт (Словени 2 : 2 АНУ)

GD Star Rating
loading...

Америкчууд гайхалтай эргэн ирэлт хийж 2 : 0-ээр хожигдож яваад цаг дуусахаас өмнө тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Хэсгийн эхний тулаандаа ялсан болохоор хэр энэ тоглолтоос 3 оноо авбал Словени хэсгээсээ гарах болзлоо хангах байсан. Үүнийгээ ч тэд сайн биелүүлж 13 , 42 дахь минутад 2 гоол дараалан оруулж тоглолтыг тэргүүлж байлаа. Францын дээд лигт 40 орчим метрээс гайхалтай гоол оруулж шилдэг тоглогчоор тодорсон Валтер Бирса Словеничуудад  эхний гоолыг бэлэглэжээ.

Гэвч Америкийн шигшээ багийн бүх баг үеийн мэргэн бууч Донован тооны харьцааг ойртуулж дөнгөсөн.

Донован 2002 оны ДАШТ-аас хойш 3 дахь гоолоо дэлхийн аваргад оруулж байна. Улмаар цаг дуусахаас 8 минутын өмнө оруулсан Брэдлигийн гоол Янкуудад нэг оноо бэлэглэлээ. 84 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Эдү гоол оруулсан ч шүүгч отон тоглолт хэмээн тооцсонгүй. Мали шүүгчийн гаргасан буруу шийдвэрүүдийн  нэг энэ байсан. Учир нь гоол отон байгаагүй юм.

Америкчууд ДАШТ-д хийсэн сүүлийн 6 тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй байна. (3 тэнцээ, 3 хожигдол).

С хэсгийн байдал ийнхүү тун сонирхолтой болж байна. Хэсгийн сүүлийн тулаануудаас шалтгаалан дараагийн шатанд үлдэх багийн нэр тодорно.

. Йоханнесбург. Стадион “Эллис Парк”. 45,573 үзэгч.
Шүүгч - Коман Кулибали (Мали).
Словен - АНУ- 2:2 (2:0)
Бирша, 13 (1:0). Любиянкич, 42 (2:0). Донован, 48 (2:1). Брэдли, 82 (2:2).
Словен АНУ
Самир Ханданович Тим Ховард
Мишо Бречко Стив Черундоло
Марко Шулер Жей Демерит
Бостьян Цесар Огучи Оньеву (80)
Боян Йокич Карлос Боканегра
Вальтер Бирша (87) Лэндон Донован
Роберт Корен Франциско Торрес (46)
Александр Радосавлевич Майкл Брэдли
Андраж Кирм Клинт Демпси
Златан Любиянкич (74) Джози Алтидоре
Миливое Новакович Робби Финдли (46)
Сэлгээ
Нейц Печник, 74 (90+4) Бенни Фейлхабер, 46
Златко Дедич, 87 Морис Эду, 46
Андрей Комац, 90+4 Эркулес Гомес, 80
Шар хуудас
Бостьян Цесар, 35 Робби Финдли, 40
Марко Шулер, 69
Андраж Кирм, 72
Боян Йокич, 75

***

C Хэсэг

N Баг И В Н П М О
1 Словени 2 1 1 0 3-2 4
2 АНУ 2 0 2 0 3-3 2
3 Англи 2 0 2 0 1-1 2
4 Алжир 2 0 1 1 0-1 1
Англи
GD Star Rating
loading...
Тоглолт #23 Яанкуудын эргэн ирэлт (Словени 2 : 2 АНУ), 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. The Chelsea says:

    Идэвхгүй отонг л андуурсан байх. Түүнээс биш гоал бол отон байгаагүй ээ. Америк ер нь чангарч байна даа. Донованы гоал бол үнэн гоё гоал. Хаалгач нь баривал барих л байсан. Улаан нүүр лүү нь шахуу тийм хүчтэй цохихоор ямар ч хүн айх байх л даа. Аймаар цохилт…

    GD Star Rating
    loading...
  2. german says:

    USA үнэн сайн тоглож байна лээ, өөрийн эрхгүй дэмжсэн, би уг нь Бразилын фэн. Отон байгаагүй цэвэр гоол байсан

    GD Star Rating
    loading...
  3. tseenee says:

    ter C1-iin tailbarlagch oton baisan geed l oroijin uglesen dolir yum uu haashaa yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: