Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » ДАШТ-ий түүхэн дэх 10 том сенсаац

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 тоглолтыг та бүхэнд танилцуулж байна.  Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг болж болдог. Тэмцээний хамгийн хүчтэй гэгдэж байсан баг ч ялагдаж болдог. Ийм л учраас хөлбөмбөг гайхамшигтай байдаг билээ.

10. Испани – Швэйцарь 0 : 1 (ӨА 2010 H хэсэг)

За тэгэхээр хамгийн сүүлийнхээс нь эхэлья. ДАШТ-ий сугалаа явагдсаны дараа Испанийг ядах юмгүй хэсгээсээ нэгээр шалгарна гэж мэргэжилтнүүд байтугай хөлбөмбөг бага зэрэг гадарладаг нөхдүүд ч ”бүлт үсрэхэд” бэлэн байлаа. Аргагүй шүү дээ. Сүүлийн 4 жил гаран бараг ялагдаж үзээгүй, өнөө цагийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэж байгаа дээр нь Европын аваргын хэргэмийг хадгалж байгаа болохоор арга ч үгүй биз. Гэтэл өнөөх дийлдэшгүй Испаничууд нь дөнгөж хэсгийн эхний тоглолтдоо ялагдаж хөлбөмбөг гэж ямар логикгүй спорт вэ гэдгийг дахин нотоллоо. Бөмбөг эзэмшилт, цохилт, булан, чөлөөт цохилт гээд бүх үзүүлэлтээрээ  Испаничууд ”нүдсэн” нь тодорхой ч аз гэдэг зүйл хөлбөмбөгт ямар их нөлөөтэй вэ гэдгийг энэ тоглолт нотолсон. Ялагдашгүй Армадаг Ялагдсан Армада болгосон тэр нөхөр бол Желсон Фернандес.
Карлос Пуйолийн алдааг ашилан Свисс сөрөг довтолгоонд орон Фернандес энэ ДАШТ-ий хамгийн анхны том сенсаацыг тарьсан билээ.

9. Өмнөд Солонгос – Итали 2 : 1 (Япон Солонгос 2002 – Шөвгийн 16)

2002 оны ДАШТ-д шүүгч нарын буруу шүүлт арай л хэтэрчихсэн. Тийм болохоор хэтэрхий нэг талыг барьсан шүүлтээс болж Италийг ялагдахад тийм ч олон хүн гайхаагүй болов уу. Эквадор  шүүгч Брайно Мореногод Солоносчууд ”хэдэн цаас” өгсөн нь тодорхойгүй. Гэхдээ Франческо Тоттид өгсөн түүний улаан карт, нэмэлт цагт оруулсан Томассигийн ”зөв зүгээр”’ гоолыг тооцоогүй зэрэг нь арай л хэтэрчихсэн. Эцэст нь Ан Жун Хваны 117 дахь минутад оруулсан гоолын ачаар Солонгосчууд шөвгийн наймд шалгарах эрхтэй болсон. Энэ тоглолтын дараа мэдээж Италичууд дуугүй байгаагүй. Италийн Перужиа багийн ерөнхийлөгч Лучиано Гауччи Ан Жун Хваныг багаасаа хөөж (тухайн үед Ан Жу Хван тэр багт харьяалалтай байв) ”Италийг булшилсан тоглогчийг дахиж харах хүсэл надад алга” хэмээн мэдэгджээ.
Мөн Италийн хөлбөмбөгийн холбоо шүүгч нарын алдаатай шүүлт бидний дөрвөн ч цэвэр гоолыг тооцсонгүй гэж заргалдсан. Хэсэгтээ Хорват, Мексиктэй хийсэн тулаанд Аззуричуудын дөрвөн гоолыг тооцоогүй нь гарцаагүй үнэн бөлгөө.
Гэхдээ гомдоллох юу байхавдээ Италичууд минь, ямар танайх ганцаараа шүүгчдээс болж ялагдсан биш. Испаничууд бас л тэдний зохиос болж Солонгост ялагдсан шүү дээ.

8. Испани – Хойд Ирланд 0 : 1 (1982 – 5-р хэсэг)

Солонгосчууд шүүгчдийн ачаар ингээд шөвгийн дөрөв хүртэл шалгарч байсан байхад шүүгч нартайгаа нилээд ч олигтой явж чадаагүй түүх байдаг л юм билээ. 1982 онд ДАШТ-ийг Испаничууд өөрийн нутаг дээрээ зохион байгуулж, ”Бид аваргална” хэмээн том дуугарч байлаа. Гэтэл хэсэгтээ Хойд Ирландын сулхан багт ялагдаж онигоо болох нь тэр.
Гэхдээ бүүр том онигоо нь нийт хийсэн 5 тоглолтдоо ердөө 4 гоол л оруулж (хоёр нь эргэлзээтэй торгуулийн цохилт) ганцхан тоглолтонд ялсанд байгаа юм.

Хэсгийн эхний хоёр тоглолтоо Испаничууд Гондурас, Югославын багтай хийж шүүгч нарын тусламжтайгаар 4 оноо салгасан. Харин Хойд Ирландтай хийсэн сүүлийн тоглолтод тэд шүүгч нарт пеналти өгчих олигтой довтолгоо өрнүүлээгүй гэдэг. Улмаар Гэри Армстронг хэмээх Ирланд эр зохион байгуулагчдын үнэн төрхийг илчилж хожлын гоолыг оруулжээ.
Тухайн үед багууд хэсгээсээ гараад дахин хэсэгт хуваагдан өрсөлддөг байв. Армадачууд Ирландын араас 2-р шалгараад Герман, Англитэй нэг хэсэгт багт ёстой ”арчуулсаар” байгад хасагдсан даа.

7. Аргентин – Камерун 0 : 1 (Италы 1990 – B хэсэг)

Африкчуудын одоог хүртэл дурсан ярьдаг ялалт. Өмнөх тэмцээнд түрүүлсэн баг нээлтийн тоглолтыг хийдэг жишиг тухайн үед байв. Энэ ёсоор 86 оны аварга Марадонагийн Аргентин нээлтийн тулааныг Хар тивийн Камерунтэй хийв. Цагаан-цэнхэрүүд энэ тулаанд үнэхээр  гутамшигтай ялагдсан гэхэд хилсдэхгүй. Учир нь өрсөлдөгч нь 9-үүлээ үлдчихээд байхад Марадонагаар ахлуулсан Аргентинчууд тэнцээний бөмбөг ч оруулж чадаагүй. Миланы Сан Сиро цэнгэлдэхэд явагдсан энэ тоглолтын цорын ганц гоолыг Франсуа Омам-Бийик оруулж түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн билээ.
Үлдсэн тоглолтууддаа ч Аргентин тааруухан тоглож хэсэгтээ 3-р байранд орсон. Аз болж сайн үзүүлэлттэй 3-р байранд орсон багуудыг шөвгийн16-д шалгаруулдаг ”хуулийн цоорхойн” ачаар Марадона тэргүүтэй Аргентинчууд шөвгийн 16-д тоглох болсон. Шөвгийн 16-д Бразилийг хожоод дараа нь Югослав, Италийг пеналтиар ялж финалд шалгарсан ч финалд Германд азгүй дийлдсэн гэдгийг та бүхэн мэдэх байх ..

6. Франц – Сенегал 0 : 1 (Япон Солонгос 2002 – А хэсэг)

Яг л 1990 оны ДАШТ шиг цомыг хамгаалж байсан баг Африкчуудад ялагдаж сенсаац дэгдээлээ. 30 дахь минутад Папа Буба Диопын оруулсан гоол Азарган тахиандыг ялахад хангалттай байлаа. Гурван улсын мэргэн буучыг (Англи – Анри, Итали – Трезеге – Франц – Сиссе) багтаасан хүчирхэг Францын шигшээ баг энэ тэмцээнд ганц ч гоол оруулж чадалгүй хэсэгтээ хомоол хамж байсан түүхтэй. Тэр түүх одоо давтагдахад ч ойрхон байгаа.
Сенегалчууд Францыг ялсан эрчээрээ шөвгийн 16-д шалгарч Шведийг шигшээг буулган авсан. Харамсалтай нь тэд шөвгийн 8-д Туркийн багт алтан гоолоор ялагдсан билээ.

үргэлжлэл бий …

GD Star Rating
loading...
ДАШТ-ий түүхэн дэх 10 том сенсаац, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Ер нь хөлбөмбөгийн түүхийг ажиглаад байхад илт луйвар хийсэн баг шангаа дандаа томоор хүртэж байх юм аа. Англи Хурстийн гоал-с хойш ДАШТ-аас хүрэл ч авч чадаагүй. Аргентин “Бурхны мутар”-с хойш ч мөнхөд шилдэг баг гаргаж сайн тоглодог ч мөн азгүйтдэг байсан. Солонгос ч шангаа хүртэх нь гарцаагүй.
    Нээрээ энэ дэлхийн аварга хамгийн бага гоалтай ДАШТ болох нь бараг тодорхой болчихлоо. Гэхдээ л гоё гоё тоглолтууд гарч л байна.
    Үймээн самуунгүй л дуусаасай билээ.

    GD Star Rating
    loading...
  2. Зочин says:

    Сенегал Францыг ялж яваад яагаад Камеруун болоод явчихваа… ккк

    үргэлжлэлийг нь хүлээж байя

    GD Star Rating
    loading...
  3. Turnaldo says:

    TER N.IRLAND GUE MUN SAIN ZASALCHTAI YMAA HENRY-n GARNII LAI LANCHIG N BUTSAJ BUUJ BNDAA HUURHII HEHEH

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: