loading...
Уэсли Шнайдерийн гайхалтай цохилт Недерландчуудад шөвгийн 16-д шалгарах тийз захиалчихлаа. Азийн төлөөлөл Япончууд хэдийгээр Улбар шаруудын эсрэг тийм ч тааруухан тоглоогүй ч тэнцээний бөмбөг оруулж чадсангүй.
Голландчуудын нийт дамжуулалтын 79 хувь нь амжилттай болсон үзүүлэлт байна. Үүгээрээ тэд Бразил, Аргентин, Испани, Германы ард бичигдэж байна. Верт ван Марвик энэ тулаанд бас л Робенийг гаргалгүй өмнөх тулаанд гаргасан бүрэлдэхүүнээ илгээсэн байв.
Голландчууд эхний үеээс илүүрхэж олон гоолын боломж гаргаж байлаа. Тоглолт эхлэд 4 минут өнгөрч байхад Ван Персигийн зүүнээс өгсөн дамжуулалтыг Кюит ашиглаж чадсангүй. Дараа нь Шнайдерийн эргүүлэгтэй чөлөөт хаалганы дээгүүр өнгөрлөө. Стекеленбургийг шалгасан анхны шалгуур 37 дахь минутад ирлээ. Мацуигийн агаар дээр гуядсан цохилтыг Голландын хаалгач амжилттай барьж багаа аварсан.
Кэйсүке Хонда 40 орчим метрээс цохилтыг хийсэн бас л амжилт олсонгүй. Хоёрдугаар хагасаас Голландчууд прессинг их хийж хоёр ч удаа Ван Перси Кавашимаг сандаргаад амжлаа.
53 дахь минутад Ван Персигийн хойшоо өгсөн дамжуулалтыг Шнайдер цөм цохиж тоглолтын цорын ганц хожлын гоолыг орууллаа. Шнайдерийг гоол оруулсан тоглолт болгонд Недерландчууд ялалт байгуулдаг сонирхолтой баримт бий. Өмнө нь 9 тоглолтонд ийм зүйл тохиолдож байсан.
Япончууд тооны харьцааг тэнцүүлэх гурван ч сайхан боломж олдсон ч Стекеленбургийг барж дийлсэнгүй. Недерландууд хэсгийн 2 дахь ялалтаа авч дараагийн шатанд үлдэх боломжоо ихэсгэлээ.
Хэдийгээр 2 ялсан ч Улбар шаруудаас фенүүд нь илүү ихийг хүссээр байгаа. Хүчтэй бүрэлдэхүүнтэй тэднийг дор хаяж шөвгийн 4-т үлдэнэ гэж олон хүн таамаглаж байгаа бизээ.
Берт ван Марвик ”Би сайхан тоглож ялалт байгуулахыг хүсдэг. Манай өрсөлдөгч ч гэсэн үүнийг хүсэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Манайхан эхний тулаанд тоглосон шигээ эрч хүчтэй байгаагүй ч ялалт байгуулах бүрэн эрхтэй гэж бодож байна. Эхний үед Япончууд бидэнд их төвөг удаж байсан. Гэхдээ бид 2-р үеэс өөрсдийн боломжоо ашиглаж нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлж чадсан. Хамгийн чухал зүйл бол бид 2 ялалт авчихлаа. Үр дүн эцсийн эцэст чухал шүү дээ”
| 1Дурбан. Стадион “Мозес Мабида”. 62,010 үзэгч . Талбайн шүүгч – Эктор Бальдасси (Аргентин). |
|
| ГОЛЛАНД – ЯПОН – 1:0 (0:0) | |
| |
|
| |
|
| Мартен Стекеленбург | Эйдзи Кавасима |
| Грегори Ван дер Виль | Юто Нагамото |
| Джон Хейтинга | Юдзи Накадзава |
| Йорис Матейсен | Тулио Танака |
| Джованни Ван Бронкхорст | Юити Комано |
| Марк Ван Боммель | Макото Хасебе (77) |
| Найджел Де Йонг | Дайсуке Мацуи (64) |
| Дирк Кейт | Юки Абе |
| Уэсли Снейдер (83) | Ясухито Эндо |
| Рафаль Ван дер Варт (72) | Есито Окубо (77) |
| Робин Ван Перси (88) | Кейсуке Хонда |
| Сэлгээ | |
| Эльеро Элиа, 72 | Сунсуке Накамура, 64 |
| Ибрагим Афеллай, 83 | Синдзи Оказаки, 77 |
| Клаас Ян Хюнтелар, 88 | Кейдзи Тамада, 77 |
| Шар хуудас | |
| Грегори Ван дер Виль, 36 | |
Уэсли Шнайдерийн гайхалтай цохилт Недерландчуудад шөвгийн 16-д шалгарах тийз захиалчихлаа. Азийн төлөөлөл Япончууд хэдийгээр Улбар шаруудын эсрэг тийм ч тааруухан тоглоогүй ч тэнцээний бөмбөг оруулж чадсангүй. Голландчуудын нийт дамжуулалтын 79 хувь нь амжилттай болсон үзүүлэлт байна. Үүгээрээ тэд Бразил, Аргентин, Испани, Германы ард бичигдэж байна. Верт ван Марвик энэ тулаанд бас л Робенийг гаргалгүй өмнөх тулаанд гаргасан бүрэлдэхүүнээ илгээсэн байв.
| 19 июня. Дурбан. Стадион “Мозес Мабида”. 62,010 зрителей. Судья – Эктор Бальдасси (Аргентина). |
|
| ГОЛЛАНДИЯ – ЯПОНИЯ – 1:0 (0:0) | |
| |
|
| |
|
| Мартен Стекеленбург | Эйдзи Кавасима |
| Грегори Ван дер Виль | Юто Нагамото |
| Джон Хейтинга | Юдзи Накадзава |
| Йорис Матейсен | Тулио Танака |
| Джованни Ван Бронкхорст | Юити Комано |
| Марк Ван Боммель | Макото Хасебе (77) |
| Найджел Де Йонг | Дайсуке Мацуи (64) |
| Дирк Кейт | Юки Абе |
| Уэсли Снейдер (83) | Ясухито Эндо |
| Рафаль Ван дер Варт (72) | Есито Окубо (77) |
| Робин Ван Перси (88) | Кейсуке Хонда |
| Замены | |
| Эльеро Элиа, 72 | Сунсуке Накамура, 64 |
| Ибрагим Афеллай, 83 | Синдзи Окадзаки, 77 |
| Клаас Ян Хюнтелар, 88 | Кейдзи Тамада, 77 |
| Наказания | |
| Грегори Ван дер Виль, 36 | |
***
loading...




Robben hezee irhiin
loading...
Роббен хурдан буцаж ирээсэй
loading...