Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Ах дүү 3

GD Star Rating
loading...

28 жилийн дараа дахин ДАШТ-д оролцож байгаа Гондурасийн багийн бүрэлдэхүүнд 3 Паласиос бий. Эд адил нэртэй тамирчид биш, харин адил овогтой залуус. Өөрөөр хэлбэл ах дүүс. ДАШТ-ийн түүхэнд анх удаа 1 багт ах дүү 3 зэрэг багтсан тохиолдол гэнэ. Уг нь бол Уилсон болон Жонни нар л анх шигшээд багтаад байсан ч Жулио Сезар де Леон гэмтсэн тул Гондурасийн ахлах дасгалжуулагч Рейналдо Руеда багтаа Жерриг дуудсан байна. Жерри нь 28-тай, нөгөө 2-оосоо насаар ахмад нь бөгөөд Хятадын лигт тоглодог аж.

“Би Хятадад дэлхийн аваргын зураг үзэж байх үед надад дуудлага ирсэн. Уилсон залгаж байхаар нь гайхаад утсаа автал тэр дасгалжуулагч Руедатай хамт байна, тэр чамтай хэдэн үг солихыг хүсэж байна гэсэн. Мэдээж миний найз де Леон гэмтсэн нь харамсалтай ч яг тэр үед би миний 2 мөрөөдөл биелсэнд бурханд баярлаж байлаа. Эхнийх нь ДАШТ-д оролцох, 2 дахь нь дүү нартайгаа хамт ДАШТ-д оролцох” хэмээн Жерри ярьжээ.

Бага Паласиос нь 23 настай, нутгийнхаа Олимпиад тоглодог бол олонд танигдсан нь дундах Паласиос бөгөөд ПЛ-ийн Тоттенхэм Хотспурт хагас хамгаалагчийн алба хашдаг болно.

Гондурасийн баг хэсгийн эхний тоглолтондоо Чилид 0:1-ээр хожигдсон бөгөөд өнөөдөр 2 дахь тоглолтоо Испаний багтай хийнэ.

GD Star Rating
loading...
Ах дүү 3, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. serenity says:

    хэ хэ хэ тэгж байгаад монголоосоо ах дүү 4 хөл бөмбөгчин бэлдэхээс

    GD Star Rating
    loading...
  2. bagana says:

    aztai garuud yuma.

    GD Star Rating
    loading...
  3. The Chelsea says:

    Ховорхон л хувь заяатай хүмүүс юм. Гэхдээ нөгөө талаар энэ улсын хөлбөмбөгийн хөгжил, түвшинг харуулж байж болох. Нэг гэр бүлээс гурван хүн багтана гэдэг юу гэсэн үг вэ?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: