loading...
Аргентиний шигшээ багийн довтлогч Гонзало Игуайны нэгэн ярилцлыг сонирхуулья. Өмнөд Солонгосын хаалганд хет-трик хийснээр Игуайн мэргэн буучдын жагсаалтыг 3 гоолтой тэргүүлж байгаа. Цаашдаа ч түүний оруулах гоолын тоо үргэлжлэх биз ээ.
Та Реал Мадридийн мэргэн бууч. Бас шигшээ багтаа хийсэн анхны тоглолтдоо гоол оруулж, одоо ДАШТ-д оролцож байна. Амьдрал ч цэцэглэж байна даа ?
Энэ оргилд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Тэвсвэр тэвчээр, даруу төлөв зан бол наад сэдвийн чинь гол хариулт . Би Мадридад ирснээр маш их зүйлийг сурч мэдсэн. Одоо энэ амжилтаа таслалгүй үргэлжлүүлэхийг л хүсэж байна.
Та Реалд ирэхдээ ердөө 19-хөн настай, мэргэжлийн түвшинд 31-хэн тоглолт хийгээд байсан. Бүх зүйл тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой.
Насны тухайд ийм алхам хийхэд хэтэрхий эрт эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ 19-н насандаа Европ руу гэнэтхэн шилжээд дэлхийн шилдэг багуудын нэгэнд очно гэдэг бол хэцүү л дээ. Ялангуяа Аргентинд цөөхөн тоглолтод оролцоод байсныг ч хэлэх үү.
Гэхдээ Ривер Плэйт болон Реалд адил төстэй зүйлс их байсан нь надад тус болсон. Риверт ч тэр Реал ч тэр ялах гэсэн нэг л зорилготой, тоглогчдод учрах дарамт шахалт ч ижил. Чи гоол оруулж сайн тоглох л хэрэгтэй гэсэн зарчим үйлчилдэг. Ийм болохоор би зарим тоглогчид шиг дасах гэж тийм ч их зовоогүй ээ. Мэдээж Реал бол Риверийн хажууд том баг л даа. Ерөнхийдөө л төстэй гэх гэсэн юм.
Хөлбөмбөгч аавын тусламж бас тус болсон байх л даа тийм ээ. Тэр өмнө нь ийм зүйл үзэж байсан болохоор.
Тийм ээ тэгж бодож байна. Бид хаая маргалддаг ч гэсэн энэ бол эцэг хүү хоёрын хооронд байдаг л зүйл. Аав маань өөртөө тохиолдсон муу зүйлсийг надад тохиолдоосой гэж хүсээгүй. Харин би багаа байсан болохоор тэр бүхнийг нь ойлголгүй өөрийнхөөрөө зөрүүдэлдэг байлаа. Болгоомжтой тогло, өөрийгөө анхаар гэж хэлэхэд нь би өөрийгөө шилдэг тоглогч болсон юм шиг бодож зөвхөн мөрөөдөж л чадах тэр бүхэндээ хүрсэн юм шиг санагддаг байлаа.
Аав маань өөрөө 10, 20 жил хөлбөмбөг тоглосон болохоор бүхнийг мэдэж байгаа л даа. Тэр үргэлж л битгий сонин уншиж бай, хөлбөмбөгч өөрийгөө сайн тоглож байна гэдгээ мэдчихвал тааруухан тоглоод эхэлдэг гэж хэлдэг байсан юм.
Гэхдээ Реал шиг том багт тоглож байхад хэвлэл мэдээллийнхийг үнэхээр анхаарахгүй өнгөрөх хэцүү шүү дээ. Ялангуяа үзүүлэх нөлөө нь тийм их байхад ?
Хэцүү л дээ, үнэхээр хэцүү. Чиний хийсэн болгоныг дэлхий даяараа үзэж байгаа болохоор дарамт үнэхээр их. Тиймээс л ухаалаг, сэргэлэн байх хэрэгтэй. Чиний хийсэн жижиг үйлдэлд ч дүн шинжилгээ хийж хүн болгон ярилцаж, гарах үр дагавар нь хоёр дахин их байж ч болно.
Реал өнгөрсөн жил шинэ тоглогчдод 258 сая евро зарцуулахад юу бодогдож байв ?
Хэцүү цаг ирж байна даа гэж бодсон. Үргэлж өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал. Өөрийнхөө ур чадвар, боломждоо итгэж байх ёстой… Одоо хар лдаа, би тоглоод л гоол оруулаад л байж байна. Үүндээ ч маш их баяртай байгаа.
Хүнд нөхцөл байдалд таныг сайн тоглодог гэдэг. Сүүлийн мөчид гоол оруулах гээд л …
Үүнд хувь хүний зан чанар их нөлөөтэй л дээ. Гэхдээ би өөрийгөө гарцаагүй нөхцөл байдалд орсон ч юм уу, эсвэл багаа хэцүү байдалд орсон үед илүү сайн тоглодог эсэхээ мэдэхгүй юм. Магадгүй тэр нөхцөл байдалд олдсон боломжуудыг би ашиглахдаа сайн байх.
Та Аргентиний төлөө хийсэн эхний тоглолтдоо гоол оруулсан. Гэхдээ үндсэн тоглогч болох гэж бас л багагүй хүлээсэн дээ.
Аргентин хүн болж төрчихөөд шигшээ багтаа дуудагдахгүй бол үнэхээр харамсалтай. Марадона намайг дуудаагүйд би бага зэрэг гомдсон ч түүний шийдвэрийг хүндэтгэж байсан л даа. Гэхдээ эцсийн эцэст надад боломж олдсон л доо. Бага зэрэг оройтсон ч гэсэн миний хүлээж байсан боломж олдсон. Би ч боломжоо ашиглаж гоол оруулсаар ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтчихсан. Үнэхээр гайхалтай.
ДАШТ-д шалгарсны дараа Марадонагийн хийсэн сэтгэл хөдлөлийн талаaр юу гэмээр байна ?
Ийм нөхцөл байдалд бол (хэсэг тээнэгэлзэв) Энэ бүхэн бодож байснаас ч илүү гайхалтай байсан. Дасгалжуулагч хэлэхдээ энэ мөчийг яг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй байна гэсэн. Одоо бид зөвхөн урагшаа л тэмүүлэх ёстой, ард үлдсэн дурсамжаа харах хэрэггүй.
Тоглогчид ч түүн шиг зүйлийг мэдэрсэн байлгүй дээ. Маш их дарамт шахалт, шүүмжлэлийн ард гарч чадсаныхаа дараа ?
Тэгэлгүй яахав. Бүтэн жилийн турш бидэн рүү хэвлэлүүд дайрч байсан. Эцэст нь энэ бүхний ард гарч чадсаны дараа Мара дотроо хуримтлагдсан бүхнээ ил гаргасан. Би ч бас.
Тэгвэл Аргентинчууд бараг л ДАШТ-аас хасагдах дөхсөнийг та юу гэж тайлбарлах вэ ?
Тэр чинь л гол сэдэв. Энэнээс л болж шүүмжлэл биднийг үргэлж дагаж байсан лдаа . Бидний тоглолтыг үргэлж дүгнэж бас дайрч, шүүмжилж байсан. Сайн бүрэлдэхүүнтэй, хүчтэй баг ДАШТ-д амархан шалгарах ёстой л доо, гэхдээ …за тэгээд ямар ч байсан бид үүнийг хийж чадсан л бол болоо шүү дээ. Эргэж бүхнийг дурсах хэрэг юу байна.
Гэхдээ та гол асуудал юунд байсныг хэлсэнгүй шүү дээ ?
Тиймээ, үнэндээ бид хийх ёстой зүйлээ сайн хийж чадаагүй. Гэхдээ бид энэ бүхний ард гарч чадсан л байгаа биздээ. Одоо хөдөлмөрлөөд л байхаас өөр замгүй. Дасгалжуулагч тоглогчидтойгоо ойлголцож, бид ч түүний шийдвэрийг хүндэтгэж байж л амжилтанд хүрнэ. Мара бол шударга хүн. Түүн шиг шигшээ багийн төлөө бүхнээ зориулдаг дасгалжуулагчтай байх үнэхээр сайхан байдаг.
Месси клубтээ тоглодог шигээ, Аргентиний төлөө яагаад тийм сайн байдаггүй юм ?
Энэ чинь жинхэнэ инээдтэй хэрэг л дээ. Месси үргэлж л эх орныхоо төлөө чадах бүхнээ л хийдэг. Тэнэг хүн л тэрнийг ингэж ярих байх. Месси багийнхаа төлөө өөрийнхөө бүх авьяасаа л зарцуулдаг.
Аргентин энэ ДАШТ фаворит байж чадах уу ?
Тийм ээ гарцаа байхгүй. Бид бүгдээрээ л тэгж бодож байна. Хүнд хэсэгт багтсан ч гэсэн ард нь гарч чадсаны дараа тийм ч хэцүү байсан гэж бодогдохгүй. Финал хүрэх замыг урьдчилан таах аргагүй л дээ. Испани маш хүчтэй байгаа, бас Бразил, Франц, Итали, Герман гээд томчууд үздэгээрээ үзнэ. Тэд үнэхээр хүчтэй өрсөлдөгчид.
Тэгвэл Англи ?
Капеллотой би хамт ажиллаж байсны хувьд бага зэрэг мэднэ. Үнэхээр сайн дасгалжуулагч. Түүнийг Реалд байхад бид хатуу чанга, зохион байгуулалттай тоглодог байсан. Английн шигшээ багт тэр их зүйлийг өгнө гэж найдаж байна.
Аргентин Дэлхийн аварга боллоо ! Игуайн тэднийг энэ оргил руу хөтөллөө ! ямар сонсогдож байна даа ?
Энэ чинь л гол ажил, үүний чинь төлөө л бид хөдөлмөрлөж байна шүү дээ.
loading...




amjilt xusie daa
loading...
sain sain, gehdee sda chin hudlaa Messig omoorood bh yum shuud l heleh heregtei shd muu gedgiig ni
loading...
El pipita amjilt husye
heregtei uyd sain toglodog esehee medehgui bn gesen bn
Huurhii yag unenee l helsen bn shd. heregtei uyd tom abguudiin esreg goaldaj chaddaggui bhaa?.
Amjilt husye uneheer goaliin odtoi aztai dotlogch shu
loading...
Pipita uraghsaa
loading...
Messi shigsheedee muu toglodoggui. Tuuniyg goal oruulahgui bolhoor muu bn geed bhiyn. Ter chin talbayn nairuulga deer golchlon daalgavar guitsetgej togloj bgaa hun sh te. tuuniyg Argentiniy shigsheed heneer ch orluulj chadahgui gedgiyg l medreh heregtey
loading...
Yer n bol Messigiyn tuluu Mara Requilmeg uurluulsan yum shuu dee. Uuniyg ch Argentiniy hul bumbugiyn holboo mederdeg bh tegeed l yaj ch zovj bsan Marag halahgui gej medegdel hiysen gej bodoj bn.
loading...
Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina UTAS 99163596 96018288
loading...
D. Milito-d yagaad garaanii erh ogdoggui yum bol gej gaihaad bsan, ene zaluu togloltooroo hariulchih shig bolloo.
loading...
Мессиг муу гээд байх юм
яалт ч гүй эсрэг багийн хамгаалагч нар бүгд овоороод байгаа үед найруулагчийн байрлалд аваачиж бусдаар нь гоол хийлгүүлэх нь хамгийн зөв шийдвэр
сүүлийн Ө.Со-той хийсэн тоглолт дээр бол Мессигийн сайн найруулга оновчтой дамжуулалтын ачаар бараг шахуу 3 гоол нь ороо биз дээ
дэлхийн аваргаар нэг ч гоол хийхгүй байж болно, харин бараг бүх гоолын дамжуулалтыг Месси хийсэн байна гэдэгт эргэлзэхгүй байна
Мессигээс гадна Тевез, Агуэро, Машерано, Бурдиссо, Милито, Мари гэх мэт бүх тоглогчдоо магтмаар байна
Аргентин тэр аяараа гайхамшиг
Vamos Argentina!!!
loading...