Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Модон бөмбөг » ОУ-н модон бөмбөгийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо

GD Star Rating
loading...

ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн төв Петропавловка хотноо Олон улсын модон бөмбөгийн нээлттэй 3 дугаар тэмцээн болж тэмцээнд ОХУ, Монгол, Тайваны 100 гаруй баг тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон Монгол, ОХУ-ын Буриад улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Зэдийн аймгийн дарга мөн хүндэт зочид, төлөөлөгчид уригдан оролцсон байна.

Энэ тэмцээн нь тус аймгийн 75 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монголын талаас Тайваны 2009 оны олон улсын тэмцээний хүрэл медальт  МУБИС-ийн багш С.Батцоож ахлагчтай Улаанбаатар хотын баг, Дарханы Татварын албаны дарга, Дарханы Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн ахлагчтай Д.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан–уул аймгийн багууд, ОХУ-ын Буриад улсаас Улаан Үүд хот, Зэдийн аймаг, Ахын аймаг, Кжинигийн аймаг зэрэг 5 аймаг, хотын багууд өрсөлдөн дүнгээ гаргасан байна.

Эрэгтэйчүүдйин хувийн төрөлд 24 замын нийлбэр дүнгээр Дархан-уул аймгийн Техникийн ДС-ийн оюутан, спортын дэд мастер Б. Мөнхбат 91 оноо, МУБИС-ийн ДУТС-ийн оюутан, спортын дэд мастер Г.Батмягмар  96 оноо, Д.Гантөмөр 103 оноогоор тэргүүлж эрэгтэйчүүдийн  шилдэг 12-т Монголын 9, Буриадын 3 тамирчид багтан финалын тоглолтонд 12 замд өрсөлдөн Б. Мөнхбат, Г.Батмягмар , Дархан-уул аймгийн Техникийн ДС-ийн оюутан Б.Ариунболд нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин эмэгтэйчүүдйин хувийн төрөлд 24 тоглолтын дараагаар  Тайвань улсын тамирчин Ятин 101 оноо, Тайвань улсын тамирчин Алиса 103 оноо,  Монголын тамирчин Дархан-уул аймгийн ДС-ийн оюутан Т.Хандсүрэн 106 оноогоор эхний байруудыг эзлэж байсан ба эмэгтэйчүүдийн  шилдэг 12-т багтсан Тайваны 2, Монголын 5, Буриадын 5 тамирчид Финалын тоглолтонд үргэлжлүүлэн тоглож Ятин, Алиса, Т.Хандсүрэн нар медаль хүртэн цом, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Тэмцээний хосын эрэгтэй эмэгтэй төрөл манай тамирчид мөнгө хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн тэмцээний эрэгтэй багийн төрөлд  Дарханы баг тамирчид, Улаанбаатарын баг эхний байруудыг эзэлсэн бол эмэгтэй багийн төрөлд Дарханы баг аваргаллаа. Цаашлаад энэ сарын 25-27 нд болох улсын аварга, энэ оны 8 сард Уганда улсад болох оюутны ДАШТ, 12 сард Оман улсын Мускат хотноо болох Ази тивийн элсний 2 дугаар наадамд оролцохоор тамирчид бэлтгэл сургуулилтандаа гараад байна

GD Star Rating
loading...
ОУ-н модон бөмбөгийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: