loading...
Өнөөдөр Их Дуулгын дөрвөн цувралын нэг Уимблдоны нээлттэй тэмцээн эхэллээ. Манай гаригийн хамгийн олон жилийн настай нэр хүндтэй Уимблдоны нээлттэй тэмцээний 124 жилийн ой өдгөө тохиож байгаа юм. Тэмцээний үйл ажиллагаан Их Британий хатан хаан 2-р Елизабет оролцох гэж байгаа нь энэ жилийн тэмцээн онцлог болж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансааг Швэйцарийн алдарт Рожер Федерер тэргүүлж байгаа бол түүний араас Рафаель Надаль, Новак Жокович, Энди Мюррэй нар нэхэж байна. Тэмцээний эхний тоглолтдоо аваргаа хамгаалж байгаа Федерер Колумбын Алехандро Фаллатай өрсөлдөх бол Рафаель Надаль цагаан картаар тэмцээний эрх авсан Японы Кэй Нишикоритой тоглоно.
Харин Их Британичуудын цорын ганц найдвар Энди Мюррэй Чехийн Ян Хажектэй тоглож тэмцээний гараагаа хийх аж.
Өдгөө 16 их дуулгын түрүү хүртээд байгаа Федерер энэ тэмцээнд түрүүлбэл 17 Их Дуулгатай болж бүх цаг үеийн түүхэнд шинэ хуудсыг нээнэ. Өнгөрсөн жилийн Уимблдоныг өнжсөн Рафаель Надаль энэ жил түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй буйгаа өгүүлжээ.
Энэ жилийн хувьд Эндигээс гадна өөр нэгэн Их Британий тамирчин Уимблдонд хүч сорьж байгаагаараа онцлогтой. Цагаан картаар Шотланд гаралтай Жэйми Бэйкер оролцож талбайн эздийг баясгах аж.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд уламжлал ёсоор эгч дүү Уильямс чансааг тэргүүлж араас нь Данийн залуу бүсгүй Каролин Возняцки удаалж байгаа. Өдгөө 19 настай энэ тамирчин өнгөрсөн 3 сард оргил чансаандаа хүрч 2-р байранд эрэмбэлэгдсэн билээ.
Их Спортдоо сүр дуулиантай эргэн ирсэн алдарт хоёр Бельги бүсгүй Жюстин Энен, Ким Клистерс нар чансааны 8, 17-д бичигджээ. Сүүлийн үед форм муутай байгаа Мариа Шарапова 16-д жагссан бол Елена Янкович 4-р байранд бичигдсэн. Нэг хэсэг дэлхийн чансааг тэргүүлж байсан Динара Сафина энэ тэмцээнд нурууны бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон. Мөн Испаний Мариа Хосе Санчез өвдөгний бэртэл авч хасагдсан байгаа.
У имблдоны нээлттэй тэмцээн ирэх сарын 4-нд өндөрлөж ялагчидаа тодруулна.
Энэ жилийн тэмцээн хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүрд дарагдан өнгөрөн явагдана гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
loading...




Шороон талбайн хаан, цардмал талбайн хаан хоёрын бас нэг тулаан болоод л өнгөрнө биз дээ. Швейцарь цаг түрүүлж түүхэн амжилтын эзэн болоосой. Надаль яахав дээ нас байна. Хөлбөмбөгийн сүрд дарагдаж байгаа нь үнэн шүү. Тиймээс Та бүхэн цаг тухайн үед нь мэдээлэл оруулж байгаарай. Шигшээ тоглолтыг бол заавал үзнэ ээ.
loading...