Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №27. Парагвай 2:0 Словак

GD Star Rating
loading...

“F” хэсэгт тоглож буй багуудын 2 дахь тоглолт өчигдөр орой явагдлаа. Парагвайн баг Словактай тоглож, 2:0-ээр хожив. Ингэснээр Парагвай 4 оноотой болж байгаа бол Словак 1 оноотой үлдэж байна.

Тоглолтын турш Парагвай хамаагүй илүү тоглосон, өөрөөр хэлбэл үр дүн шударга. Словак урьдилсан шатанд тун сайн тоглож байсан ч ДАШТ-д үлбэгэр байна.

27 дахь минутанд Пауло Да Сильва бөмбөгийг аваад Верад дамжуулсан бөгөөд бөмбөг Словакийн хамгаалагчийн хөл дундуур азтай гарч, яг Верад очиж чадсан. Вера ч тухайн агшинд яг зөв шийдвэр гаргаж, хөлийн гадар хэсгээр техниктэй цохиж, тоог нээжээ. Үүний дараахан Словак тоглолтын туршид гаргасан ганц шахуу боломжоо ашиглаж чадаагүй, Корнел Салата булангаас ирсэн бөмбөгийг мөргөсөн ч гоол болгож чадаагүй болно.

39 дэх минутанд Парагвай 2:0 болгох дөхсөн ч Санта Круз хаалгачийн эсрэг ганцаараа гараад гоол хийж чадаагүй, Мухад хаалгуулжээ.

Эхний хагаст ердөө ганц гайгүй довтолгоо хийсэн Словакийн баг 2-р үед илүү эрч хүчтэй, тэмүүлэлтэй тоглож эхэлсэн ч Парагвай тэднээс илүү баг ажээ. Олон довтолгооны нэг нь 86 дахь минутанд амжилтанд хүрч, Риверос тоог 2:0 болгосон байна.

Тоглолт 2:0-ээр дууссанаар Парагвай хэсгийн тэргүүнд бичигдлээ. Хэдий ганц оноотой байгаа ч Словакт хэсгээсээ гарах онолын боломж байсаар байна.

Тоглолтын дараа Парагвайн дасгалжуулагч Херардо Мартини “Бид хожих эрхтэй тоглолт үзүүлсэн. Энэ бол тун хүнд, бас тун чухал тоглолт байсан бөгөөд илүү тоглож чадлаа. Дэлхийн аваргын тоглолтын бүх л хэсэгт тэргүүлж, давуу байх нь хүнд ч бид үүнийг чадсан. Манай 3 довтлогчийн шилжилт, ойлголцол маш сайн байсанд талархаж байна” гэсэн бол Словакийн дасгалжуулагч Владимир Вейсс “Тэд чухал тоглолтонд биднээс илүү тоглолоо. Бид 2 алдаа гаргаж, тэд 2 гоол хийж чадсан. Парагвай зарим гайхалтай тоглолтуудыг гаргаж байсан, тэд байнга л хожлын төлөө тоглодог баг” гэжээ. Словакийн хагас хамгаалагч М.Сток “Бидний проблем яг юунд байгааг би үнэхээр мэдэхгүй байна. Олон алдаа гаргалаа, ялангуяа хамгаалалтанд” гэв.

Словак — Парагвай 0:2

Гоол: Вера, 27; Риверос, 86

Словак: Муха, Пекарик, Шкртел, Салата (Стох, 83), Дюрица, Вайсс, Штрба, Козак, Гамшик, Виттек, Шестак (Голошко, 70 – 5,0)
Парагвай: Вильяр, Бонет, Да Сильва, Алькарас, Морель, Вера (Э.Баррето, 88), В.Касерес, Риверос5, Вальдес (Торрес, 68), Санта Крус, Барриос (Кардосо, 82)
Шар хуудас: Дюрица, 42; Шестак, 47; Вайсс, 84 – Вера, 45
Шүүгч: Мэйе
Блумфонтейн. “Фри Стэйт”. 26 643

F” хэсэг.

N баг тт хо тн хд Б-х Оноо
1 ПАРАГВАЙ 2 1 1 0 3-1 4
2 ИТАЛИЯ 2 0 2 0 2-2 2
3 НОВАЯ ЗЕЛАНДИЯ 2 0 2 0 2-2 2
4 СЛОВАКИЯ 2 0 1 1 1-3 1
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    PARAGVAI SN BNSHUU. ITALY IG MULTALCHASAI .NEW ZEALAND GARVAL GOYOO

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: