Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №29. Бразил 3:1 Зааны Ясан Эрэг

GD Star Rating
loading...

Дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ баг Зааны Ясан Эрэгийн шигшээ багийг 3:1-ээр хожсоноор сүүлийн 16-д үлдлээ. Бразил 2 тоглолтын дараа 6 оноотой болж байгаа бөгөөд сүүлийн тоглолтонд Португалд хожигдсон ч хэсгээсээ гарна. Харин Свен Горан Эрикссоны удирдсан Заанууд 2 тоглолтын дараа 1 оноотой үлдлээ. Сүүлийн тойрогт БНАСАУ-ын багтай тоглох тэдэнд хэсгээсээ гарах боломж бий ч бусад тоглолтын буюу Бразил Португалийн үр дүн бас хамаатай юм.

Шөнө болсон тоглолтонд Луис Фабиано 2, Элано 1 гоол хийсэн бол Зааны Ясан Эрэгээс Д.Дрогба гоол хийв.

25 дахь минутанд Фабиано стенкээр хаалгачийн эсрэг гараад “цөм” цохиж, тоог нээсэн юм. Энэ гоол нь АНУ-ын довтлогч Лэндон Донавоний Словен хийсэн гоолтой төстэй. 2 дахь гоолоо Фабиано 50 дахь минутанд 2 ч хамгаалагчийг аргалан хийсэн. Гэхдээ 2 ч удаа гар хүрсэн бөгөөд шүүгч үүнийг анзаараагүй, анзаарсан ч шүгэл үлээгээгүй.

62 дахь минутанд Какагийн эхлүүлсэн довтолгооныг Элано гүйцээн тоог 3:0 болгосноор тоглолтын үр дүн ойлгожмтой болсон байна. Цаг дуусахад 11 минут дутуу байхад Дидье Дрогба багийнхаа нэр төрийн гоолыг хийсэн.

Хэдий Бразил хожсон ч гол тоглогч Кака нь 2 шар хуудас авч, улмаар тоглолтыг орхисон. Тэрээр хэсгийн сүүлийн Португалтай хийх тоглолтыг өнжих боллоо. Мөн 2 тоглолтонд 2 гоол хийсэн Элано нь гэмтэл авч, 67 дахь минутанд тоглолтыг орхижээ. Гэхдээ Галатасарайд данстай түүнийг дараагийн тоглолтонд оролцоно хэмээн таамаглаж байгаа аж.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Дунга, Бразилийн дасгалжуулагч
Зааны Ясан Эрэг хурд хүчтэй сайн баг тул бид багаараа их бэлтгэсэн. Манайхан бүгдээрээ сайн тоглосон, мэдээж Л.Фабиано гайхалтай байлаа.

Свен Горан Эрикссон, Зааны Ясан Эрэгийн дасгалжуулагч
Тоо 3:1 байхад манай баг дор хаяж тэнцэх боломжтой гэж бодсоор л байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Бразилийн баг сайн байсан, тэдний тоглогчид нь жижиг зайд маш сайн тоглолоо. Эхний шатанд манай баг тун хүнд тоглолтууд хийж байна, ялангуяа өнөөдөр. Гэхдээ дараагийн шатанд шалгарна гэсэн бодол маань хэвээрээ л байгаа. Португал – БНАСАУ-ын хооронд ямар тоглолт болохыг харж л байя.

Луис Фабиано, Бразил довтлогч
Ашгүй гоолууд маань ирлээ. Би тоглолт болон бэлтгэл дээр ихээр хөдөлмөрлөж хичээж байгаа ч гоол орох дургүй байлаа. Гэхдээ би хичээл зүтгэлээ орхиогүй. Нэгийг л хийчихвэл бусад нь дагаад ирнэ. Надад итгэл хүлээлгэсэн дасгалжуулагч болон тусалсан багийнхандаа талархаж байна…Тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа.Тун чухал тоглолтноос хожил авлаа.

Бразил — Зааны Ясан Эрэг 3:1

Гоол: Луис Фабиано, 25, 50; Элано, 62 – Дрогба, 79

Бразил: Жулио Сезар, Майкон, Лусио, Жуан, Бастос, Фелипе Мело, Жилберто Силва, Элано (Дани Алвес, 67 ), Кака, Луис Фабиано, Робиньо (Рамирес, 90)
Кот-д’Ивуар: Барри, Демель, Коло Туре, Зокора , Тьене, Эбуэ (Ромарик, 72 ), Яя Туре, Тьоте, Диндан (Жервиньо, 54), Калу (Кейта, 68), Дрогба
Шар хуудас: Кака, 85 – Тьене, 31; Кейта, 75; Тьоте, 86
Улаан хуудас: Кака, 88
Шүүгч: Ланнуа (Франц)
Йоханнесбург. “Соккер Сити”

G” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 БРАЗИЛ 2 2 0 0 5-2 6
2 ПОРТУГАЛ 1 0 1 0 0-0 1
3 КОТ-Д’ИВУАР 2 0 1 1 1-3 1
4 БНАСАУ 1 0 0 1 1-2 0
GD Star Rating
loading...
Тоглолт №29. Бразил 3:1 Зааны Ясан Эрэг, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Dreamer says:

    Keita novsh

    GD Star Rating
    loading...
  2. А,Амка says:

    Манай sportnews.mn-хээс хүсэхэд дэлхийн хөлбөмбөгийн холбооны шүүгчдийн зөвлөл ямар байдаг юм ямар бодлого баримталдаг юм сүүлийн үеийн чиг хандлага гээд тэр талын мэдээллийг оруулж өгөхийг хүсэж байна. Учир нь ДАШТ-г үзэж байхад энгийн нүдээр хараад ч маш шударга бус бүр инээдэмтэй гэмээр ч шүүгчийн үйлдлүүд их харагдах юм. Ялангуяа ДАШТ-д. Хэдэн саяараа тоглодог мэдэрдэг шүтдэг хүмүүс дэлхий нийтээрээ үзээд сууж байхад ийм явдал гараад байдагт гайхдагаа нуух юун.Манай улсын тоглогчид хэдийгээр хараахан тив дэлхий олон улсын түвшинд хүрээгүй ч шүүгч болон албаны хүнийг бэлдээд ДХХ-ы үйл ажиллгаанд идэвхтэй оролцоод түүгээрээ дамжуулаад өөрийн орны хөлбөмбөгийн хөгжлийг бага боловч урагшилуулж болдоггүй юм байх даа,,,,?

    GD Star Rating
    loading...
  3. d says:

    Sonirholtoi goy toglolt bolloo fabianogiin 2dahi goal-g 2ch uda gar hurseniig shuugch mini bodloor haraagui bish harsan murtuu zoriud toocson. Te yamr uchirtain bol. Kaka sain bn shuu daanch portugalitai toglohgui ni de. Ene 3.n ali ni ch garsan hamaa alga. gehdee neg ni hasagdana gj bodohoor haramsaltai iin huchtei baguud.

    GD Star Rating
    loading...
  4. fabiano ch garaaraa ih hudulmurlujdee

    GD Star Rating
    loading...
  5. ddd says:

    zawaan garaaraa togoldog spainchuudiin zang la league-d bgaa umhii nowshnuud suralgyuideech yaahaw

    GD Star Rating
    loading...
  6. hmm says:

    Arai ch de… Fabiano garaa 2 jongjordood goal hiichdeg naasa…. ehnii goal bol nice. “KAKA” ch Real Madrid-d ochood novsh bolj guitsjee…

    GD Star Rating
    loading...
  7. buya says:

    ta nar odoo yagad durguilheed bgaan. 1-rt kaka uneheer sain bsan goy goy damjuulaltuud gargaj ogson ,( jinhen medremj), 2-rt kaka -g ter kieta geed huuhen shig baashtai novshoos bolj gargachihlaa gehdee yahav negent garah n todorhoi yum chin harin saihan amralt bolno.
    bas nemj helhed fabiano-giin garaar hiisen geed bgaa gool bol barag gar oroogui mor l hursen tegeed ch 2 hamgaalagch dundaas tegj ur chadvar gargaj sugarch garch irehgui oor yaj garch ireh yum be? brazil ochigdor jinhene classik holbombog uzuulsen unen kaiftai ….

    GD Star Rating
    loading...
  8. tseenee says:

    ene shuugch nar neg l bishee. delhiin avargad iim shuugch nar baij boldog yum baih daa

    GD Star Rating
    loading...
  9. ddd says:

    ymar hodluu psda we mur hursen gene doliison gedegiig chin medsengui

    GD Star Rating
    loading...
  10. serenity says:

    эланогийн бэртэл нь яасан бол тодорхой мэдээлэл байна уу сайн залуу бэртээд дахьж тоглохгүй болчих вий дээ

    GD Star Rating
    loading...
  11. The Chelsea says:

    Эхний гар хүрэлт бол санаатай биш байх аа. Тэр үед л шүүгч зогсоох байсан юм. Дараагийнх бол гар гэхэд хэцүү л юм байна билээ. Давталтаас нэг удаашруулаад хараад үзээрэй. Харин шүүгчийг бол үнэхээр ойлгоогүй шүү. Оруулсны дараа “Чи гар хүрсэн үү” гэж асуугаад байгаа юм уу хаашаа юм ккк. Гэхдээ манайх хожих эрхтэй байсан уу, байсан. Тэгээд л болоо. Зааны Ясан Эрэг ч одоо амжихгүй байх аа. Португаль арай л дэндүүлчихлээ.

    GD Star Rating
    loading...
  12. chinzo says:

    braziliin zavaan gahai ichih nuurgui novshiin fabiono bertel avaad zailaasai shit.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: