Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №30. Португал маягийн “бут ниргэлт” (Португал 7:0 БНАСАУ)

GD Star Rating
loading...

Бут ниргэнэ гэж одоо үүнийг л хэлэх байх даа.Эхний тоглолтондоо Бразилтай 90 минутийн турш сайн тоглосон Хойд Солонгосын шигшээ баг энэ удаа Португалийн багтай 45 минут тоглож, 45 минут тэдний бэлтгэлийг хангаж өглөө.

Эхний хагаст Европын Бразилчууд гэгддэг Португалчууд хичээгээд хичээгээд 1-ээс илүү гоол хийж чадаагүй. Раул Мейрелешт Тьяго оновчтой дамжуулалт өгч, Раул ч боломжийг алдалгүй 1:0 болгосон. Харин 2-р үе эхлээд байдал огт өөр болж, Португалчуудын довтолгоо бүр нь аюултай болж байлаа. 8 минутын зайтай Симао, Алмейда болон Тьяго нар дараалан гоол хийж, тоглолтын ялагч тодорхой болсон. Эдгээр гоолууд ортол БНАСАУ-д найдвар байгаа гэж бодож байсан маань талаар болсон юм. Гэхдээ 4 гоол Португалд хангалтгүй байж. 81-ээс 89 дэх минутын хооронд буюу мөн 8 минутын хугацаанд тэд мөн 3 гоол хийснээр тоглолт 7:0-ээр дууслаа.

Португал ийн ДАШТ дахь хамгийн том ялалтаа авч байна. Мөн 2010 оны ДАШТ эхэлснээс хойш хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон, хамгийн олон гоол орсон тоглолт нь энэ болов.

Тэртээ 1966 онд шөвгийн 8-д тоглоход Хойд Солонгос 3:0-ээр тэргүүлж байгаад 5 гоол дараалан алдаж, хожигдож байсан түүхтэй. 1966 оны тоглолтонд оролцож байсан алдарт Эусебио тоглолтыг үзээд сууж байв.

Бразилийн эсрэг Хойд Солонгос сайн хамгаалж, алдаа гаргахгүй тоглосон бол өнөөдөр арай нээлттэй, зоригтой үзсэн. Эхний үед эн тэнцүү байсан ч 2-р үед Португалчууд яаж тоглох арга эвээ олж, Хойд Солонгосын баг ч хамгаалалтандаа олон алдаа гаргаж, үр дүнд нь ийм зүйл боллоо.

Португал 2 тоглолтын дараа 4 оноотой болж байгаа бөгөөд сүүлийн тоглолтоо Бразилтай хийнэ. Бразилд хожигдсон ч тэд хэсгээсээ шалгарах биз. Учир нь тэлний бөмбөгний зөрүү энэ тоглолтын дараа +7 болов. Харин Зааны Ясан Эрэгийн баг одоогоор -2 байгаа. Тэд сүүлийн тоглолтонд БНАСАУ-ыг Португалаас олон гоолоор хожиж, Бразил Португалаас 3:1-ээс илүүгээр хожвол л боломж гарна. Тэгэхээр ер нь боломж маш хомс. Дрогба, ах дүү Туре, Зокора, Калу гээд сайхан бүрэлдэхүүнтэй Зааны Ясан Эрэгийг хол явна гэсэн таамаг байсан ч дахиад л хэсгээсээ гарч чадахгүй бололтой. 2006 онд ч тэд сайн тоглосон ч Аргентин, Голланд гээд мөн л хүчирхэг багуудтай хэсэгт ороод 16-д шалгарч чадаагүй юм.

БНАСАУ-д энэ тоглолтыг үндэснийх нь телевизээр шууд үзүүлсэн гэнэ. 2-р үеийн тоглолт энэ оронд сайхан мэдрэмж, бахархал авчраагүй л болов уу.

Португал — БНАСАУ 7:0

Гоол: Раул Мейрелеш, 29; Симау, 53; Угу Алмейда, 56; Тьягу, 60, 89; Лиедсон, 81; Роналду, 87

Португал: Эдуарду, Мигел, Бруну Алвеш, Рикарду Карвалью, Фабиу Коэнтрау, Мендеш, Тьягу, Раул Мейрелеш (Мигел Велозу, 70), Симау  (Дуда, 74), Угу Алмейда (Лиедсон, 77), Роналду
БНАСАУ: Ли Мён-Кук, Чха Чон-Хёк  (Нам Сон-Чхоль 75), Пак Чхоль-Чин, Ли Чун-Иль, Ли Кхван-Чхон, Мун Ин-Кук (Ким Ён-Чун, 58), Пак Нам-Чхоль (Ким Кум-Иль, 58), Ан Ён-Хак, Чи Юн-Нам, Хон Ён-Чо, Чон Тэ-Сэ
Шар хуудас: Мендеш, 38; Угу Алмейда, 70 – Пак Чхоль-Чин, 32; Хон Ён-Чо, 47
Шүүгч: Посо (Чили)
Кейптаун. “Грин Пойнт”

G” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 БРАЗИЛ 2 2 0 0 5-2 6
2 ПОРТУГАЛ 2 1 1 0 7-0 4
3 КОТ-Д’ИВУАР 2 0 1 1 1-3 1
4 БНАСАУ 2 0 0 2 1-9 0
GD Star Rating
loading...
Тоглолт №30. Португал маягийн "бут ниргэлт" (Португал 7:0 БНАСАУ), 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. The Chelsea says:

    Ардчилсан Солонгосын эрх баригчид одоо амаа барьж байгаа биз. Бразилтай ана мана үзсэн болохоор нь дамжуулахаар болсон байх. Түүнээс биш үзүүлэхгүй гэж байсан шүү дээ. Одоо яая гэх вэ ккк. Нэг тоглолтонд ийм их гоал оруулах дэмий юм шиг байгаа юм даа. Дараа нь оруулж чадахаа байчихдаг гэмтэй. Гэхдээ гоё тоглолт болсон. Зааны Ясан Эрэгт арай ингүүлэхгүй байлгүй дээ.

    GD Star Rating
    loading...
  2. blue son says:

    Odoo yanaa nuguu bykan-yyd/N.Korea/ South.Afrikaas -gaas bytsaj ochixod byynii sym,accidental uxel xuleej bga bx daa.
    Xyjaa bol shyydd shorond xiideg gesen. Cristain Ronaldo chamd xun urubdux setgel baisangui yu hehehe

    GD Star Rating
    loading...
  3. blue son says:

    Er hi asia-uud football togloj chadaxgui ylsyyd shuu dee,yrt xul,gonzgoi tolgoi,baxim tseej urgun mur bxgui ,, russia ,tyrk, ed nar asia-iin zoond orj toglobol deer um daa, world cup uzej bxad arai sonirxoltoi

    GD Star Rating
    loading...
  4. eei says:

    солонгос зааны ясан эрэгт 10:0 хожигдвол яанаа.

    GD Star Rating
    loading...
  5. Neo says:

    10:0-двол шууд їхлээ шдээ наадуул чинь зайлуул.

    GD Star Rating
    loading...
  6. M says:

    Fantasy-г будаа болгоод хаячлаа шд. хогнууд чинь.

    GD Star Rating
    loading...
  7. Tuv says:

    Portugaliin dasgaljuulagch sain um baina, daraa daraagiin togloltondoo ene chanar ni sain nolooloosei.
    Portugald amjilt

    GD Star Rating
    loading...
  8. shinaw says:

    10 – 0 gedeg bol zuvhun onoliin huvid sh de. Amidral deer ted 7 – 0-oor hojigdson ner turuu sergeeh gej l uzne sh de.

    GD Star Rating
    loading...
  9. ganbaa says:

    huurhi n.korea ochiloo uhlee yalanguya dasgaljuulagch shuud chad bas yamar ch urshuul bhgui hehe zaanii yasan ireg hojigdood ugchihuu tegehgui bol naaduul chini bugd uheh geed bna shde

    GD Star Rating
    loading...
  10. bitgi t1teed bgaach yugej aljiidgin! mal yumuu haashain! ene chin delhii niitere harj bhad yu l hiivel gejde gue er n zgr l but nirguulee l biz ta nar jinken mal yumaa yumni tsaadhiig harj suraach neg t1 sdagas sonsson tsuu yraanda itgetsen ch bhshig! harin gants unen n yuve gevel ter tamirchdiin ar geriihen n baritsaaand bga! zugtaahaas n sergiilj l tiim yum hiisen ternees bish n.korea chin hargis ovog aimar bishshde ta nar jhn uhaantai baimaarin!

    GD Star Rating
    loading...
  11. MiSHeeL says:

    portugalichuudiin umssun gutal boroonii zoriulalttai halitardaggui gutal, harin hoid solongoschuudiin umssun gytal tiim bish gej gaduur yarij bnalee za yu hehe, bysad site orj unshihgui yu

    GD Star Rating
    loading...
  12. dorj says:

    Хойд солонгосчуд харин хөл бөмбөг тоглож чадаж байна. Сайн байна. Бид өөрөсдөө юу чадаж байгаа юм бэ. Манайхан орсон бол 100:0 -иор хусуулж дэлхийн аврага болоод дараа нь хоорондоо хусалцах байсан.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: