loading...
Аваргаа хамгаалахаар Өмнөд Африкт ирсэн Италийн шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо Шинэ Зеландын шигшээ багтай тэнцэж ээлжит дуулианы эзэд боллоо. Ердөө хоёр дахь удаагаа ДАШТ-д тоосоо өргөж буй ШинэЗеландчүүд энэ жилийн дэлхийн аваргад оролцож буй багуудаас чансаагаараа хамгийн муу нь юм (60).
Гэвч тэд талбай дээр 11 хүний эсрэг 11 хүн л тоглодог гэдгийг нотолж түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Тэртээ 1982 онд анх Дэлхийн аваргын утаа үнэрлэхдээ All Whites хэсэгтээ Бразил, ЗХУ, Шотландын багуудтай хамт орж нэг ч оноогүй буцаж байсан. Тэгвэл энэ удаа ямар ч байсан нэр төрийн оноотой гэртээ харих боломжтой болж байна.
Марчело Липпи энэ тоглолтонд Жилардино, Яквинта гэсэн довтолгооны хослолыг талбайд гаргасан байв. Шүгэл дуугарааад ердөө 7 минут өнгөрч байхад Саймон Эллиоттын чөлөөт цохилт Фабио Каннаварогийн өвдөгөнд ойн Смелцд ирлээ. Мэдээж хэрэг ийм сайхан боломжыг тэрээр алдангүй. Тооны харьцаа 1 : 0. Сүүлчийнхээ дэлхийн аваргад оролцож буй Канна багийн ахлагч туршлагатай тоглогч гэхэд болчимгүй алдаа гаргалаа.
Энэ бол Шинэ Зеландчуудын тоглолтын турш хийсэн цорын ганц хаалга руу чиглэсэн довтолгоо байсан. Нэг үгээр Цагаанууд өөртөө олдсон цор ганц боломжоо л ашигласан. Өмнөх тоглолтонд ч Парагвайчууд хаалга руу чиглэсэн ердөө нэг цохилт хийгээд л Италийн хаалганд гоолдчихсон.
Мэдээж дархан аваргууд зүгээр бууж өгөөгүй. Замбротта, Монтоливогийн хоёр ч аюултай цохилт Шине Зеландын хаалганд орох дөхсөн. Ялангуяа Монтоливогийн цохилт шонд ойж гарсныг яах аргагүй аз ивээсэнгүй гэлтэй. 28 дахь минутад Даниеле Де Россиг багтаа торгуулийн цохилт авчирлаа. Томми Смит түүний цамцнаас зуурч унагаасан учраас шүүгч шар хуудсаар шагнаж нэмээд пенальти заажээ. Винчензо Яквинта энэ цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тооны харьцаа 1 : 1 болон тэнцсэн.
Италичуудын ДАШТ-д хийсэн сүүлийн 15 гоолын 10 нь чөлөөт цохилт, торгуулийн цохилтоос орсон байх юм.
Хоёрдугаар үеийн эхэнд Ди Натале, Каморанези нар талбайд орж ирэн Жила, Пепе нар суулаа. Эхний үед тун идэвхтэй байсан Пепег суулгасан нь сонирхол татаж байв. 2-р хагасын баатраар Шинэ Зеландын хаалгач Марк Пастон тодорсон бөгөөд Италичуудын гоол оруулах гэсэн боломж болгоныг тэрээр үгүй хийсэн.
Шинэ Зеландынхан ч үр дүнгээ хамгаалалахаар ардаа бүгд үлдсэн учраас Аззурричуудад гоолдоход хэцүү байсан.
Ингээд Дэлхийн аваргууд тэнцсэнээр хэсгээсээ гарах эсэх нь эргэлзээтэй байдалд хүрлээ. Сүүлийн тойрогт тэд Словакыг заавал ялж байж дараагийн шатанд үлдэнэ. Гэхдээ 2-р байраар.
Хэрвээ ийм зүйл болвол шөвгийн 16-д тэд Голландтай таарах магадлал өндөр буй.
Тоглолтын тойм бичлэг
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
***
Тоглолтын статистик
Итали Шинэ Зеланд
| 23(5) | Цохилт (хаалга руу) | 3(1) |
| 12 | Алдаа | 24 |
| 15 | Булангийн цохилт | 0 |
| 1 | Отон тоглолт | 2 |
| 72% | Бөмбөг эзэмшилт | 28% |
| 0 | Шар хуудас | 3 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 0 | Хаалт | 4 |
loading...




Итали бол үзүүштэй хөлбөмбөг үзүүлдэггүй баг. Зүгээр л ялах тэгээд хамгаалах. Гэтэл яг өөрийнх нь тактикаар өөрийг нь маш амттай яллаа. Шинэ Зеландууд. Одоо италчууд өөрсдөө хамгаалсан тактик ямар байдгийг өрсөлдөгч багаа басаж болдоггүйг яс махаараа ойлгосон байх. Хөлбөмбөг бол дэлхийн спорт. Монголчууд бид дэлхийн ард түмэн. Дэлхийн аваргыг тэртээ доор байгаа баг яаж дээрэлхэдгийг харлаа. Үүнд хөрөнгө мөнгө түүх туршлага тийм ч хамаатай биш гагцхүү хөлбөмбөгийн төлөө зүрх сэтгэл шаргуу бэлтгэл тактик хэрэгтэй гэдгийн бэлхэн жишээг бид үзлээ…
loading...
Яг тийм манайд энэ нь эсэргээр л яваад байх шиг Хэзээ МОНГОЛОО дулиан шуугайн тариад оролцож байхыг үзэх юм болдоо
loading...
ALL BLACK gedeg yum sh de ene togloltond l tsagaan huvtsastai garsan bolohoos
loading...
All Black chini Rugby-n bagiin ni ner. All whites chini soccer team ni.
loading...