loading...
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 тоглолтыг та бүхэнд танилцуулж байна. Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг болж болдог. Тэмцээний хамгийн хүчтэй гэгдэж байсан баг ч ялагдаж болдог. Ийм л учраас хөлбөмбөг гайхамшигтай байдаг билээ.
5. Баруун Герман 1 : 2 Алжир (Испани 1982 – 2-р хэсэг)
Карл-Хайнц Румменигге, Хорст Хрубеш, Пауль Брайтнер, Ло́тар Матте́ус зэрэг шилдэг тоглогчдоос бүрдсэн Германы шигшээ баг тухайн үедээ дийлдэшгүй багуудын нэг байлаа. Хоёрхон жилийн өмнө Европын аваргад түрүүлээд байсан болохоор 1982 оны дэлхийн аваргад тэднийг түрүүлэх багаар зүй ёсоор нэрлэж байв. Гэвч хэсгийн эхний тоглолтдоо ДАШТ-д анх удаа оролцож байсан Алжирийн багт ялагдаж бөөн шуугиан дэгдээсэн.
Хожмоо нэгэн гутамшигт ”жүжиг” болсон Гиёон хотод 42,000 үзэгч цуглан тоглолтыг үзсэн бөгөөд Алжирийн домог Рабах Мажер тоглолтын эхний гоолыг оруулж байлаа. 1987 оны Европын цомын финалд энэ тоглогч Байерний хаалганд өсгийгөөрөө гоол хийж байсан билээ. Румменигге 67 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн ч ердөө ганцхан минутын дараа Лахдар Беллоуми гоол оруулж Алжирчууд 2 : 1-ээр ялалт байгуулсан. Ийнхүү Зиданы нутгийнхан хэсгээсээ гарах өндөр боломжтой болсон ч тун харамсалтай байдлаар энэ эрхээ луйвардуулсан юм.
Хэсгийн сүүлийн тоглолтонд Алжирчууд Чилийг ялаад 4 оноотой болсон байлаа. Мөн тэдэнтэй адил Австри 4 оноотой байсан бөгөөд гоолын зөрүүгээр Австри илүү байсан. Хэсгийн сүүлийн Герман – Австрийн тоглолтонд Германчууд илүү дутуугүй 1 гоолоор ялж байж энэ хоёр хоёулаа хэсгээс гарах байв. Ингээд Хрубеш 10 дахь минутад хэрэгтэй ганц гоолоо оруулаад л үлдсэн минутад хоёр багийнхан бараг өөд өөдөөсөө инээгээд зогссоор цаг дуусгасан гэхэд болно. Герман, Австри дараагийн шатанд хамт үлдэж, харин Алжир луйвардуулсандаа уурссаар гэртээ харьсан билээ. Энэ жилийн ДАШТ-д Алжирчууд Германтай таарахыг яагаад хүсээд байгааг одоо та ойлгосон байх.
4. Англи 0 : 1 АНУ (Бразил 1950 – хэсгийн тоглолт)
Америкчуудын ”зүлгэн дээрх гайхамшиг” гэж нэрлэдэг тоглолт. Хөлбөмбөгийг бид зохиосон гэж онгирдог Англичууд өмнөх ДАШТ-үүдэд ”их зан” гаргаж оролцохоос татгалзсан. Харин энэ удаагийн тэмцээнд тэд өнөөх л омог бардам зангаараа ”ядах юмгүй” түрүүлнэ хэмээн ирсэн. Гэтэл хэсэгтээ загасчин, шуудан зөөгч, багш нараас бүрдсэн хагас мэргэжлийн Америкийн багт ялагдаж ”онигоо” болоод буцсан түүх гарцаагүй үнэн билээ. Америкчууд энэ тэмцээнээс ердөө ганц ялалттай буцсан ч дэлхийн аварга болсноос дутахгүй баяртай байсан нь дамжиггүй. Английн хэвлэлүүд тухайн үеийн холбоо харилцаа тааруу байсан үеийг далимдуулан энэ гутмашигтай ялагдлын талаар ташаа мэдээлэл түгээж байсан. Тэд уншигчдад бид 10 : 0-ээр ялсан гэж мэдэгдэж байлаа. Мөн тэр өдөр Английн крикетийн шигшээ баг Энэтхэгийн багт ялагдсан учраас тэр мэдээг ихэнхи сонинууд эхний нүүрэндээ томоор нийтэлж, харин ДАШТ-ий мэдээллийг цухас дурьдаад өнгөрч байсан гэдэг. Хожлын гоолыг оруулсан Гайити гаралтай Жое Гаетенс ДАШТ-ий дараа Франц руу цагаачилж хожмоо Гайити улсын шигшээ багт тоглож байгаад зодог тайлжээ.
3. Унгар 2 : 3 Баруун Герман (Швэйцарь – 1954 – шигшээ)
Дэлхийн хоёрдугаар дайны дараа эвдэрч сүйдсэн, сэтгэлээр унасан Германы ард түмэнд энэ ялалт асар их урам зориг итгэл бэлэглэсэн гэдэг. Тийм ч учраас Бернд болсон гайхамшиг хэмээн энэ ялалтыг нэрлэж кино, зохиол олныг гаргаж байсан билээ.
Густав Шебегээр удирдуулсан тухайн үеийн Унгарын шигшээ үнэхээр супер байлаа. 1950-иад оны үед 32 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй Унгарчууд финал хүртлэх замдаа таарсан өрсөлдөгч болгоноо бутниргэсээр байсан. Финалын тоглолт эхлэхийн өмнө бороо шивэрч эхлэхэд Германчуудад ялах найдвар төрсөн гэдэг. Учир нь ”Борооны хүн” гэж алдаршсан багийн ахлагч Фритц Валтер ийм цаг агаарт тун сайн тоглодог байсан аж. Хэдийгээр бага зэргийн бэртэлтэй байсан ч Унгарын домог Пушкаш гараанд багтаж эхний гоолыг оруулсан. Улмаар түүний гоолоос 2 минутын дараа Унгарын Золтан Цибор тооны харьцааг дахин холдуулсны дараа бүгд Унгарын ялалттай эвлэрсэн байв.
Гэвч Германчууд 10 минутын дотор хариуг нь барьж Макс Морлот, Хелмут Ран нар тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Цаг дуусахаас 6 минутын өмнө өнөөх Ран дахин довтолгоонд орж хаалганаас 20 орчим метрийн зайнаас гоол оруулснаар Унгарчуудын алдарт ялагдаагүй цуврал төгсгөл болсон билээ. Хамгийн гол нь Германы ард түмэн энэ ялалтын ачаар дахин сэргэх, ирээдүйдээ итгэх асар их итгэлийг олж авсан нь хөлбөмбөгийн хүч ямар их вэ гэдгийг харуулсан билээ.
2. Хойд Солонгос 1 – 0 Итали (Англи 1966 – хэсгийн шат)
Одоогоос 40 гаран жилийн тэртээ Хойд Солонгосчууд ДАШТ-ий түүхэн дэх хамгийн дуулиантай ялалтыг байгуулж байлаа. Тэд ДАШТ-д шалгарахын тулд Австралитай 2 тоглолт хийснээс өөр шалгуур даваагүй. Анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тэднээс амжилт хүлээх нь утгагүй байсан. Солонгосчууд ч хэсгийн эхний тоглолтдоо ЗХУ-н багт 3 : 0-ээр ялагдаж, дараа нь Чилитэй 1 : 1-ээр тэнцэн тэмцээнийг орхиход ойрхон байв. Гэтэл хэсгийн сүүлийн Италийн багтай хийсэн тулаанд Пак Дү Икийн гоолын ялалт байгуулж дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон.
Их Британий уран бүтээлчид энэ тоглолтын тухай ”Амьдралын үнэтэй тоглолт” хэмээх кино бүтээж байсан билээ. Хэдийгээр энэ түүх цаашаа үргэлжилж болох байсан ч шөвгийн наймд домогт Эйсебио тэргүүтэй Португалын багт 5 : 3-аар ялагдал хүлээсэн юм.
1966 онд гайхамшгийг бүтээсэн эдгээр Хойд Солонгосын хөлбөмбөгчдийг ямар хувь заяа угтсан тухай мэдээлэл одоо болтол тодорхойгүй байдаг.
1. Уругвай 2 : 1 Бразил (Бразил 1950 – Шигшээ)
”1950 оны финалд Уругвайд ялагдсаны дараа манай орон яг л Хирошима шиг сүйрсэн. Хаа сайгүй уйтгар гуниг харуусал, үнэхээр аймшигтай” хэмээн Бразилийн зохиолч Нелсон Родригез бичжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ФИФА ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Бразилд өгсөн нь учиртай. Дайны хөлд бага сүйдсэн тэгээд ч тухайн үед хөлбөмбөг Бразилд жинхэнэ хүчээ авч байсан болохоор чухам оносон шийдвэр байсан юм.
Бразилчууд ч энэ жилийн Дэлхийн аварга манайх болсон гэж тэмцээн эхлэхийн өмнөөс л ярьж байсан. Тухайн үеийн дүрэм ёсоор финалын шатанд 4 баг үлдэж тойргоор тоглон хэн их оноо авсан нь дэлхийн аварга болох байв.
Гэхдээ Бразил, Уругвайн багууд 2 тойргийн дараа бусдаасаа оноогоор илүү байсан учраас энэ хоёр багийн тоглолтыг финал гээд нэрлэхэд буруутах зүйлгүй байсан юм
Алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд энэ тоглолтыг үзэхээр 173,830 үзэгч цугласан гэж албан ёсоор мэдээлдэг боловч үнэндээ 210.000 үзэгч цугласан байсан гэдэг.
Бразилчууд өмнөх 2 багтай тоглохдоо нийт 13 гоол оруулж 2 гоол алдсан бол Уругвай 5-ыг оруулж 4 бөмбөг алдсан байв. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид бүгд Бразилийг дэмжин уухайлж, өөрсдийг нь гэх ямар ч уур амьсгал байгаагүй ч Уругвайчууд сэтгэлээр унасангүй. Багийн ахлагч Обдулиа Варела ”Бид хэрвээ хамгаалж тоглох юм бол яг л өмнөх 2 баг шиг Бразилд бутниргүүлнэ. Харин өөдөөс нь довтлох юм бол бидэнд боломж байгаа. Аливаа залуусаа явж шоуг эхлүүлье” хэмээх алдарта үгээ хэлсэн юм. Үнэхээр ч Уругвайчууд жинхэнэ шоу үзүүлж 200.000 гаран мянган Бразилчуудыг чимээгүй болгож 2 – 1-ээр ялж чадсан билээ. Тоглолт дууссаны дараа зохион байгуулагч Бразилчууд бүгд цэнгэлдэхийг орхиж явсан учраас ФИФА-гийн ерөнхийлөгч Жюль Риме ганцаараа цомыг Уругвайчуудад гардуулсан хөгжилтэй ч гэмээр түүх бий.
Энэ финалын дараа Бразилчууд цагаан үндсэн өмсгөлийн өнгөө шар болгож өөрчилсөн билээ.
loading...




hehe Hooson shahuu tsengeldhed tsom avaad orgood orilood bsan bhda
loading...
1982 onii West Germany vs Austria togloltiin daraa tuhain ueiin France-iin dasgaljuulagchiin helsen aldartai ug bdag. “Enkh taivnii toloo oruulsan huvi nemriig n unelj Nobel-iin shagnal olgoe”
Medeej yojilson utgaaraa shuu dee.
loading...
ter ued orildog bsan gejuu
loading...
1950 оны шигшээ тоглолт аймаар болсон юм шиг байгаа юм даа. Бразилд бол бөөн домог байдаг. Үлгэр шиг л юм ярина. Яг тоглолт дуусах мөчид бүгд уйлж байсан гээд л… Олон хүний амьдрал утгагүй болсон гэдэг.
loading...
ter 1950 onii toglolt Brasild Friday taarch bsan yum bna lee! hol bombogt heterhii hairtai unen setgeleesee durtai Brasiliin fanuudad ter bol jinhene ui gashuu bolson gedeg.odoo ch Brasild ter odriig har Baasan garig gej humuus emegnen gashuuddag gesen .uchir nutag deeree aldart Maracana daa Uraguayd yalagdsan ter gutamshigiig tevchij chadalgui olon zuun Brasil hun amia horloson yum bilee! Football bol brasild yag l Shashin shig huchtei bdag gesen. bi 1 Brasiliin aimaar aldartai Fan ii tuhai sonsoj bsan yum bna! Rui Alberto Pereira geed 1918 ond San Paolo hotod torson ter Brasil hun torolhiin haraagui torson mortloo bnga tsengeldehed irj holbombogiin togloltiin uut amisgaliig mederdeg,tegeed goal oroh agshiniig haraatai humuusees turuulj medereed Goal gej hashgirdag bsan gesen.aguu bgaaz te?Bi Brasiliin shigsheegiin unen ch Fan, Ronaldo,Rivaldo, Romario , Bebeto, Roberto Carlos,Cafu ,Taffarel, Emerson, Denilson,Edmilson,Gilberto Silva,Ronaldinho, Kaka, Adriano nariin unench shuten bishregch! minii huvid 2002 onii World Champion Brasiliin shigshee bag ene delhiin buh tsag uyiin hamgiin shildeg hamgiin gaihamshigtai bag…….
loading...
1966 ond italy-g hojson PRKorea-iin shigsheegiin toglogchidid yu ch tohioldoogui shd ee. Bugd gawiyagaa uneluulj nasan turshdaa ulsiin hangamjind amidrah bson. odoo tedgeer toglogchdoos 4 ni amid bgaa ulsiin hangamjindaa l
loading...