loading...
Бүтэн цаг гаруй хүний давуутай тоглосон Чили боломжоо ашиглаж, Швейцарийн багийг 1:0-ээр хожсоноор 2 тоглолтын дараа 6 оноотой болсон 4 дэх баг боллоо. Аргентин, Голланд, Бразил л одоогоор 100 хувийн амжилттай яваа юм. Чили 2 тоглохдоо 2 гоол хийж 2 хожиж байгаа нь энэ.
Швейцарийн шигшээ багийн тоглогч Бехрами улсынхаа түүхэнд ДАШТ-д улаан хуудас авсан анхны тоглогч болж, 32 дахь минутанд талбайг орхисноор тэд хожил авахад хүндрэлтэй болсон. Ялангуяа Чилийн баг угаас довтолгоо сайтайг хэлэх үү. Гэхдээ Швейцарь 75 дахь минут хүртэл гоол алдалгүй хамгаалж чадсан. Харамсалтай нь 75 дахь минутанд Өмнөд Африкт төрсөн Е.Парадесийн дамжуулалтаар Марк Гонзалес тоглолтын ганц гоолыг хийжээ. Гэхдээ Парадес отон тоглолтноос ашигтай байрлалд бөмбөг авсан. Швейцарийн хувьд ДАШТ-д хаалгандаа гоол алдаагүй 550 минут тэсээд байсан юм.
Энэ отонгоос гадна тэр улаан хуудас ч бас эргэлзээтэй. Энэ удаагийн ДАШТ-д ер нь шүүгчид алдаануудыг нэлээн гаргаж байна.
Гоол алдсаны дараа Швейцарь довтлохоос өөр аргагүй болсон бөгөөд сэлгээгээр талбайд орсон Дердийок сайхан боломжуудыг хийсгэж байв. Мөн Чили ч гэсэн дахиад гоол хийх боломжуудаа ашиглаж чадаагүй.
Чили хэдий хожсон ч 1:0 тийм ч хангалттай үр дүн биш. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Испанитай хийх бол Швейцарь Гондурастай тоглоно. Эндээс магадлалаар бол Испани, Швейцарь хожих боломж илүү. Хэрэв тэгвэл 3 баг ижил оноотой болж, бөмбөг тоолох бөгөөд Чили өчигдрийн тоглолтонд олон боломжоо хийсгэснийхээ горыг хүртэж болзошгүй юм.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Оттмар Хицфелд, Швейцарийн дасгалжуулагч
30 минут өнгөрч байхад бид хүн дутуу болсноор өрсөлдөгч маань итгэхийн аргагүй хэцүү, өндөр хэмнэлттэй тоглолтой байлаа. Чили биднээс илүү чадварлаг байсныг хүлээн зөвшөөрнө. Бехрами тоглолтыг орхисны дараа би хамгаалалтынхаа нягт байдлыг алдахгүйг л хүссэн. Бид сүүлийн шүгэл хүртэл тэсэхэд ойрхон байсан, бас Дердийок тоглолтын төгсгөлд тэнцээ хийх боломжтой байсан. Гэхдээ саяны бүтэлгүйтлийг үл хайхран дараагийн Гондурастай хийх тоглолтоо одоо бодох хэрэгтэй.
Стефан Лихштейнер, Швейцарийн хамгаалагч
Үүн шиг хожигдын дараа мэдээж сэтгэлээр унадаг. 10-уулаа байж Чили шиг багтай тоглох нь өөрсдийнхөө бүх л хүчийг дайчлахад хүргэж байсан. Чилийн довтолгоо бүрд 5, эсвэл 6 тоглогч давшиж байлаа.
Марк Гонзалес, Чилиийн вингер, “Budweiser Man of the Match”
Өнөөдөр гайхалтай байлаа. Хожсон, бас хожлын гоолыг хийснээс илүү сайхан зүйл гэж үгүй. Бид одоо шилдэг 16-д шалгарахыг мөрөөдөж чадах болж байна. Би халаалтын тоглолтуудад гоол хийх байтугай үнэрлээчгүй ч ДАШТ-д гоол хийсэн нь итгэмээргүй сайхан байна.
Марсело Бьелса, Чилийн дасгалжуулагч
Тоглолтын турш бид тэднээс илүү их бөмбөг эзэмшсэн. Бид бүх л төрлийн боломжууд гаргаж байсан ч ердөө ганц гоол хийлээ. Энэ нь биднийг аюулд хүргэсэн, тэд сүүлд тэнцүүлэх шахсан. Гэхдээ бид хожих эрхтэй тоглосон. Хүний давуу болсныхоо дараа бид довтлогчид нэмж оруулж, энэ нь бидний хожил авахад хангалттай байлаа.
Чили — Швейцарь 1:0
Гоол: Гонсалес, 75
Чили: Браво, Медель, Понсе, Хара, Исла, Кармона, Фернандес (Паредес 65), Видаль (Гонсалес, 46), Санчес, Босежур, Суасо (Вальдивия, 46)
Швейцарь: Бенальо, Лихтштайнер, Грихтинг, фон Берген, Циглер, Бехрами, Хуггель, Инлер, Фернандеш (Буньяку, 77), Нкуфо (Дердийок, 68), Фрай (Барнетта, 42)
Шар хуудас: Суасо, 2; Кармона, 22; Понсе, 25; Фернандес, 60; Медель, 61; Вальдивия, 90 – Нкуфо, 18; Барнетта, 48; Инлер, 60
Улаан хуудас: Бехрами, 32
Судья: Аль-Гамди (Саудовская Аравия)
Порт-Элизабет. “Бухта Нельсона Манделы”. 34 872
loading...





ene heseg mun alaan boloh n dee swet bol hound-g hojih baih chili spainiig shaachuul buh ym boldgooroo boloh geed bndaa wuahahahaha
loading...
ter shuugch Швейцарийн багийг arai denduullee. buhel buten ulsyn olon huniii 4 jiliin hodolmor ingeed neg teneg shuugchiin gaigaar budaa bolj baina.
loading...
1:0 shdee!!!!!
loading...