Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №32. Испаний анхны хожил (Испани 2:0 Гондурас)

GD Star Rating
loading...

Испаний шигшээ өнгөрсөн шөнө Гондурасийг 2:0-ээр хожиж, энэ удаагийн ДАШТ-аас анхны хожлоо авлаа. Эхний тоглолтондоо Швейцарьт хожигдсон тэд Гондурасийг хожихгүй бол ДАШТ бараг дуусах байв. Гондурасийг баг эхний тоглолтондоо Чилид мөн хожигдоод байсан тул хэсгээсээ гарахыг хүсэж л байгаа бол хожих ёстой байлаа.

Испаний дасгалжуулагч Висенте дель Боске өмнөх Швйецарийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ өөрчилж, Иньестагийн оронд Торресийг, Сильвагийн оронд Навасийг гараанд гаргасан байлаа.

Тоглолт эхлээд удаагүй байхад буюу 17 дахь минутанд Давид Вилья зүүн жигүүрт бөмбөгийг хүлээж аваад 2 хамгаалагчийн дундаас сугаран, улмаар 3 дахийг нь дарж хуураад хаалганд цохьсон нь гоол болж, Испани тэргүүлж эхэлсэн. Вильягийн энэ гоол энэ ДАШТ-ийн шилдэг гоолуудын тоонд зүй ёсоор багтах биз ээ.

Эхний үеийн дунд Фернандо Торрес минутын зайтай 2 ч сайхан боломжоо алдсан. Ер нь Торресийн форм жаахан тааруу байх шиг харагдаж байлаа.

Испани гоол хийсэн ч байнга л довтолж байсан бөгөөд ямар сайндаа Гондурас эхний үе дуусах алдад анхныхаа булангийн цохилтыг авч байхав.

2-р үе эхлээд 6 минут өнгөрч байхад мөнөөх Вилья дахин гоол хийж 2:0 болгосон. Энэ удаа 20 орчим метрээс цохиж, бөмбөг хамгаалагчийн биенээс бага зэрэг чиглэлээ өөрчилж орсон байна.

Ингээд зогссонгүй, 60 дахь минутанд Гондурасийн Емилио Изагирре өөрийн 16 дотор Хесус Навасийг унагаж Испани торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Цохилтыг 2 гоол хийгээд байсан Вилья гүйцэтгэсэн ч алдаж азгүйтжээ. Хет-трик хийх, цаашлаад ДАШТ-ийн мэргэн буучдын жагсаалтыг Игуайний хамтаар тэргүүлэх боломжоо Вилья алдсан. Мөн ДАШТ-ын тоглолтын явцад 11 алсдан анхны Испани тоглогч нь Вилья болсон байна.

Үүнээс хойш Испани нэг их хүчилсэнгүй, хөнгөхөн тоглосоор дуусгажээ. Испани сүүлийн тоглолтоо Чилитэй хийх бөгөөд мөн л хожих шаардлагатай.

Тоглолтын дараа хэн юу хэлэв?

Висенте дель Боске, Испаний дасгалжуулагч
Бид дараагийн тойрогт Чилитэй хийх тоглолтынхоо суурийг тавьсан боловч өнөөдрийн тоглолтыг би сайн гэж бодохгүй байна. Боломжуудыг гаргаж байсан нь үнэн боловч би бүх зүйлд сэтгэл хангалуун байж чадахгүй нь.

Рейналдо Руеда, Гондурасийн дасгалжуулагч
Испаничуудыг бөмбөггүй байлгаж, өөрсдийн довтлогчдоо хангаж өгөх санаатай байлаа. Бидэнд 2-3 боломж гарсан, гэхэдэ яах аргагүй гоол хийх тохиолдол байсангүй. Швейцарийн эсрэг бас нэгэн хэцүү тоглолт байна, гэхдээ тэр тоглолт өнөөдрийнхөөс эрс ялгаатай гэж бодож байна.

Испани — Гондурас 2:0

Гоол: Вилья, 17, 51
Испани: Касильяс – 6,0, Серхио Рамос – 6,5 (Арбелоа, 77 – 6,0), Пике – 6,0, Пуйоль – 6,0, Капдевила – 5,5, Навас – 6,0, Бускетс – 5,5, Хаби Алонсо – 6,0, Хави – 6,0 (Фабрегас, 66 – 6,0), Вилья – 7,0, Торрес – 5,5 (Мата, 70 – 6,0)
Гондурас: Вальядарес – 5,5, Мендоса – 5,5, Чавес – 5,5, Фигероа – 5,0, Исагирре – 5,0, Мартинес – 5,0, В.Паласиос – 5,5, Гевара – 5,0, Турсиос – 5,0 (Нуньес, 63 – 5,5), Эспиноса – 5,0 (Уэлкам, 46 – 5,0), Суасо – 6,0 (Джерри Паласиос, 84)

Шар хуудас: Турсиос, 8; Исагирре, 38
Шүүгч: Нисимура (Япон)
Йоханнесбург. “Эллис Парк”. 54 386

H” хэсэг.

N Баг тт хо тн хд Б-х Оноо
1 ЧИЛИ 2 2 0 0 2-0 6
2 ИСПАНИ 2 1 0 1 2-1 3
3 ШВЕЙЦАРЬ 2 1 0 1 1-1 3
4 ГОНДУРАС 2 0 0 2 0-3 0

GD Star Rating
loading...
Тоглолт №32. Испаний анхны хожил (Испани 2:0 Гондурас), 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. serenity says:

    чили испани 2 тэнцвэл испани мулт хэхэ

    GD Star Rating
    loading...
  2. Forca Espani Villa ch lag yum oo Torres maani form muu ni ch muu bn aa. gehdee heregtei uyd shaana bagaa avarna chig chirne chig. Ramos mangar ambitstai hamgaalagch shuu Goal hiih gel chichreed bolj l bn. Chil-n toglolt ih taalagdaad bga sain chadvartai bag bn lee shuugch Sanchez-n tsever 1 goal-g ni oton en ter gej buruu shuudiimdaa. Tagjgar chiluud yum duulgiishuu

    GD Star Rating
    loading...
  3. Egel says:

    Gaytay Armadachuud zugeer l shevitsariyg hojchihgui hachin tsaraylj hojigdood hamag shuult nuraagaad hayachih yum aa. Ene hesgees garah magadlal undurtey n Shevitsari, Ispani hoyor bolj huvirch bna daa. Hairan Chilichuud uul sain togloj bgaan sh te. Za tegehdee ter udriyn az medej dee. Gonduras Shevitsartay tentsej buyan boloosoy l gej zalbiraya.

    GD Star Rating
    loading...
  4. ed says:

    Chile-n Alexis Sanchez #7 sain toglogch bna le manu sonirxoj bgaa 21 nas.t yum duulgaj magadgui de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: